Жирэмсний сэвх буюу мелазмаг хэрхэн арилгах вэ?

Жирэмсэн эхчүүдэд түгээмэл тохиолддог, зарим хэсгийн арьс борлох эсвэл бор толбо үүсэх үзэгдлийг мелазм эсвэл жирэмсний сэвх гэнэ. 

Мелазм нь сэвхнээс том, бор толбо шиг харагддаг

Эдгээр бор толбууд ихэвчлэн нүүрний хоёр талд ижил хэмжээтэйгээр үүсэх агаад ялангуяа:

  • Хацар
  • Дух
  • Хамар
  • Эрүүн дээр үүсдэг боловч наранд гардаг биеийн аль ч хэсгүүдэд ч үүсэх боломжтой. Тэр дундаа хүзүү болон гарын шуун дээр.

Мелазм нь эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй боловч ихэнх хүмүүс харагдах байдлаас нь болж арилгахыг хүсдэг.

Мелазм яагаад үүсдэг вэ?

Мелазм чухам юунаас болж үүсдэг нь тодорхойгүй боловч:

  • Генетикээс болж бор арьстай хүмүүст илүү их тохиолддог
  • Жирэмснээс хамгаалах эм, жирэмсэн болох, гормоны эмчилгээ хийлгэхэд гормоны өөрчлөлтөөс болж үүсэх
  • Бамбай булчирхайн өвчлөл
  • Наранд удаан байснаас болж мелазм үүсэх магадлалтай гэж үздэг.

Мелазмыг арилгах боломжтой юу?

Хэрвээ мелазм нь жирэмсэн болох эсвэл жирэмснээс хамгаалах эм уух зэрэг гормоны өөрчлөлттэй холбоотой бол хүүхэд төрүүлсний эсвэл эмээ зогсоосны дараа өөрөө аяндаа бүдгэрдэг.

Харин бусад шалтгаанаар мелазмтай болсон хүмүүсийн мелазм нь хэдэн жилээс авахуулаад насан туршид ч байх магадлалтай. Хэрвээ таны мелазм цагийн аясаар бүдгэрэхгүй бол та арьсны эмчид үзүүлэн эмчилгээ хийлгэн арилгаж болно. 

Мелазмыг ихэвчлэн цайруулах, нөсөө толбыг арилгах арьс арчилгааны бүтээгдэхүүн, түрхлэгээр арилгадаг. Үүнд:

  • Hydroquinone агуулсан түрхлэг (борлосон хэсгийн арьсыг цайруулна). Гадуур худалдаалагддаг ихэнх сорви, нөсөө толбоны тоснууд уг бодисыг агуулсан байдаг. 
  • Corticosteroids болон tretinoin (цэвэр витамин А) түрхлэг. Зөвхөн эмчийн заавраар олгогддог.
  • Azelaic acid, vitamin C болон kojic acid агуулсан цайруулах үйлчилгээтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн.
  • Дээрх аргууд үр дүн өгөөгүй тохиолдолд арьсны эмч химийн гуужуулагч /chemical peel/, лазер эмчилгээ, гэрлийн эмчилгээ, дермабрази гэх мэт аргаар арилгана.
  • Мөн түүнчлэн мелазмыг нэмж харлахаас сэргийлж нарны тос өдөр болгон түрхэх хэрэгтэй. 

19%-ийн витамин Ц-тэй нөсөө толбыг арилгах, нүх агшаах, цайруулах серум

Энэхүү 8%-ын АHA (глюколик хүчил)-тай сэрум нь үхэжсэн арьсыг гуужуулж, нөсөө толбыг бүдгэрүүлдэг.

Улайлт, нөсөө толбыг бүдгэрүүлэх чийгшүүлэгч тос

Эмзэг арьсанд тохиромжтой арьсыг зөөлнөөр гуужуулж, нөсөө толбыг арилгах ампуль

Витамин Ц-тэй нарны тос

 

 

 

 

 

 

 

Хуурай арьсанд тохирсон чийгшүүлэх үйлчилгээтэй физикал/минерал нарны тос

5%-ийн витамин Ц-г агуулсан учир анх удаа витамин Ц-г хэрэглэх гэж буй хүмүүст нэн тохиромжтой.