Тахианы арьс шиг барзгар арьсыг хэрхэн арилгах вэ?

Арьсан дээр тахианы арьс шиг олон жижиг гүвдрүү үүсэх байдлыг “тахианы арьс” буюу анагаахын нэршлээр нь “Keratosis pilaris” гэдэг байна. Эдгээр гүвдрүүнүүд нь яг үнэндээ арьсны нүхийг бөглөж хуримтлагдсан үхсэн арьсны эс бөгөөд хүний биед ямар ч хор, сөрөг нөлөөгүй, хааяа бор эсвэл улаан өнгөтэй харагддаг.

Keratosis pilaris нь ихэвчлэн гарын дээд хэсэг, гуя, хацар, өгзөг орчмоор гардаг ба бусдад халдварладаг өвчин биш юм. Өвлийн улиралд арьс хуурайшаад ирэхээр эсвэл эмэгтэйчүүд жирэмслэхэд илүү илэрхий харагдаж, ихэсдэг. Энэхүү удамшлын, хоргүй арьсны онцлогийг эмчлэх эмчилгээ байдаггүй боловч та харагдах байдлыг нь багасгаж, бүдгэрүүлэх боломжтой. Тахианы арьс нь ихэнх хүмүүсийг 30 нас хүрэхэд нь өөрөө арилдаг.

Шинж тэмдэг

  • Гарын шууны дээд хэсэг, гуя, хацар, өгзгөн дээр гарсан өвдөлтгүй жижиг гүвдрүүнүүд
  • Гүвдрүүтэй хэсгийн арьс хуурай, ширүүн байх
  • Агаарын чийг бага улирал эсвэл хуурай арьстай үед илүү их гардаг
  • Тахианы арьс шиг эсвэл зүлгүүр шиг бэрзгэр арьс

Юунаас болж гардаг вэ?

Үс, арьс, хумсыг бүрдүүлдэг кератин гэх уураг арьсны нүхэн дотор хуримтлагдсанаас болж үүснэ. Хэрвээ танд ийм тахианы арьс байгаа бол таны биеийн үс, арьсыг бүрдүүлдэг кератин гэж уураг арьсны нүхийг буюу үсний уутанцрыг бөглөжээ гэсэн үг. Кератин чухам юунаас болж хуримтлагддаг нь тодорхойгүй бөгөөд эмч нар харшлын дерматит эсвэл удамшлын арьсны онцлогтой холбоотой байж магадгүй гэж таамагладаг.

Тахиан арьс дараах хүмүүст түгээмэл тохиолддог:

  • Хуурай арьстай
  • Экземтэй 
  • Тоосонцрын харшилтай
  • Таргалалттай
  • Эмэгтэйчүүд
  • Хүүхэд, өсвөр насныхан

Ихэвчлэн хүүхэд, өсвөр насныханд их тохиолдох агаад дийлэнхдээ 20 нас гараад 30 нас хүрэхэд өөрөө арилчихдаг.

Эмэгтэйчүүдийн хувьд жирэмсэн болохлд үүсэх гормоны өөрчлөлт, өсвөр насныханы хувьд шилжилтийн насанд үүсэх гормоны өөрчлөлт нь гэнэт тахианы арьстай болоход нөлөөлдөг. Мөн цайвар арьстай хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог.

Ялангуяа та хуурай арьстай бол ийм бэрзгэр арьстай байх магадлал өндөр бөгөөд өвлийн улиралд агаарт чийг дутагдаад ирэхээр ихсэж, зун болохоор алга болчихдог байж мэдэх юм.

Тахианы арьсыг хэрхэн эмчлэх вэ?

Keratosis Pilaris буюу тахианы арьсыг арилгах эмчилгээ байдаггүй. Гэхдээ харагдах байдлыг нь бүдгэрүүлэхийн тулд чийгшүүлэгч тос маш сайн түрхэх хэрэгтэй. Ийм арьсанд шууд хүрч үйлчлэх 2 төрлийн бүтээгдэхүүн байдаг. Та тэдгээрийг нэлээн хэдэн долоо хоногийн турш өдөр бүр түрхэж байж мэдэгдэхүйц үр дүн харна.

  • Гүн чийгшүүлэгч тос /саван

Найрлагын 95%-ийг органик зуун настын зөөлөн эдтэй гүн чийгшүүлэгч гелин тос.

Биеийн арьсыг зөөллөж, булбарай болгож чийгшүүлэх тос.

Зуун настын хандтай арьсыг хуурайшуулахгүй цэвэрлэх биеийн шингэн саван.

Биеийн арьсыг гуужуулж, чийгшүүлэх 12%-ийн АНА, гиалуроны хүчил агуулсан биеийн лосьон

 

 

 

 

 

 

 

  • Гуужуулагч хүчил

Гуужуулагч хүчлүүд арьсны гадарга дээр хуримтлагдсан үхсэн арьсны эсүүдийг уусгаж арилгадаг учир бэрзгэр арьсыг аажмаар толийлгоно. Та нүүрэндээ түрхдэг гуужуулагч хүчлээ биедээ түрхэж болно эсвэл яг гуужуулах зориулалттай бие арчилгааны бүтээгдэхүүн түрхэж болно. Гуужуулах хүчлүүд нь AHA – glycolic acid, lactic acid; BHA – salicylic acid; PHA; LHA гэсэн 4 янз байдаг. 

Гуужуулагч хүчлүүд арьсыг улайлгаж, хорсгодог учир хүүхдүүдэд тохиромжгүй.

Биеийн арьсыг гуужуулж, чийгшүүлэх 12%-ийн АНА, гиалуроны хүчил агуулсан биеийн лосьон

Биеийн арьсыг гуужуулж, гүн цэвэрлэж, цайруулж, иллэг хийх зориулалттай хөөсөрдөг биеийн гуужуулагч порлон

Үхсэн арьсны эс, тоос шороо, бохирдлыг байгалийн целлюлозоор шингээн авч, арьсыг маш зөөлнөөр цочроохгүй гуужуулах гель.

 

 

 

 

 

 

 

  • Витамин А буюу ретиноид, ретинол

Витамин А нь арьсны нөхөн төлжилтийг эрчимжүүлж арьсны нүх бөглөрөхөөс сэргийлдэг учир тууштай хэрэглэвэл арьсны гадаргууг толийлгох, үрчлээг тэнийлгэх, нөсөө толбыг бүдгэрүүлэх гэх мэт олон тустай. Витамин А-г retinol, retinoid, retinyl palmitate гэх мэт олон нэршил, тун, төрлөөр зардаг ба retinoid, retinyl нь арьсанд аажмаар үйлчилдэг учраас арьсыг цочроодоггүй, анх удаа хэрэглэж буй хүмүүст тохиромжтой. Харин retinol нь илүү хүчтэй үйлчилдэг учир арьсыг цочроож, ‘purging’ буюу арьсны гүнээс хуримтлагдсан бохирдлыг гадагшлуулж их батга гаргадаг.

Витамин А нь маш хүчтэй үйлчилгээтэй учир арьс дасах хүртлээ улайж, хуулрах магадлалтай байдаг.

Үүнээс сэргийлэхийн тулд та хамгийн бага хувьтайгаас нь эхлэн хувийг нь нэмээд явах хэрэгтэй. 

Витамин А-ийн хамгийн хүчтэй, цэвэр төрөл нь retinoic acid буюу Tretinoin байдаг ба үүнийг зөвхөн арьсны эмч шаардлагатай тохиолдолд бичиж өгдөг.

Хэрвээ та жирэмсэн, жирэмсэн болохыг төлөвлөж буй, хөхүүл эмэгтэй бол витамин А-г хэрэглэхийг зөвлөхгүй.

(1.1% Retinyl Palmitate + 1% Marine Collagen) Үрчлээг тэнийлгэж арьсны нөхөн төлжилтийг түргэсгэх чийгшүүлэх тос

  •  Лазер эмчилгээ

Лазер эмчилгээ нь арьсны улайлт, үрэвслийг намдаадаг учир хэрвээ чийгшүүлэх тос, гуужуулагч хэрэглээд ч зүгээр болохгүй байвал лазер эмчилгээнд орж болно. Үр дүн харахын тулд хэд хэдэн удаа орох шаардлагатай. Арьс харшлын эмнэлэгт хийгддэг.

Гэртээ авах арга хэмжээ

Хэрвээ та тахианы арьсны харагдах байдалд сэтгэл дундуур байгаа бол гэртээ дараах арга хэмжээг аваад үзэж болно. Хэдийгээр бүрэн эмчилж болохгүй ч гэлээ арьс арчилгаагаа сайн хийвэл гүвдрүү, загатгаа, улайлтыг нь намдааж болно.

  • Бүлээн усанд орж, усанд орох цагаа багасгах. Халуун температур чийгийг ууршуулдаг учир халуун ванн, шүршүүрт удаан орвол арьс хуурайшдаг. Тиймээс бүлээн усанд орж, удаан байхгүй байхыг хичээгээрэй.
  • Арьсаа маш зөөлөн арчлах. Арьсыг хуурайшуулдаг хатуу савангаас зайлсхийгээрэй. Тахианы арьсаа арилгах гээд хүчтэй зүлгэж үрвэл арьс цочирч, улайж, үрэвснэ. Алчуураар арчихдаа үрэлгүй дарж усыг нь шингээж аваарай.
  • Эрчимт аричлгаан тос түрхэх. AHA, BHA хүчил агуулсан чийгшүүлэгч тос эсвэл Витамин А-тай тос өдөр бүр хэрэглээд үзээрэй.
  • Гүн чийгшүүлэх тос түрхэх. Уснаас гарч ирээд арьс  чинь чийглэг байгаа дээр шууд чийгшүүлэгч тос түрхээрэй. Ингэвэл арьснаас чийг алдагдахаас сэргийлнэ.
  • Агаар чийгшүүлэгч хэрэглэх. Хуурай агаар ч гэсэн арьсыг хуурайшихад нөлөөлдөг. Тиймээс гэртээ агаар чийгшүүлэгч ч юм уу тавьбал нэмэртэй.

 

Эх сурвалж:


Нийтлэлээр санал болгосон бүтээгдэхүүнүүд