Цээж хүзүү хоёроо хэрхэн залуу чигээр нь хадгалж үлдэх вэ?

Нарнаас хамгаалаагүй биеийн зарим хэсгийн арьс бусад хэсгээс илүү эрт хөгширч, үрчийж, сэвхтэж, унжиж эхэлдэг. Ялангуяа нарны тос түрхдэггүй цээж, хүзүү хамгийн эрт хөгширдөг гэдгийг та мэдэх үү?

Тиймээс ихэнх хүмүүс заавал тусгай хүзүү, цээжний тос түрхэх хэрэгтэй юм болов уу гэж гайхдаг. Гэхдээ огтхон ч тийм биш шүү! Та хүзүү болон цээжнийхээ арьсыг хэрхэн залуу чигээр нь удаан хадгалж болохыг мэдэхийг хүсвэл энэ нийтлэлийг дуустал нь уншаарай.

Хүзүү яагаад түрүүлж хөгширдөг юм бэ?

“Нүүр, хүзүүний арьс залгаа байдаг ч гэлээ хүзүүний хөгшрөлт нүүрнийхээс арай жоохон өвөрмөц явагддаг. Үүнд хэд хэдэн шалтгаан бий л дээ; хүзүүний арьс маш нимгэн байдаг учраас нарны туяанд илүү хурдан гэмтдэг. Гэхдээ хамгийн чухал нь хүзүүний арьс таны тохой, өвдөг зэрэг үе мөчтэй адил хөдөлдөг учраас юм. Нэг хөдөлгөөнөө ахин дахин давтсаар цагийн аясад хүзүүн дээр зураас үүсч эхэлдэг” гэж “The Doctors” ток-шоуны хөтлөгч, Эммигийн шагналд нэр дэвшигч, мэс заслын эмч Эндрью Пол Ордон бидэнд тайлбарлаж өглөө. 

Нас ахихын хэрээр бидний арьсыг чанга, уяан хатан болгодог коллаген, эластин гэх уургууд задарч эхэлснээс болж хүзүү унжиж, үрчлээтэх нь хэвийн үзэгдэл бөгөөд энэ үйл явц хорин насны хожуунаас илэрч эхэлдэг. Үүнд нарны туяа, тамхины утаа ч гэсэн том нөлөө үзүүлнэ. Сүүлийн жилүүдэд хүмүүс олон цагаар доош тонгойн электрон хэрэгсэлрүүгээ хардаг болсон нь ч сөргөөр нөлөөлж байгаа билээ. Дээрээс нь гал дээр тос нэмэх шиг татах хүчний нөлөөгөөр хүзүүний арьс хамгийн түрүүнд доош татагдан унжиж эхэлдгийг ч хэлэх үү.

Хүзүүний үрчлээснээс сэргийлэх боломжтой юу?

Хүзүүний үрчлээ, унжгарыг үүсэхээс нь өмнө сэргийлэхээс илүү сайн арга байхгүй. Эцсийн дүнд гэмтсэн арьсыг эмчилж, сэргээхээс илүү урьдчилан сэргийлэх нь илүү хялбар шүү дээ. Ингэхийн тулд та дараах арга хэмжээг авч болно.

  • Мэргэжлийн эмч нар нарны тосыг дуу нэгтэйгээр хамгийн түрүүнд санал болгодог. Нарны туяанаас үүдсэн гэмтэл бүх биеийн арьсны хөгшрөлтийг түргэсгэдэг. 
  • Сэргийлэх тос түрхэж болно. Витамин Ц, Витамин Е гэх мэт нар болон орчны бохирдлоос үүдэлтэй гэмтлээс сэргийлэх, эмчлэх үйлчилгээтэй антиоксидант агуулсан арьс арчилгааныхаа бүтээгэдхүүнийг хүзүү хүртлээ сунган түрхэж болно. Коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлэхэд retinoid-ууд (Витамин А) баттай тусална.
  • Ер нь арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнийг хүзүү хүртлээ сунгаарай. Хөгшрөлтийн шинж тэмдгийг удаашруулахын тулд таны биеийн аль ч хэсгийн арьсанд нүүртэй чинь ижил антиоксидант, тэжээл өгөх, тайвшруулах, нөхөн төлжүүлэх найрлагатай бүтээгдэхүүн хэрэгтэй.
  • Сахар бага агуулсан, антиоксидантаар арвин хүнс хэрэглэвэл коллагены задралаас сэргийлж болно. Түүнчлэн жин нэмэх нэмэхгүй нь хүзүүнд маш том нөлөөтэй. Та жингээ нэг нэмээд л, нэг хасаад л байвал хүзүү чинь илүү унжиж эхэлнэ.
  • Санамж: Хүзүүний арьс маш нимгэн, эмзэг учраас витамин Ц, ретинол гэх мэт хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө гарын бугуй, тохойны дотор талын арьсандаа түрхэж үзээд цочроох эсэхийг нь туршиж үзээрэй.

Үрчлээсийг тэнийлгэж, арьс чангалах аденозин, дамаск сарнайн тос болон бага тунт ретинолыг агуулсан

Хөгшрөлтөөс сэргийлж, арьсны өнгийг сэргээж, нөхөн төлжүүлэх витамин Е, ниацминамидтай маск

5%-ийн витамин Ц-тэй арьсыг зөөлөн цайруулах серум

Хуурай арьсанд зориулсан минерал нарны тос

Хүзүүний арьсыг зөөлрүүлж, цайруулж, үрчлээтэхээс сэргийлэх хүзүүний маск

Чийгшүүлэх үйлчилгээтэй чийглэг гелин бүтэцтэй нарны тос

 

Эх сурвалж: Rovenstine, Rebecca. “The Best Skin Care Products For Your Neck, According To Experts.” HUFFPOST, 25 May. 2021, https://www.huffpost.com/entry/best-neck-creams-skin-care_l_60a2be40e4b063dccead11a7