Амьтан тамлахаа зогсооцгооё.

Амьтан тамлахаа зогсооцгооё. Жил бүр 115 сая гаруй амьтдыг лабораторийн туршилт болгон ашигладаг гэсэн статистик тоо баримт байна. Энэ бол хэрцгий харгис, итгэмээргүй, байж боломгүй зүйл билээ. Шинэ орц найрлага нээж хөгжүүлэхийн тулд зарим компаниуд тухайн шинээр гаргах гэж байгаа орц найрлагаа амьтан дээр туршдаг. Онгон зэрлэг байгалиас барьсан зэрлэг амьтад, гаршуулсан амьтад зэрэг дээр лабораторийн туршилт хийгддэг байна. Тийм хэдий ч АНУ, Өмнөд Солонгос ба Гватемал, мөн Европын зарим мужуудад гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулахдаа амьтан дээр туршилт хийх нь хууль бус, хууль зөрчсөн гэж үздэг байна. Европын холбоо ямар ч үр дүнгүй, амьтан дээрх туршилтыг эсэргүүцэж байгаа юм. Зарим нэг ямар ч үр дүнгүй гэж хэлж болохоор туршилтуудыг туулай, харх, усан гахай зэрэг амьтад дээр хийдэг ба, арьс ба нүдний харшлын туршилтыг нүцгэн буюу үсийг нь хуссан арьсан дээр болон нүд рүү химийн бодисыг дусаах зэргээр ямарваа нэгэн өвчин намдаагчгүйгээр тамладаг байна. Өөр нэгэн төрлийн туршилт нь амьтдыг хүчээр идүүлж, хорт хавдар ба гормоныг эвдэж гэмтээх эсүүдийн өөрчлөлт зэрэг өвчний үед ямар шинж тэмдгүүд гарахыг хянадаг байна. Туршилтад ордог амьтад “ Амьтдыг хамгаалах нийгэмлэгт харьяалагддаггүй бөгөөд ямар ч өвчин намдалгүйгээр хүзүүг нь хугалах, толгойг нь таслах, боож алах зэргээр алагддаг байна. Гоо сайхны туршилтад амьтдыг ашиглахыг Европын Холбоо хатуу хориглосон бөгөөд тэд ийм төрлийн туршилт явуулах өөр боломжит хувилбаруудыг судалж байгаа юм байна. Олон улсын Хүмүүнлэгийн нийгэм амьтад дээр туршилт хийх үйлдлийг үүрд зогсоохоор дэлхий даяар ажиллаж байна. Уруулын будаг үйлдвэрлэхийн тулд амьтан тамладаггүй ертөнцийг бүтээхийн төлөө АНУ-д Гоо Сайхны Хууль хүртэл баталж , амьтдыг тамлаж туршихыг хатуу хориглоод байна. Сүүлийн үед эрдэмтэд шинэ төрлийн тест буюу нэн хурдан эсийн тест гэх дэвшилтэт технологийг нээж хөгжүүлэх тал дээр шуурхай ажиллаж байна. Энэ тест нь амьтад дээр хэдэн сар жилээр хийгддэг туршилтыг орлох тест юм. Дэлхийн хамгийн том зах зээл бол яахын аргагүй Хятад юм. Гадны компаниуд гоо сайхны бүтээгдэхүүн Хятадад нийлүүлэхийн тулд заавал Хятадын засгийн газрын бодлогын дагуу амьтны шинжилгээ хийлгэх шаардлагатай болдог.

AROMATICA

Aromatica брэнд Хятадын зах зээлд нэвтрэх гэсэн хэдий ч дээрх шалтгааны улмаас энэ бодлоо орхиод байгаа билээ. Амьтан тамлаж,амьтан дээр харгислал үйлдэхгүй, амьтны гаралтай орц найрлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй гэсэн үндсэн жанжин шугамаа баримталж, брэндийн философио хүндэлж байна.

dear, Klairs

dear, Klairs брэнд нь 100% ургамалын гаралтай, 100% амьтан дээр харгислал үйлддэггүй амьтанд ээлтэй брэнд бөгөөд тэд одоо 100% амьтны гаралтай орц найрлагагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Manuka Зөгий балны найрлагатай бүтээгдэхүүн байдаг бөгөөд одоогоор энэ орцыг орлулах боломжгүй байгаа юм байна. Энэ сарын 21 нд Wishcompany-ы брэнд болох  эмзэг арьсны dear, Klairs брэнд ‘GO CRUELTY FREE: LET US BE!’ гэсэн уриатай Дэлхийн Лабороторийн Амьтдын өдрийг тэмдэглэж  амьтан дээр туршилт явуулж, харгислахгүй байхыг олон нийтэд ба бусад гоо сайхны үйлдвэрлэгч компаниудад уриалсан компанит ажил явуулж, хандивын мөнгө босгох ажлыг хийсэн байна.