Benzoyl Peroxide

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Батгатай тэмцэгч баатар, бэнзил пероксид нь батга үүсгэгч бактерыг устгадаг бодис юм.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Үсний нүхрүү хүчилтөрөгчийн исэлдүүлэгчийг оруулж батга үүсгэгч бактерийг устгадаг. Мөн үрэвсэлийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд батганаас үүдэлтэй өвдөлтийг намдаахад туслана.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Бензил пероксид нь арьсыг хуурайшуулж болох учир батгатай арьсанд өдөрт нэг удаа ашиглах нь тохиромжтой. Хэрэглэхийн өмнө АХА эсвэл БХА гуужуулагч ашиглавал илүү үр дүнтэй.

Benzoyl Peroxide агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Ceramides

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Керамид нь хүний биед байгалаасаа бүрэлдэн оршдог өөхний хүчил бөгөөд арьсны натурал хамгаалалтын системийг эрчимжүүлдэг. Мөн арьсыг сайжруулан чийгтэй, зөөлөн байлгах давхар үйлчилгээтэй.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Керамид нь арьсны эпидермик давхаргуудын бүтцэд гол үүрэг үзүүлдэг. Мөн усыг өөртөө хадгалан, эсийн зохицуулалтыг дэмжинэ. Гэвч керамид нь нас ахих тутам багасдаг учир гаднаас нь түрхэх хэрэгтэй.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Керамид нь стресстэй, эмзэг, хатуу, хуурай, хөгширсөн, наранд гэмтсэн арьсанд хэрэглэнэ.

Ceramides агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Citric Acid (нимбэгний xүчил)

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Жүрж, бэрсүүт жүрж, нимбэг гэх мэт цитрусын төрлийн жимснүүдийн хүчтэй охь юм. Hимбэгийн xүчил нь арьсыг сэргээн гуужуулна.

Хэрхэн үйлчилдэг вэ?

АХА-ын төрлийн хүчлийн үйлчилгээтэйгээс үхэжсэн арьсыг гуужуулан шинэ эс ялгарах явцыг түргэсгэнэ. Үр дүнд нь хөгшрөлтийн толбо, үрчлээс, арьсны жигд бус өнгө, батганы сорви багасна.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Hимбэгийн xүчил нь ихэвчлэн арьс арчилгаанд хүчиллэгийг зохицуулахад ашиглагддаг. Мөн арьсыг зөөлнөөр гуужуулан гадаргууг нь толигор, жигд болгох гайхалтай үр дүнтэй. Цитрус жимснээс гаргаж авдаг энэхүү АХА нь сэнгэнэсэн сайхан үнэртэй.

Citric Acid (нимбэгний xүчил) агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Clay ( шавар )

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Шавар нь арьсыг тайвшруулан эмчлэх үйлчилгээ үзүүлдэг. Ихэнхдээ  батга болон нүх-цэвэршүүлэх эмчилгээнд ашиглана.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Шавар нь нүүрэн дэх илүүдэл тос, бохирдолыг өөртөө шингээн авдаг. Ингэснээр тослогжилтоос үүссэн гялтганалт зогсч, батга гаралтыг багасгана. Мөн арьсыг дахин эрдэсжүүлснээрээ эсийн эрүүл үйл ажиллагааг дэмждэг.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Тослог арьсанд шингэх, чангатгах, болон батга арилгах чадваруудаараа илүү бентонит шаврыг ашиглах нь тохиромжтой. Хуурай буюу мэдрэмтгий арьсанд цагаан каолин шавар нь илүү зөөлнөөр гуужуулах сайн сонголт юм.

Clay ( шавар ) агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Collagen (коллаген)

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Коллаген нь арьсыг чийгшүүлэн, тэжээлээр хангах үүрэгтэй хүний биед байгалиасаа заяагдмал зүйл юм.  Гэхдээ цаг хугацааны явцад болон хэт ягаан туяанд өртсөний улмаас aрьсан дахь коллагений ялгаруулалт багасгана.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Коллаген нь өөрөөсөө хэд дахин илүү хэмжээтэй усыг барин хадгалдаг учир сайн чийгшүүлэх чадвартай. Мөн эластинтай хамтран эсийг төлжүүлж арьсыг толигор зөөлөн болоход тусладаг.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Арьсыг чийгшүүлэхэд коллагенийг гаднаас нь түрхэн ашиглах нь гайхалтай үр дүнтэй хэдий ч арьсыг өөрөө коллаген боловсруулахад туслах нь тун чухал юм. Үүний тулд, AХА, пэптид, рэтинол, витмин Ц зэргээр коллагенаа нэмэгдүүлж болно.

Collagen (коллаген) агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Ginseng (xүн oрхоодой)

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Хүн орхоодой нь хүчтэй исэлдүүлэгч болон үрэвсэлийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсны өнгийг тэжээн, сэргээж, толигор, чийгтэй болгоно. Үрчлээ, зураасыг багасгаж, бараан толбоноос урьдчилан сэргийлнэ.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Хүн орхоодой нь витамины өндөр агууламжтай учир арьсыг гүн тэжээдэг. Коллагены үйлдвэрлэлт болон эрүүл цусны эргэлтийг дэмжиснээрээ үрчлээ, зураасыг багасгана.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Хүн орхоодой нь мянга мянган жилийн өмнөөс Хятадын уламжлалт эмчилгээнд нас уртасгадаг хэмээн ашиглагдаж ирсэн ба коллагенийг

Ginseng (xүн oрхоодой) агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Honey ( зөгийн бал )

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Байгалийн бэлэг, зөгийн бал нь арьсыг тайвшруулан зөөлрүүлж, чийгшүүлдэг. Хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй тэмцэж, чөлөөт радикалуудаас хамгаалдаг учир арьсыг эрүүл мэт харагдуулна. Хуурайшилт, батга, арьсны цочролыг эмчилэхэд нэн тохиромжтой.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Цэцгийн балаар зөгий зөгийн бал хийдэг бөгөөд исэлдүүлэгч болон үрэвсэлийн эсрэг амин хүчил, пептид, витамины өндөр агууламжтай. Хүчтэй чийгшүүлэгчийн хувьд, зөгийн бал нь арьсыг гүн цэвэрлэж нүх бөглөж батга үүсгэгч бактерыг арилгана.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Алдарт Египетийн хатан хаан Клеопатрагаас үлгэр аван сүү, зөгийн балтай усанд орон хуурай, үхсэн арьсаа сүүгээр угаан арилгаж шинэ арьсаа зөгийн балаар зөөллөөрэй.

Honey ( зөгийн бал ) агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Hyaluronic Acid (гиалуроны хүчил)

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Сэргэг, чийгшил сайтай, супер зөөлөн арьсны нууц нь гиалуроны хүчил юм. Биед бүрэлдэн үүсдэг гиалуроны хүчлээ жил бүр 1%-иар алдаж байдаг. Тиймээс нэмэлтээр түрхэх нь арьсыг чийгшүүлэн, үрэвсэлийг багасгаж, ус алдахаас сэргийлж, арьсны уян хатан чанарыг сайжруулан үрчлээг багасгана.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Гиалуроны хүчил нь эпидермик эсүүдийг зохицуулан арьсны ерөнхий үйл ажиллагааг тогтворжуулан уян хатан чанарыг сайжруулна. Өөрийн жингээс 1000 дахин илүү ус хадгалах чадвартай учир арьсны чийгшилийн агууламжыг ихэсгэн арьсыг сэргэг сайхан харагдуулах тустай.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Арьсны эсүүд шим тэжээлүүдийг ашиглахын тулд хангалттай ус хэрэгтэй байдаг. Тиймээс гиалуроны хүчил нь нэн төгс дамжуулалтын систем юм. Гэхдээ, 24-48 цаг тутамд задардаг тул тохиромжтой чийгшилийн хэмжээг хадгалан арьсны эсүүд шим тэжээлээ сайн ашиглахад нэмэлтээр түрхэх

Hyaluronic Acid (гиалуроны хүчил) агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Lactic Acid

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Сүүн хүчил нь сүүнээс гаргаж авдаг АХА бөгөөд гуужуулагч, чийгшүүлэгч юм. Энэ хүчил нь арьсыг гэрэлтүүлж, үрчлээг даран, арьсны гадаргууг сайжруулна.

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Сүүн хүчил нь үхсэн арьсны эсүүдийг хооронд нь холбодог бодисыг задлан гадаргуугаас цэвэрлэнэ. Энэ хүчлийн ус татаж, шингээж, хадгалах чанар нь арьсыг чийглэж, гадаргууг толигор байлгадаг.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Сүүн хүчил нь бусдаасаа хамгийн том молекулын бүтэцтэй учир бүх АХА дотроос хамгийн зөөлөн нь юм. Иймээс эмзэг арьсанд нэн тохиромжтой. Өндөр концентрацаар бараг хэтрүүлэн гуужуулах эрсдэлгүйгээр ашиглах боломжтой.

Lactic Acid агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Micelles

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Миселес нь арьсыг сайн цэвэрлэж зөөлрүүлэн чийгшүүлдэг зөөлөн үйлчилгээтэй мөртлөө маш үр дүнтэй.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Миселес нь цахилгаанаар цэнэгжсэн усанд тогтсон тосны молекул бөгөөд нийлээд миселес усыг бүрдүүлдэг. Арьсанд түрхэхэд миселес шороо, будаг, болон бусад бохирт наалдан уусгадаг.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Францад анх зуу гаран жилийн өмнө эмзэг арьстай Парисчуудыг хатуу уснаас аврахын тулд бүтээгдсэн байдаг. Цаашдаа ч Франц гоо сайхны бүтээгдэхүүн дунд үндсэн орц хэвээр үлдсэн бөгөөд будгийг ганц удаагийн ус хүргэлтгүй амархан арилгадаг. Ялангуяа хуурай, эмзэг арьсанд зайлшгүй хэрэглэх ёстой.

Micelles агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Niacinamide

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Няцинамид нь Б Витамины төрлийн хүчирхэг орц юм. Батга, нөсөө толбо, уян налархай чанар алдагдалт, улайлт гэх зэрэг олон төрлийн арьсны асуудлуудад тустай.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Ниaцинамид нь арьсны эсүүдийг илүү үр дүнтэйгээр залуу, эрүүл арьс болгох тустай. Тэр дундаа, няцинамид нь өөхний хүчил, керамид, фибробласт нарын нийлгийг ихэсгэн, арьсны хялгасан судасны цусны эргэлтийг сайжруулж, толбожилтыг зогсоож, ус алдагдахаас сэргийлж, эсийн энерги, липидийг үйлдвэрлэгч ферментийг хамгаалж, исэлдэлтийн гэмтлээс хамгаалж, коллагений үйлдвэрлэлтийг ихэсгэнэ.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Та хуурайшилт, толбожилт, нарны гэмтэл, батга, эсвэл арьсны хөгшрөлтийн алинд ч санаа зовсон бай Няцинамид тусална. Мөн нарны гэмтлээс хамгаалахын тулд өдрийн цагаар өндөр хамгаалалттай нарны тостой хамт хэрэглээрэй.

Niacinamide агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Omega

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Омега 3, 6, 7, 9 нь арьсанд тэжээл өгч, чийгшүүлдэг. Омега 7 нь арьсны уян зөөлөн чанарыг шинэчлэн сэргээхэд, омега 6 нь гүн чийгшүүлэхэд, омега 3 нь улайлт, цочролыг багасгахад, омега 9 нь гүн тэжээл өгч, орчны өдөөлтүүдээс хамгаалахад тус тус тохиромжтой.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Исэлдүүлэгч, үрэвслийн эсрэг чанаруудтай учир омега нь арьсны хамгаалалтыг сайжруулж, бусад бүтээгдэхүүнийг илүү гүн шингэхэд тусална.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Омега нь хүний биед гол өөхөн хүчлүүдийг өгдөг бөгөөд эсийн бүрхүүлийг уян налархай, сэргэг болгож бодисын гэмтэлд тэсвэртэй болгоно. Мөн чийгшил алдалтыг багасгаж арьсанд залуу туяаг буцаан өгнө.

Omega агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Peptide

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Пэптид нь засан сэргээх чанараараа танигдсан бөгөөд арьсаа чангалан үрчлээгээ багасахыг хүссэн хүн бүрд зохимжтой. Пептид тус бүрээсээ хамаараад үзүүлэх ач тус нь өөр байдаг ч, ихэнхдээ пептид эсийн сэргээн засварлалтыг дэмждэг учир илүү толигор, залуу арьстай мэт харагдуулна.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Пептид нь амин хүчлийн хэлхээнээс бүрддэг бөгөөд эстэй харилцдаг нийлмэл бодис юм. Пептид нь орчныхоо эсүүдтэй харилцан, арьс нөхөн төлжих үйл явцуудыг идэвхжүүлдэг. Эдгээр үйл явцын 2 нь коллаген үйлдвэрлэлт, эд эс сэргээн засалт бөгөөд энэ нь арьсны уян хатан байдлыг сайжруулж, зураасан үрчлээсийг багасгаж, үрэвслийг дардаг.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Пептид нь нөхөн сэргээх чанартай учир ихэнхдээ хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүдэд ихээхэн ордог. Тодруулбал, Палмотил Олигопептид нь коллагены үйлдвэрлэлтийг ихэсгэн арьсыг чангалж, Палмотил Тетрапептид-7 нь үрэвсэл дардаг.

Peptide агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Plant Enzymes (yргамлын xанд)

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Ургамлын xанд нь хөгшрөлт, нарнаас болж алдагдсан арьсны биологийн үйл явцыг дэмждэг. Үүнийг тогтмол хэргэлснээр арьс чангаран сэргэж, чийгшил сайтай, бага батгажилттай болно.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Арьс арчилгаанд ашиглагддаг ихэнх ферментүүдийг гуа, хан боргоцой, гиалурон хүчил, хулуу зэргээс гаргаж авдаг. Эдгээр нь арьсанд үүсэх ферментүүдийн үйл ажиллагааг сайжруулж, эс хоорондын холбоог таслаж, үхсэн арьсны эсийг арилгана.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Xанд нь хамгийн зөөлөн хэлбэрийн гуужуулагч учир эмзэг арьсанд зохимжтой. Ялангуяа, Perricone MD-ийн бүтээгдэхүүнд байдаг яргай загасны түрс нь эмзэг арьсанд нэн тохиромжтой, зөвхөн үхсэн арьсны эсүүдийг эрсдэлгүйгээр арилгадаг.

Plant Enzymes (yргамлын xанд) агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Retinol, Vitamin A

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Ретинол нь арьсанд өнгө нэмж, үрчлээ зураас, батга, тослогжилт, улаан батгыг багасгадаг хүчирхэг орц юм. Арьсны эсийг илүү сайн, эрүүл эсүүд бүрэлдүүлэхэд тусалдаг учир арьсны бүтэц, өнгө, гадаргууг сайжруулдаг.

Хэрхэн үйлчилдэг вэ?

А Витаминаас гаргаж авсан хүчтэй, эстэй харилцдаг орц (исэлдүүлэгчийн эсрэг) бөгөөд эрүүл эс бүрэлдүүлэн коллаген, эластин багасгагч ферментийн үйл ажиллагааг эсэргүүцдэг.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Өдрийн цагаар нарны тос түрхэх нь чухал боловч ялангуяа рeтинол ашиглах үедээ хэрэглэх нь 2 давхар шалтгаантай; нэгдүгээрт, арьс нь рэтинол ашиглах үед илүү мэдрэмтгий болдог учир амархан түлэгддэг болно. Xоёрдугаарт, ретинол нь гэрэлд мэдрэмтгий учир нар нь орцыг идэвхгүй болгоно. Эмчилгээний заавраар авдаг ретиноик хүчил суурьтай бүтээгдэхүүний оронд ретинол суурьтай гоо сайхны бүтээгдэхүүн ашигласнаар арьсанд бага цочрол өгдгөөрөө нэмэлт ач тустай.

Retinol, Vitamin A агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Rice ( будаа )

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Будааны хивэг нь фермент, исэлдүүлэгчийн эсрэг, коллаген бүтээлтийг дэмжих чанараараа танигдсан. Харин будааны цардуул нь арьсанд тайвшруулах хамгаалалтын бүрхүүл үүсэхэд тусалдаг.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Чийгшүүлэгчийн хувьд (чийгшил хадгалагч) будаа нь линолын хүчил, олейны хүчил, палматик хүчил, витамин Е, оризанол зэрэг арьс арчилгааны орц агуулдаг. Будааны хивэгний тос скуалэн (натурал чийгшүүлэгч) их хэмжээгээр агуулж байдаг учир хуурай, ахимаг насны арьсанд нэн тохиромжтой.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Aрьсаа үзэсгэлэнтэй, гялалзсан болгохын тулд Япон эмэгтэйчүүд будааны усанд ордог байв хэмээн домогт гардаг. Үүнээс гадна, будаа нь арьсны харагдах байдлыг илүү гэрэлтэй, гялалзсан болгодог гайхалтай гуужуулагч юм.

Rice ( будаа ) агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Rose Oil & Rosewater

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Сарнайн тос нь арьсанд чухал чийгшлийг өгөхөөс гадна, улайлт, үрэвслийг эмчлэхэд тустай. Үүнтэй адилаар сарнайн ус нь цэвэрлэх, тайвшруулах үйлчилгээтэй.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Ариутгагч, хор гадагшлуулагч чанартай сарнай нь гэмтсэн арьсыг сэргээн засварлах үйл ажиллагааг дэмжиж, чөлөөт радикалуудаас хамгаална. Мөн энэхүү цэцгийн үнэр нь тайвшруулах, даралт бууруулах ач тустай учир арьсны гадаргууг амраадаг үйлчилгээтэй.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Үдээс хойш амттан, чихэр хайх зуршлынхаа оронд сарнайн ус шүршигчрүү гараа явуул. Өдрийн турш нүүрний будган дээрээсээ цацахад арьсанд чийгшилтэй, сэргэг мэдрэмж өгнө.

Rose Oil & Rosewater агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Rosehip Oil (нохойн хошуу)

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Байгаль эхийн эрдэнэсийн нэг, нохойн хошуу нь арьсанд тэжээл өгч, сэргээн, чийгшүүлдэг. Арьсыг амраан, нөхөн сэргээж эрүүл коллагены хэмжээг хадгалан, толигор сайхан болгоно.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Энэ тос нь витамины баялаг эх үүсвэр болохоос гадна их хэмжээний өөхөн хүчилтэй учир хөгшрөлтийн эсрэг, хор гадагшлуулах үйлчилгээтэй. Нохойн хошуу нь зөөлрүүлэгч бодис учир арьсыг чийгшүүлэн тордоно.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Үндсэн өөхөн хүчлүүд, витамин, исэлдүүлэгч эсэргүүцэгчээр элбэг учир бүх төрлийн арьсанд ач тустай. Энэхүү эмчилгээний тос нь арьсанд гүн тэжээл өгч, тэнцвэржүүлэх онцгой үйлчилгээтэй.

Rosehip Oil (нохойн хошуу) агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Salicylic Acid

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Салицилины хүчил нь батга, хар толгойт батгыг багасгахаас гадна үрчлээ, барзайлт, өнгөн харагдах байдлыг сайжруулна. Бета-хидрокси хүчлийн (БХА) хувьд гуужуулах, бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Салицилины хүчил нь арьсан дээрх үхэжсэн эсүүдийн хоорондын наалдсыг уусган арьсны гадаргууг шинэчлэн сайжруулдаг. Хэрэв үхсэн арьсны эсүүд олширч хоорондоо наалдвал батга гарна. Салицилины хүчил нь эдгээр үхэжсэн эсүүдийн хоорондын наалдсыг уусган арьсны нүхийг үр дүнтэй цэвэрлэнэ.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Салицилины хүчилийн тунг ашигласнаар батгажилт болон үрчлээ ор мөргүй арилна. Бүтээгдэхүүнээсээ хамаараад нүүр эсвэл биеийнхээ зорилтот хэсгүүд дээрээ хэрэглээрэй. Сонирхолтой нь, салицилины хүчлийг уд модноос гаргаж авдаг, уг модноос мөн аспиринийг гаргаж авдаг байна

Salicylic Acid агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Vitamin C

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Витамин Ц нь чөлөөт радикалуудын эсрэг тэмцэн, коллагенийг сайжруулж, цайруулан, нарны гэмтлээс үүдэлтэй нүхжилтийг багасган арьсны гадаргууг толигор болгодог.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Үрэвсэл дардаг исэлдүүлэгчийн эсрэг ажиллаж, хор гадагшлуулна. Мөн витамин Ц нь чөлөөт радикалуудаас хамгаалахад тустай. Меланин буюу толбыг цайруулж, арьсны харагдах байдлыг сайжруулна.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Судалгаанд үзүүлснээр витамин Ц нь нарнаас болж үүсдэг чөлөөт радикалуудаас хамгаалснаар нарны тосны үр нөлөөг ихэсгэдэг учир нарны тосны доор ашиглахад нэн сайн. Ц витамин ашиглаж байх үед арьс илүү эмзэг мэдрэмтгий болж болох учир үргэлж нарны туяаны хамгаалалттай хамт хэрэглээрэй.

Vitamin C агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Vitamin E

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Гоо сайхны ертөнцөд эртнээс ашиглагдан ирсэн витамин Е нь бусад хор гадагшлуулагчдыг идэвхжүүлэн үр дүнг нь хурдасгаж, арьсыг чийгшүүлэн, зөөллөж, сэргээдэг. Мөн хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Витамин Е нь арьсанд байдаг боловч нас ахих, наранд гарах зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан шавхагддаг. Тиймээс арьсны гаднаас түрхэх нь олон талын ашигтай. чөлөөт радикалуудтай тэмцэн, давхар үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн арьсыг чийгшилтэй байлгаж, арьсны натурал хамгаалалтыг сайжруулан, чийг алдалтыг багасгана.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Арьсыг нөхөн төлжүүлдэг учир удсан сорвийг хүртэл хурдан хугацаанд бүдгэрүүлж шинэхэн сорвийг арилгана. Мөн арьсанд гүн шингэдэг учир тэжээлээр хангаж өнгийг сэргээдэг

Vitamin E агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Witch Hazel

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Энэхүү тайвшруулах ургамлын охь нь эртнээс түлэгдэлт, амьтанд хатгуулах, нарны түлэгдэлт, арьсны цочрол, шархыг эмчлэхэд ашиглагдаж ирсэн. Witch Hazel нь үрэвссэн, цочирсон арьсыг эмчлэхийн зэрэгцээ хор гадагшлуулах давхар үйлчилгээтэй

Хэрхэн үйлчилдэг вэ?

Үрэвсэл, загатналын эсрэг зөөлрүүлэх чанарууд нь улайсан болон цочирсон арьсыг тайвшруулан харагдах байдлыг нь сайжруулна. Мөн таннины өндөр агууламжтай учир нүхжилтийг багасган арьсыг чангаруулна.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Witch Hazel нь наалданги бодис гэдгээрээ ихэвчлэн танигдсан бөгөөд нүхжилтийг багасган, илүүдэл тосыг шингээдэг. Мөн арьсан дахь чийгшлийг удаан хадгалж нүдний ойролцоох хаванг бууруулна.

Witch Hazel агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх