Нэгэн зэрэг тослог болон чийг дутсан арьстай байх боломжтой юу?

Сүүлийн үед нэг ийм төрлийн асуулт маш ихээр гарч ирээд байна. Нэгэн зэрэг тослог болон чийг дутсан арьстай байх боломжтой юу? Миний арьс ямар учраас тослог мөртлөө чийг дутсан шинж чанартай байна вэ? Юуны түрүүнд та бүхэн маань тослог арьс гэдэг нь арьсны төрөл, харин чийг дутсан арьс гэдэг нь арьсны тухайн үеийн нөхцөл байдал гэдэг зааг ялгааг мэдэх хэрэгтэй.

Чийг дутсан арьс гэдэг нь таны арьсанд хангалтай хэмжээний ус чийг байхгүй байна гэсэн үг юм. Маш олон гадаад хүчин зүйлүүдийн улмаас арьсны төлөв ийм болдог ба хамгийн түгээмэл шалтгаан нь цаг агаар, хүрээлэн байгаа орчин, хоолны дэглэм, кафейны зохисгүй хэрэглээ зэрэг нь арьсны чийгийг үгүй хийдэг байна. 

Түүнээс гадна өөр ямар үед арьсны чийг алдагддаг гэж бодож байна? 

Арьс тослогтох үед. Тослог арьс их хэмжээний тос ялгарууснаар арьс чийгээ алдаж эхэлдэг. Батга гарамтгай тослог арьстай хүмүүсийн арьс чийггүй байх нь элбэг бөгөөд хүчтэй ширүүн бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг. Үүний улмаас арьсны тослог шинжийг үгүй хийж, хүчлэн бүрхүүлийг гэмтээж, арьс ямар ч хамгаалалтгүй үллдэг байна.  

Бид ийм тохиолдолд яах вэ?

Нэгэн бүсгүйн ийм нөхцөлд ямар алхам хийснийг сонирхоё. 

 

Керамид нь арьсанд байгалиасаа бүрэлдсэн өөхний хүчил бөгөөд арьсны өнгөн хэсгийг хамгаалах, сэргээх үйлчилгээтэй байдаг болохоор энэ ампулийг хэрэглэж байгаа. Харин гиалуроны хүчил хэрэглэх үедээ Mizon брэндийн Hyaluronic Acid 100  серүмийг хэрэглээд байгаа. Энэ 2 бүтээгдэхүүнээ би нойтон арьсан дээр түрхэж хэрэглэдэг. 

 

 

 

 

 

Бас нэгэн чухал зүйл бол гуужуулалт. Үхэжсэн арьс хуралдаж бөөгнөрөхөөр арьсан дээр давхарга үүсэж сэрум чийгшүүлэх тос зэргийг арьсны гүнд нэвтрүүлдэггүй. Би хувьдаа мөн л бага хувьтай лактик хүчлийг, 3%-тай гуужуулах тонер хэрэглэдэг. 

 

 

 

Бидний өгөх гол зөвлөгөө бол цэвэрлэгээгээ зөв зохистой хий, хүчтэй химийн бодисуудтай бүтээгдэхүүнээс аль болох татгалзаарай. Ийм бүтээгдэхүүнүүд арьсны тань натурал тосыг үгүй хийдэг аюултай шүү.