Klairs -ийн physical нарны тос болох Blue UV Shield -ийг хэрэглэх цаг нэгэнт болжээ

Энэ нь магадгүй Klairs брэндийн хувьд 2020 оны хамгийн сэтгэл догдлуулсан мэдээ байх шүү. Шинээр гарч байгаа бүтээгдэхүүн болгон л бидний сэтгэлийг хөдөлгөдөг хэдий ч нарны тос хэмээх төрлөөс шинэ бүтээгдэхүүн мэндэлвэл бүр хөл газар хүрэхгүй баярладаг билээ. 

 Klairs-ийн нарны тосны талаар багахаан түүх эргэн сөхөе.  

Klairs Soft Airy UV Essence өнгөрсөн жил анх танилцуулагдсан бөгөөд, гарсан даруйдаа л од болсон бүтээгдэхүүн юм. Чийгшүүлэх орц найрлагуудтайн зэрэгцээ арьсыг дээд зэргээр хамгаалж, арьсанд зууралдаж наалдахгүй таатай мэдрэмж төрүүлдэг нь энэ тосны гол давуу тал болсон юм. Chemical нарны хамгаалалтыг илүүд үздэг хэн бүхний хувьд гайхалтай сонголт болсон. Хэрэв танд Klairs ийн Blue line таалагддаг бол Kliars нь тайвшруулах үйлчилгээтэй уг нарны тосыг зах зээлд нийлүүлээд байна. Хамгийн гол нь найрлагадаа дээд зэргийн тайвшруулах үйлчилгээтэй орц болох “guaiazulene” агуулсан. 

Дараах үйлчилгээнүүдтэй. 

  1. Арьсыг нарны туяанаас хамгаална
  2. Наранд халж цочирсон арьсыг тайвшруулна.
  3. Арьсны өнгийг нэг өнгө жигдэлж make up base-ын зориулалтаар хэрэглэгдэнэ.
Mid day Blue UV Shield

Mid day Blue UV Shield –ыг товчхонд нь авч үзвэл: 

  1.  Physical төрлийн нарны тос 
  2. SPF 50+PA++++
  3. Үндсэн орцууд: Zinc oxide, titanium dioxide
  4. Тайвшруулах үйлчилгээтэй  guaiazulene  -ын найрлагатай.
  5. Арьсыг чийгээр хангана, хөнгөн зөөлөн бүтэцтэй
  6. Арьсны өнгийг жигдэлнэ
  7. Хагас матт бүтэцтэй

Найрлагадаа zinc oxide ба titanium dioxide агуулсан ба нарны хэт ягаан хорт туяаны эсрэг үйлчилгээтэй. Үүнээс гадна найрлагад нь guaiazulene багтах учир арьсыг тайвшруулах үйлчилгээтэй. Арьсны өнгийг жигдлэх нөлөөтэй бөгөөд түрхсэний дараа арьс тослогтож гялалзахгүй, матт харагдана.

Тэгэхээр дээрх шинжүүдээс харахад ямар нарны тос вэ гэдэг нь тодорхой харагдаж байна.  Хэрэв та тослог арьстай, мөн physical нарны тос таашаадаг бол энэ тос нь тохиромжтой. Мөн байнгын халуун дулаан уур амьсгалтай чийглэг газар амьдардаг бол энэхүү тос хамгийн тохиромжтой байж чадна.