NEWSLETTER | БАЯРТАЙ 2021 ОН ОО!

Мөрөөдөл биелэх мөч ойртож

Мөнгөн шөнөөр шинэ он айсуй

Будар будар цаснаар буурал дэлхий хучигдаж

Болор шилэн жүнзэнд оргилуун дарс нь оргилсон

Баяр баярын дээр шинэ жил ирлээ

КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр бид 2021 онд нэлээдгүй зовлон бэрхшээлтэй нүүр туулсан хэдий ч зон олноороо энэхүү цөвүүн цаг удахгүй дуусна гэсэн итгэл өвөртлөн даван туулсаар нэг л мэдэхэд энэ оноо үдэн өнгөрөөх цаг иржээ. 

Beauty Secrets-ийн хамт олон бид хэрэглэгч та нартаа хамгийн чанартай, найдвартай, үр дүнтэй хийгээд байгаль дэлхий, ан амьтдад хор хөнөөлгүй Дэлхийд танигдсан Солонгос гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг шилж сонгон, хамгийн хурднаар нийлүүлэхийг зорьдог билээ. Тийм ч учраас КОВИД-19 цар тахалтай холбоотой учирсан саад бэрхшээлүүд бидний үйл ажиллагаанд нэлээдгүй хүндрэлүүдийг учруулсан. Харин энэ бүхний ард гарахад хэрэглэгч таны дэмжлэг, хүлээлгэсэн итгэл, учирлаж ойлгох сэтгэлийн хүч байлаа гэдгийг нийт хамт олныхоо зүгээс талархан, бахархан дурдмаар байна.

Ингээд 2021 оноо өндөрлөж та бид хамтдаа энэ жил ямар амжилтуудыг гаргаж, юу бүтээн байгуулсныг эргэн дурсцгаая!

2021 оны Эхний улирал:

  • Бид дэлгүүрүүддээ “Beautycycle” бүтээгдэхүүний савыг дахин боловсруулах хайрцаг байршуулж, хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ савыг авчирсан хэрэглэгчдэдээ тухайн бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүнийг 10%-ийн хөнгөлөлттэй үнээр авах эрх олгодог боллоо.

  • Шангри-Ла Моллын 2 давхарт Beauty Avenue дотор “Supple” by Beauty Secrets шинэ дэлгүүрийнхээ үүд хаалгыг нээв. Уг дэлгүүр нь хүний биед огт хортой бодис агуулаагүй, байгаль орчинд ээлтэй дахин боловсруулагдах савлагаатай, амьтан дээр туршаагүй, амьтны гаралтай найрлага агуулаагүй CLEAN BEAUTY гэсэн философийг баримталдаг гэдгээрээ Beauty Secrets дэлгүүрээс ялгардаг. 

  • Дэлхийд танигдсан Солонгосын алдарт Clean Beauty брэнд болох ROVECTIN брэндийг албан ёсны эрхтэйгээр борлуулж эхлэв. 

2021 оны 2-р улирал:

  • Монголын хамгийн анхны Beauty Subscription үйлчилгээ болох сар бүр 5 шинэ бүтээгдэхүүн туршиж үзэх боломжийг олгодог #BEAUTYBOX-ын адилаар сар бүр 8 төрлийн маскыг туршиж үзэх #MASKIT үйлчилгээг гаргав. Энэхүү үйлчилгээг авснаар та сар бүр 8 төрлийн шинэ маскыг ердөө 21,000₮-өөр туршиж үзэх боломжтой.

  • Ривер Тауэрын 1 давхарт Монголдоо анхдагч, дэлхийд шинэлэг Beauty Vending Machine-ийг байршуулснаар хэрэглэгчид маань очоод л нэг товч дараад гоо сайхны бүтээгдэхүүнээ авч болох боломжийг бүрдүүлэв. 

  • 4-р сарын 2-нд Монголын Аутизмын холбоотой хамтран тухайн өдөр хийсэн худалдан авалтын үнийн дүнгийн 5%-ийг хандивлав.

  • Tomyo App-тай хамтран 10 хичээлээс бүрдэх “Арьс арчилгааны анхан шатны хичээл”-ийг гаргасан нь анх удаагаа арьсаа арчилж эхэлж буй хүмүүст энгийн хэр нь хүртээмжтэй, цогц арьс арчилгааны мэдлэгийг олгосон анхны хичээл болов.

  • Бидний нүдэнд үзэгдэх үрчлээсний 90% нь нарны хэт ягаан туяанаас болдог учир 5-р сард хөдөө гадаа явах хөдөлгөөн ихсэхээс урьтаж бид #SUNSAFE кампанит ажлыг зохион байгуулж, нийт иргэддээ нарны хэт ягаан туяаны аюул, арьсны хавдраас сэргийлэх болоод нарны тосны ач холбогдлын тухай мэдлэгийг олгов.

  • Дорноговь, Орхон аймгуудад гэрээт борлуулагчтай болж орон нутгийн хэрэглэгчдэдээ ойртов.

2021 оны 3-р улирал:

  • Монгол төрийн маань Их наадмыг тохиолдуулан 7-р сарын 1-ний өдөр SEMI ANNUAL SALE-ийг гэнэтийн бэлэг болгон зарлаж бүх бүтээгдэхүүнийг 30% хямдруулав.

  • Солонгос гэлтгүй дэлхий даяар танигдсан COSRX брэндийн дүү компани болох TIA’M брэндийг албан ёсны эрхтэйгээр Монголд худалдаалж эхэлсэн бөгөөд нүхжилтийг ердөө 21-хэн хоногийн дотор мэдэгдэхүйц багасгана гэж амладаг Pore Minimizing 21 Serum & Cream аль хэдийнээ олон хэрэглэгчдийн талархлыг хүлээв.

  • Хамгийн эмзэг, харшламтгай арьсанд ч итгэлтэйгээр хэрэглэж болох цөөн, аюулгүй, цэвэр орц найрлагатай, хортой бодис агуулаагүй, амьтан дээр туршаагүй, 100% веган, үр дүн нь клиникийн туршилтаар батлагдсан CLEAN BEAUTY брэнд болох MAKE P:REM ийг албан ёсны эрхтэйгээр борлуулж эхлэв. Тус брэндийн онцлох бүтээгдэхүүн болох Safe ME. Relief Moisture Cream 12 нь ердөө 12 орц найрлагаас бүрдсэн гэдгээрээ алдартай.

  • Өсвөр насны охиддоо зориулж BEAUSTA брэндийн жижиг савлагаатай хэр нь чанартай, хэмнэлттэй гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг CU конвиниенс сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж эхлэв.

  • Мөн Look ATME брэндийн маскуудыг шинээр нээгдсэн GS25 конвиниенс сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж эхлэв.

  • Beauty Secrets олон улсын RHINOS компаниас хөрөнгө оруулалт авав.

2021 оны 4-р улирал:

  • Сүнсний баярыг тохиолдуулан 1,000,000₮-ийн бэлгийн картын шагналтай TikTok нүүр хувиргалтын уралдааныг зарлаж, мэргэжлийн Make-Up Arist Өөдөөгөөр сонгон шалгаруулав.

  • Forbes Mongolia сэтгүүлийн Энтрепренер буланд “Технологийн бизнест эмэгтэйчүүдийн орон зай бий” сэдвээр ярилцлага өрнүүлэхээс гадна Forbes International сэтгүүлд Монголын и-коммерс салбарыг хөгжүүлж буй төлөөлөл болон гарав.

  • Жил бүрийн 11-р сарын сүүлийн долоо хоногийн Баасан гарагт болдог Black Friday хямдралаа зарлаж бүх бүтээгдэхүүнээ зөвхөн 24 цагийн турш 30% хямдруулж хэрэглэгчдэдээ бэлэг барив.

  • 11-р сарын 27-30-ны өдрүүдэд Pink Winter сэдвээр Шангри-Ла Моллд POP-UP STORE-оо нээв. Тус арга хэмжээгээр 2021 онд Beauty Secrets-д шинэ ирсэн брэндүүдийг хэрэглэгчдэд таниулах зорилгоор хямдралтай худалдаа явуулж, ирсэн хүн бүрд sample бүтээгдэхүүнүүд бэлэглэж, Beauty Secrets-ийн нэрийн даавуун уут, худалдан авалтын үнийн дүнгийн бэлэг, хүрд эргүүлэх гэх мэт олон олон урамшуулалт худалдаа явуулав.

  • 11-р сарын 29-нд гэнэтийн байдлаар Cyber Monday зарлаж бүх бэлгийн картуудыг зөвхөн 24 цагийн турш 30% хямдруулав.

  • MONGOLNFT-тэй хамтран ирээдүйд BEAUTY-VERSE-ийг бүтээх Монголын хамгийн анхны гоо сайхны NFT-үүдийг ердөө 5 ширхэг худалдаанд гаргаж амжилттай борлуулав. Цор ганц ширхэг #Beautybox NFT нь насан туршдаа сар бүр Beauty Box авах эрх, 10 жилийн турш арьсны эмчид үзүүлж зөвхөн өөрт тохирох 10 алхамт бүтээгдэхүүн авах гэх мэт олон үнэ цэнтэй эрхүүдийг дагалдуулсан билээ.

  • 12-р сарын турш Бэлэг авч аз жаргал түгээе уриатай гэр бүлийн гишүүн бүрд таалагдах хэрэгтэй, хэмнэлттэй бэлгийн багцуудыг худалдаалж буй, Шинэ жилийн баярын бэлгийн картуудтай, өдөр бүр бэлэгтэй The Holiday Shop-оо нээв.

  • Цэвэр байгалийн орц найрлагатай, чамин савлагаатай NACIFIC брэндийг албан ёсны эрхтэйгээр Монголд худалдаалж эхлэв. Энэ үйл явдлыг тохиолдуулан тус брэндийн нүүр царай болсон Солонгосын Stray Kids Idol хамтлагийн фотокартуудыг багц авсан хүн бүрд бэлэглэв.

  • Голомт банктай жил бүр уламжлал болгон зохиож буй HELLO22 Картын урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд 12-р сарын 26-ны өдөр зөвхөн 24 цагийн турш Голомт банкны бүх төрлийн карт, Social Pay-ээр төлбөрөө төлсөн хүн бүрд 22%-ийн буцаан олголт өгөв. 

  • The Holiday Shop өндөрлөж буйг тохиолдуулан 12-р сарын 29, 30-ны өдрүүдэд 50’000₮, 100’000₮, 200’000₮-өөс дээш худалдан авалт хийсэн хүн бүрд санаанд оромгүй онцгой бэлэг бэлэглэв. Тухайлбал, 200’00₮-ийн худалдан авалт хийсэн хүмүүст 94,000₮-ийн үнэ цэн бүхий AGATHA Hydrating CC Cushion-ийг бэлэглэв.

Энэ бүх амжилтууд хэрэглэгч таны төлөө, таны дэмжлэгээр бүтсэн билээ. Иймийн учир бидний амжилт бол таны амжилт, бидний баяр бол таны баяр юм шүү.

Нaс нэмж ухаан тэлсэн

Цас бударч өнгө нэмсэн

Дарс оргилж баяр нэмсэн

Шинэ оны мэнд хүргэе!

Beauty Secrets-ийн хамт олны зүгээс 💕