Beauty Secrets-ийн ЦОО ШИНЭ брэнд NACIFIC-тай танилцаарай

2015 онд Natural Pacific нэрээр анх байгуулагдаж байсан NACIFIC брэнд нь зөвхөн байгалийн гаралтай, дээд зэргийн чанартай орц найрлагаар хэрэглэгчдэдээ эрүүл арьсыг бэлэглэх бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог. Гарч ирсэн цагаасаа хойш гоо сайхны зах зээлд нэлээдгүй олон BESTSELLER бүтээгдэхүүнээ танилцуулж, өдгөө дэлхий даяар борлуулагддаг, үнэнч хэрэглэгчид дунд нь олон алдартай одууд хүртэл багтсан бадаг. Тухайлбал Солонгосын алдарт жүжигчин, загвар өмсөгч Жүн Жи Хёны (Jun Ji Hyun) хэрэглэх хамгийн дуртай серум нь NACIFIC Fresh Herb Origin Serum гэсэн шүү (манайд тун удахгүй худалдаалагдаж эхэлнэ).

 

Та энд дарж NACIFIC брэндийн бүтээгдэхүүнүүдтэй танилцаарай.

Beauty Secrets NACIFIC брэндийг албан ёсны эрхтэйгээр борлуулж байгаа учир уг брэндийн нээлтэд зориулж багц худалдан авсан хүн бүрд Stray Kids хамтлагийн фотокартуудыг бэлэглэж, Stray Kids Mongolians пэйжтэй хамтран хоёр азтай STAY-ийг шалгаруулж NACIFIC брэндийн багц болон Stray Kids-ийн фотокартуудыг бэлэглэсэн билээ.