Klairs Midnight Blue Calming Cream-д өгөх магтаал

Эмзэг мэдрэмтгий арьсанд ямарваа нэгэн харшил өгдөггүй бүтээгдэхүүн олох маш хэцүү,тэр тусмаа rosacea буюу арьсны улаан өнгийн тууралт үрэвслийг тайвшруулах бүтээгдэхүү олно гэдэг хамгийн хэцүү ажлуудын нэг. Баяртай  мэдээ дуулгахад dear Klairs брэндийн Midniht Blue Calming Cream дээрх 2 шалгуурыг 2ууланг хангасан шидэт тос юм.  

Эмзэгшиж, харшил өгсөн арьсыг маш хурдан хугацаанд тайвшруулж зөөлрүүлэх үйлчилгээтэй.
SHOP

Арьсны бурхан тэнгэр гэж байдаг бол тэндээс л явуулсан бэлэг гэмээр уг төгс бүтээгдэхүүн нь эмзэг, харшилд өртөмтгий арьсанд тусгайд нь зориулан тусгай орц технологийн дагуу  үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн юм. 

Эмзэг мэдрэмтгий арьстай байх нь нэг асуудал, харин эмзэг мэдрэмтгий мөртлөө арьс тослогтож, батга гаран, дааврын өөрчлөлтөөс үүдсэн батгашилт гардаг арьстай байх гэдэг нь бас нэг өөр хэрэг юм. Ихэнх батгашилтын эсрэг үйлчилгээтэй эмчилгээний бүтээгдэхүүнүүд нь арьсыг цочроож, аймшигтайгаар хуурайшуулдаг. Цочирч стресстсэн арьсыг хамгийн сайн тайвшруулах үйлчилгээтэй тос хүртэл үйлчилгээгэгээ сайн үзүүлж чадахгүй арьсан дээр батга гаргах гээд байх тохиолдол бий. Харин dear Klairs -ын уг хөх тос нь арьсыг тайвшруулж амраахаас гадна арьсны өнгөн хэсгийг бэхжүүлдэг үйлчилгээтэй. Сүпер эмзэг арьсанд ч хүртэл дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлнэ. 

Маш эмзэг арьстай гэдгээ хэрхэн мэдэх вэ?

Rosacea бол эмзэг арьсны хамгийн том илрэл.  Хэрэв та Rosacea гэж сайн мэдэхгүй байгаа бол энэ нь арьс улайх, халуу  оргиж хөөх, арьсан дээр улаан тууралтууд гарах зэрэг арьсны хурц шинж тэмдгүүд илрэх арьсны өвчин юм. Хамар, хацар, дух, эрүү гээд л бүхий  л нүүрэн дээр гардаг энэ шинжүүд нь. Бүр хүндсэрсэн тохиолдолд арьсан дээр батга шиг том улаан булдруу (овгор) гардаг. Арьсны өнгөөс шалтгаалдаг ба таны арьс бараан байх тусмаа rosacea өөр өвчнөөс ялгагдахгүй байх тохиолдол гардаг.  

Rosacea

Бүтээгдэхүүн нь өөрөө зөөлөн хөвсгөр шинжтэй, цэнхэр өнгөтэй. Арьсыг итгэмээргүйгээр тайвшруулж, эдгээдэг. Гэмтэлтэй ба эмзэг мэдрэмтгий арьсыг хөх гэрлээр төөнөн зөөлнөөр арьсны эмчилгээ хийж  байгаа гэсэн үг юм. Хөх өнгийн энэ шидэт тосны гол нууц нь орц найрлага нь бөгөөд энэ нь guaiazulene юм. Алтан товч цэцгийн тосноос гаргаж авсан ба цочирч эмзэгшсэн арьсыг тайвшруулах орц найрлага юм. Арьсыг тайвшруулах үйлчилгээтэй чийгшүүлэх тос нь centella asiatica-г найрлагадаа агуулдаг бөгөөд арьсыг гүн чийгшүүлж, улайлт зэргийг эмчилдэг. 

Хэрэглэсэн эхний шөнөөс л үйлчилгээ нь илрэх бөгөөд нимгээн түрхэх төдийд л арьс тайвширч, маш ихээр чийгшэл өгч байгаа нь танд мэдрэгдэнэ. Бүр зарим хэрэглэгчдэд нойр сайжирсан тохиолдол хүртэл гарсан. Нойрны асуудалтай нэг эмэгтэй уг тосыг түрхсэн шөнөө хүүхэд шиг л унтаж тайвширч өглөөг сайхан арьстай угтсан гэжээ. Учир нь юу болох талаар дэлгэрэрүүлэн судалтал guaiazulene хэмээх нөгөө  ид шидийн гол түлхүүр орц нь хүний нойрыг дэмждэг гэдэг нь батлагджээ. 

Өглөөг амарсан сайхан арьсай, гол нь арьсны улайлтгүй угтмаар байна уу?  Та dear, Klairs брэндийн Midnight Blue Calming Cream-ыг сонгоорой.