МАСК-ЛАЛ
(нэр үг)
Нүүрэндээ маск тавих зуур оюун санаандаа бясалгах аялал.
"Би орой бүр хамгийн дуртай маскаа тавьчихаад хэдхэн минутын турш толгойд эргэлдэх олон асуудлаасаа хөндийрч, төсөөллийн ертөнцөөрөө аялах дуртай...
#MASKIT-Д НЭГДЭХ ШАЛТГААН
Сар бүр 8 төрлийн шинэ маск туршиж, 7 хоног бүр 2 удаа арьс арчилгааны тогтсон рутиндээ бяцхан "Хачир" нэмэх зугаатай, хэмнэлттэй үйлчилгээ.
Ганцхан удаа мэдээллээ бүртгүүлээд л ахиж сонголт хийх, худалдан авалт хийх гэж цаг үрэхгүй. Сар бүрийн эцэст таны хүссэн газарт үнэгүй хүргэх хялбар үйлчилгээ.
Зөвхөн БНСУ-ын брендийн албан ёсны эрхтэй, МУ-ын Мэргэжлийн хяналтаар шалгагдсан бүтээгдэхүүнийг багтаах чанартай, найдвартай үйлчилгээ.
МАСКНЫ АШИГ ТУС ЮУ ВЭ?
Өдөр тутамд арьсандаа нэмэлт тэжээл өгөх хамгийн хялбар арга бол Салфеткан маск. Бидний ашигладаг серум, ампул, эссэнц нь түрхсний дараа тодорхой хэмжээгээр агаарт ууршиж байдаг. Харин Салфеткан маск тавихад маскны материал нь доторх эссэнц, серумыг гадагш ууршуулахгүйгээр барьж, арьсанд илүү шингэхэд тусалдаг байна. Өдөр бүр маск тавих нь арьсанд тустай ч бидний завгүй амьдралын хэвшлээс болоод бараг боломжгүй. Гэхдээ долоо хоногт дор хаяж 2 удаа маск тавих нь таны арьсанд дутагдаж буй тэжээл, чийгийг нөхөхөд туслахаас гадна завгүй амьдралын хэв маягаасаа хэдхэн минут хөндийрч, оюун санаагаа амраах боломжийг олгоно.
#maskit-д нэгдэхийн тулд та заавал вебсайтад бүртгүүлэх шаардлагатай.
ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ
SUBSCRIPTION үйлчилгээний онцлог нь үйлчилгээг авахаар сонгосон хугацаанд төлбөр сар бүр таны данснаас автоматаар татагдаж, хугацаа дуусахад цуцлах хүсэлт гаргаагүй бол дахин тухайн хугацаагаар сунгагддаг. Мөн та сонгосон хугацаандаа үйлчилгээгээ цуцлахгүй байх амлалт өгч буй тул 6 сар болон 12 сарын нөхцөлийг сонирхож байгаа бол ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ НӨХЦӨЛ-тэй сайтар танилцахыг танд зөвлөж байна.
ЭНЭ САРЫН #MASKIT-Д ЮУ БАГТСАН БЭ?
Энэ сарын #maskit-д багтсан 8 төрлийн макс нийт 51,300₮-ийн үнэ цэнтэй. Харин та үйлчилгээнд бүртгүүлснээр энэхүү боксыг 21,000₮-өөр хүссэн газраа үнэгүй хүргүүлэн авах боломжтой.


Aloe Collagen Mask
Тайлбар: Чийгээ алдсан, хуурайшсан арьсыг богино хугацаанд чийгшүүлнэ. Алое + Коллаген, Витамин Е | 18гр


Vegan - Vitamin Sheet Mask
Тайлбар: Богино хугацаанд арьсны өнгийг сэргээж, гүн тэжээлээр хангах үйлчилгээтэй. Олон төрлийн жимсний ханд | 23мл
Байгальд задрах материалтай!


Nature Skin Mask - Pearl
Тайлбар: Арьсны уян хатан байдлыг сайжруулж, тэжээлээр хангах хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Коллагенийн эссенц | 23мл


Chamomile Collagen Mask
Тайлбар: Тослог, холимог арьсны нүхийг гүн цэвэрлэж, эрүүлжүүлнэ. Алтан товч + Коллаген, Вит Е | 18гр


Blueberry Collagen Mask
Тайлбар: Өнгөө алдсан, суларсан арьсыг антиокстидантаар хангаж илүү чийглэг, эрүүл харагдуулна. Нэрс + Коллаген, Вит Е | 18гр


Nature Skin Mask - Vitamin
Тайлбар: Арьсны өнгийг сэргээж, антиоксидантаар ханган, эрүүлжүүлэх үйлчилгээтэй. Коллагенийн эссенц | 23мл


Avocado Collagen Mask
Тайлбар: Хуурайшиж, холруутсан арьсыг гүн тэжээлээр хангаж, нөхөн сэргээн. Авокадо + Коллаген, Вит Е | 18гр


Vegan - Aloe Sheet Mask
Тайлбар: Эмзэг, наранд түлэгдсэн, чийггүүй арьсыг тайвшруулж, гүн чийгшүүлнэ. Алое, Сентеллэ, Хемп ургамлын үрийн тос | 23гр
Байгальд задрах материалтай!


