
#BEAUTYBOX ГЭЖ ЮУ ВЭ?
150,000₮+ өртөг бүхий 5 төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг сар бүр 39,000₮ - 50,000₮-өөр таны гарт хүргэнэ.

УХААЛАГ
Сар бүр үйлчилгээний төлбөр данснаас автоматаар татагдаж, #beautybox-г гарт тань хүргэх хялбар үйлчилгээ

ХЯЛБАР
БНСУ-ын арьс арчилгааны тэргүүлэгч брендийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр нэгтгэсэн цогц үйлчилгээ

ХЭМНЭЛТТЭЙ
Өөрийн арьсанд тохирох болон харшлах бүтээгдэхүүнийг олж мэдэх, зөв сонголт хийхэд туслах ухаалаг үйлчилгээ
ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

БҮРТГЭЛ ҮҮСГЭХ
www.beautysecrets.mn платформд бүртгүүлж, хэрэглэгчийн бүртгэл үүсгэнэ. Ингэснээр #PINK Rewards хөтөлбөрийн олон давуу талыг мөн эдэлнэ.

ИДЭВХЖҮҮЛЭХ
3 төрлийн ялгаатай төлбөрийн нөхцөлүүдийг харьцуулж, сонголтоо хийснээр цаашид #beautybox-ийн захиалгаас хэзээ ч хоцрохгүй.

ТОГ, ТОГ, ТОГ!
Хүргэлтийн хаягаа сар бүрийн 25-ны дотор хэдэн ч удаа солих боломжтой тул #beautybox-оо үргэлж өөрийн гар дээр, үнэгүй хүргүүлэн авах болно.
ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ
SUBSCRIPTION үйлчилгээний онцлог нь үйлчилгээг авахаар сонгосон хугацаанд төлбөр сар бүр таны данснаас автоматаар татагдаж, хугацаа дуусахад цуцлах хүсэлт гаргаагүй бол дахин тухайн хугацаагаар сунгагддаг. Мөн та сонгосон хугацаандаа үйлчилгээгээ цуцлахгүй байх амлалт өгч буй тул 6 сар болон 12 сарын нөхцөлийг сонирхож байгаа бол ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ НӨХЦӨЛ-тэй сайтар танилцахыг танд зөвлөж байна.
ЭНЭ САРЫН #BEAUTYBOX-Т ЮУ БАГТСАН БЭ?
Энэ сарын #beautybox-д багтсан 5 бүтээгдэхүүн бүтэн савлагаатай авахад нийт 157,000₮-ийн үнэ цэнтэй. Харин та #beautybox үйлчилгээнд бүртгүүлснээр энэхүү боксыг 39,000₮-өөр хүссэн газраа үнэгүй хүргүүлэн авч, бүгдийг туршин авах бүтээгдэхүүнийг турших боломжтой.

MAY #beautybox !
Cicarecipe Greentea PH Soothing Pad| 60 ш
БҮТЭН ХЭМЖЭЭ!
Бага зэргийн хүчиллэг пад нь арьсыг зөөлөн гуужуулж чийгшүүлэх үйлчилгээтэй. Антиоксидантаар баялаг ногоон цай нь хүрээлэн байгаа орчноос үүдэлтэй стрeсс, чөлөөт радикалууд, бохирдол ба чийг алдагдлын эсрэг үйлчилгээтэй. 7 төрлийн сентелла азиатика нь цочирч, үрэвссэн арьсыг хормын төдийд тайвшруулах үйлчилгээтэй.
Бүтээгдэхүүний үндсэн үнэ: 60 ш; 39,000₮
Cica Care Cream | 15 мл
CICA орц найрлагатай тос нь тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд эмзэг арьсыг тайвшруулж, арьсны гэмтсэн өнгөн давхаргыг сэргээж чийгшүүлэх үйлчилгээтэй.
Tip! Бүтээгдэхүүнээс шаардлагатай хэмжээтэйг авч арьс арчилгааныхаа хамгийн сүүлд чийгшүүлэгч тосоо түрхэнэ.
Бүтээгдэхүүний үндсэн үнэ:: 15 мл; 5,000₮



Lotus Water Cream | 10 мл
Эмзэг болон хуурай арьсанд зориулсан байгалийн түүхий эдийн "цэвэр" (гарал үүсэл тодорхой агаад аюулгүй) найрлагатай энэхүү зөөлөн чийгшүүлэгч тос нь арьсны өнгийг сэргээн чийгийг нөхнө. Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтан дээр туршаагүй. Парабен, хиймэл өнгө, үнэр, эрдсийн гаралтай тос, стеройдуудаас 100% ангид бүтээгдэхүүн.
Tip! Нүүрээ цэвэрлэсний дараа тонер, эссенц/серумээ түрхээд энэ тосыг түрхэнэ. Алган дээрээ жоохныг авч тараагаад нүүрэндээ зөөлөн массажилна. Арьс тань хэт хуурайшсан байвал илүү зузаан түрхээрэй.
Бүтээгдэхүүний бүтэн хэмжээ: 60 мл; 45,000₮

Barrierderm Intensive Cream | 10 мл
Fila Seed (FLS), Ceramide (керамид), Гиалуроны хүчлийг найрлагадаа агуулсан, арьсны гадаргаас арьсны гүнд хүртэл чийгшүүлэх, давхар тайвшруулах үйлчилгээтэй тос юм. Капсултай FLS нь арьсыг амин дэмээр баяжуулж, чийгээр ханган тайвшруулах үйлчилгээтэй.
Бүтээгдэхүүний бүтэн хэмжээ: 50 мл; 65,000₮


Cicarecipe Cica Care Mask | 1 ш.
Бидний сайн мэдэх Beausta брэндийн Cica Recipe Serum-ийн эссенцийг агуулах, тайвшруулах, гүн чийгшүүлэх үйлчилгээтэй маск. Эмзэг, үрэвссэн арьсыг тайвшруулах 5 төрлийн орцыг агуулсан тул батга гарамтгай, эмзэг, үрэвсэж гэмтсэн гээд бүх төрлийн арьсанд тохиромжтой. Хэрэглэсний дараа арьсанд наалдсан, тослог мэдрэмж төрүүлэхгүй. Будаг тогтохгүй, салхинд түлэгдэж хуурайшсан арьсанд хэрэглэхэд арьсыг зөөлөн, жигд болгоно.
Бүтээгдэхүүний бүтэн хэмжээ: 1 ш; 3,000₮
#BEAUTYBOX БЭЛЭГЛЭХ
Хэн нэгний баяр хөөрийг хуваалцаж, дурсамжтай мөчийг нь 3 сарын турш сануулахад тохирох ТӨГС бэлэг. Өөрийгөө баярлуулахаа ч битгий мартаарай.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД
ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЭЛ
“Сар бүр шинэ содон бүтээгдэхүүн турших боломжийг олгодог нь таалагддаг. #beautybox-т багтсан бүтээгдэхүүн бүр нь албан ёсны эрхтэй, найдвартай байдаг тул үргэлж сэтгэл хангалуун байдаг шүү.”
“Анх ажлын охинд хөөрхөн ягаан хайрцагтай хүргэлт ирэхийг нь хараад #beautybox-ийн тухай олж мэдсэн. Түүнээс хойш 3 жилийн турш тасралтгүй авч байна. Сар бүрийн эцэст шинэ бүтээгдэхүүнүүд ирдэг нь үнэхээр сонирхолтой ирдэг болохоор бүтээгдэхүүн сонгохдоо эргэлздэг, шинэ юм туршихдаа хойрго над шиг хүнд яг тохирсон үйлчилгээ.”
“Би маш эмзэг, харшламтгай арьстай. Баргийн бүтээгдэхүүн таарахгүй тэр дороо л улайгаад, халуу дүүгээд байдаг болохоор арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгож авах үнэхээр хэцүү байдаг. Харин #beautybox-ийг авснаар зөвхөн тохирох бүтээгдэхүүнээ олохоос гадна бас харших бүтээгдэхүүн, орцоо мэдэж авдаг. Тэгээд зөвхөн гоё таарсан бүтээгдэхүүнээ л бүтэн үнээр нь том савлагаатай сонгож авдаг болсон. Best”