НАЙРЛАГЫН ТАЙЛБАР

Эргэн тойрны бүх хүмүүс дуу алдан магтсан ч таны арьсанд нэг л болж өгдөггүй, эсвэл та үргэлж хэрэглэдэг ч найздаа зөвлөөд таалагдаагүй бүтээгдэхүүн байдаг уу? Хүн бүр өөр сонирхолтой байдагтай адил арьс ч өөр хоорондоо ялгаатай байдаг. Яг л хүн шиг... Тэдэнд хэрэглэх дуртай орц найрлага гэж бий. Арьс судлалын эмч, мэргэжилтэн болон найдвартай эх үүсвэрээс авч бэлтгэсэн доорх НАЙРЛАГЫН ТАЙЛБАР-аас та өөрийн дуртай бүтээгдэхүүний орцын тухай олж уншаарай.

TIPs:

  • Хэрэглээд л үр дүнгээ мэдрүүлсэн бүтээгдэхүүнээ вебийн Search хэсгээс хайж олоорой.
  • Бүтээгдэхүүний хуудасны дунд хэсэгт байгаа Орц хэсгээс тухайн бүтээгдэхүүнд агуулагдах орцуудын дэлгэрэнгүйг харж болно.
  • Орцуудын бичигдсэн дараалал нь тухайн бүтээгдэхүүнд хэр их орсныг илтгэх тул эхний орцууд таны арьсанд онцгойлон тохирч байгаа гэж үзэж болно.
  • Олж нээсэн орцоо доорх байх листээс олоод, уг орцыг агуулсан бүтээгдэхүүнийг харах боломжтой.

 


 

Aloe Vera

Shop

Ямар үйлчилгээтэй вэ? 

Эртний Египетүүдийн магтаж ярьдагчлан “мөнхийн ургамал” болох зуун наст нь гоо сайхан, эрүүл мэнд, үхэшгүй мөнхийн нууц юм гэж яригддаг. Одоо үед ч энэхүү урт насалдаг ургамал нь анагаах эдгээх увидасаараа  гайхагдаж, арьсны үрэвслийг намдааж, арьсыг тайвшруулж чийгшүүлэх үйлчилгээгээрээ алдартай юм. 

 

Хэрхэн хэрэглэх вэ?

Зуун наст нь усны агууламж өндөртэй ба, антиоксидантууд, үрэвслийн эсрэг ,бактерийн эсрэг үйлчилгээтэй орц найрлагуудыг агуулдаг. Шүүслэг ургамалын онцлог нь арьсанд хүчилтөрөгчийг шингээж, арьсны загатнааг тайвшруулан зогсоож, улайлтыг багасган улмаар арьсыг хангалттай чийгээр ханган, зөөлрүүлж тайвшруулна.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөгөө 

Эмзэгшиж цочирдсон, стресст өртсөн арьсыг анагаагч, арьсны өөрийн PH -тэй яг ижил хэмжээний PH-г зуун наст нь өөртөө агуулдаг учир батга гарамтгай арьсанд ч тохиромжтой.

 

Aloe Vera агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Argan Oil

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Арьсны “алт” хэмээн нэрлэгддэг, ямарваа нэгэн үнэргүй, Ургамалын гаралтай уг шингэн тосыг (oil) зөвхөн Өмнөд Мароккод ургадаг argan модны самарнаас гаргаж  авдаг байна. Уг тос нь зөөлрүүлэх үйлчилгээтэй. Найрлагад нь байх emollient нь арьсны эд эсийн хооронд байх зай завсрыг дүүргэж зөөллөж, уян зөөлөн болгох, хамгаалах, чийгшүүлж тэжээлээр хангах үйлчилгээтэй.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Арган ойл нь витамин Е-гийн гол эх үүсвэр ба, шаардлагатай липидүүд, тосны хүчлүүд, антиоксидантуудын нийлэмж нь тэжээлээр хангаж, чөлөөт радикалуудтай тэмцэж, нөхөн сэргээж, арьсны өнгөн хэсэгт хамгаалалтын давхарга үүсгэж өгдөг. Арган ойл нь арьсны төрөлхийн тос ялгаруулалтыг тэнцвэржүүлж, батга гаргахаас сэргийлнэ.  

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж: 

Argan Oil бол олон үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэгч. Шингэн энгэсэгтээ хольж, гэрэлтсэн арьстай болоорой. Хуурайшиж, салаалсан үсэндээ түрхэж үсийг тэжээлээр хангах  боломжтой. 

Argan Oil агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Azulene

Shop
Ямар үйлчилгээтэй вэ?
Алтан товч (chamomile), өвслөг олон наст ургамал болох yarrow, цэнхэр танси цэцэгсийг уураар нэрж азулен тосыг гаргах ба уг тос нь байгалийн гаралтай тос юм. Испаниар цэнхэр өнгийг "Азул" гэдэг бөгөөд цэнхэр туяанаас нь үүдэн азулен хэмээн нэрлэжээ. Энэ тос нь арьсыг зөөлрүүлж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул ихэвчлэн биеийн үсийг ваксдаж, хуссаны дараа  хэрэглэх бүтээгдэхүүний орц найрлагад түлхүү ордог боловч аажмаар арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагад орж эхэлсэн ба наранд түлэгдэж улайсан арьсыг тайвшруулах үйлчилгээг үзүүлдэг байна. 
Азулен тос нь арьсанд цочрол өгөхгүй, тайвшруулах үйлчилгээтэй тул эмзэг, мэдрэмтгий арьсанд тохиромжтой. Мөн хуурайшиж, хөгширч буй арьсны чийгийг хадгалахад тусалдаг. Зуун наст, витамин Е зэрэгтэй хослуулан хэрэглэх нь элбэг ба  биеийн үс хуссаны дараа хэрэглэх бүтээгдэхүүний найрлагад орж, арьсыг тайвшруулах нөлөө үзүүлнэ. Мөн гааны хандтай хослуулсан үед арьсыг сэрүүцүүлэх нөлөөтэй.

Хэрхэн хэрэглэх вэ?

Бүтээгдэхүүн дээрх хэрэглэх зааврыг дагах нь хамгийн сайн арга ба вакс, үс хусах бүтээгдэхүүнийг хэрэглэсэн даруй азулен тосыг хэрэглэх нь илүү үр дүнтэй. Азулен тос нь тунгалаг чанараа алдан хар өнгөтэй болж эхэлвэл муудаж байгаагийн илрэл ба хэрэглэж буй бүтээгдэхүүнээ хаяхыг зөвлөж байна. Азулен тосны муудахаас сэргийлж харанхуй, сэрүүн газар хадгалах хэрэгтэй байдаг.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөгөө

 

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй: Биеийн үсийг ваксдаж, хуссаны дараа цочирсон арьсыг тайвшруулж, улайлтыг дарна. Арьсыг чийгшүүлнэ: Азулен тос нь арьсны хамгаалалтын давхаргыг сайжруулснаар арьс чийгээ алдахаа больдог. Түүнчлэн маш хурдан шингэж, арьсыг тослогтуулдаггүй тул хуурай тос гэж нэрлэгддэг. Нянгийн эсрэг үйлчилгээтэй: Үрэвсэл, нянгийн эсрэг үйлчилгээтэй учир батга эмчилгээний бүтээгдэхүүнүүдэд ордог. Гэвч азулен тос нь батга эмчлэхэд нөлөөтэй эсэхийг нотлох хангалттай эмнэлзүйн судалгаа хийгдээгүй байгаа.

Azulene агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Bakuchiol

Shop
Ямар үйлчилгээтэй вэ?

Ургамлаас гаргаж авдаг энэхүү хүчтэй антиоксидант нь хүрээлэн буй орчноос үүдэлтэй арьсны өнгө өөрчлөгдөх байдлыг бууруулж, арьсыг тайвшруулж, хялгасан үрчлээг багасган хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч эхэлж буй арьсанд тусална. Мөн эмзэгшил, харшлын урвалаас болж үүсэн арьсны асуудлыг бууруулах чадалтай ба арьсыг тайвшруулах үйлчилгээтэй тул батганы эсрэг арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагад ордог.

Хэрхэн хэрэглэх вэ?

Бакучиолын хандтай арьс арчилгааны бүтээгдэхүүнийг цэвэрхэн арьсан дээр түрхэж, шингэнээс өтгөн бүтцийн дагуу хэрэглэнэ. Нүүрээ цэвэрлэж, тонер түрхэн, AHA, BHA зэрэг гуужуулагч түрхсний дараа бакучиолыг хэрэглэх бөгөөд өдөрт нэгээс хоёр удаа түрхэнэ. Өглөө хэрэглэх үедээ SPF 30 болон түүнээс дээш хамгаалалттай нарны тосыг түрхэж өгснөөр илүү үр дүнтэй байх болно. Арьсаа мэдэгдэхүйц өөрчлөхийг хүсвэл 0,5-2% концентрацитай бакучиолыг хэрэглэхийг зөвлөж байна.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөгөө

Бакучиол нь ретинолыг орлох байгалийн гаралтай орц найрлага гэгддэг бөгөөд рентинолтой хослуулан хэрэглэсэн үед ретинолыг тогтворжуулж, бие биеийхээ үйлчилгээг сайн дэмжиж, үр нөлөөг нь уртасгаж өгдөг. Энэхүү хоёр орц нь хялгасан үрчлээг багасгаж, хөгшрөлтийн шинж тэмдгийг бууруулдаг гэдгээрээ алдартай. Хэдийн веган орц найрлага боловч жирэмсэн үед бакучиолыг хэрэглэхдээ эмчтэй зөвлөлдөөрэй.

  Bakuchiol агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Benzoyl Peroxide

Shop
Батгатай тэмцэгч дайчин бөгөөд энэ найрлага нь нянгийн гаралтай батгашилтийг эмчлэх хамгийн чухал орц  юм.  
Хэрхэн үйлчилдэг вэ? Уг орц  найрлага нь исэлдүүлэгчийг үсний уутанцарт оруулж хүчилтөрөгчийг ялгаруулдаг батга үүсгэдэг бактерийг устгадаг байна.  Мөн үрэвсэлийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд батганаас үүдэлтэй улайлт ба хөндүүрлэлтийг  намдаахад туслана. Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж: Бензил пероксид нь арьсыг хуурайшуулах магадлал өндөр учир батгатай арьсанд өдөрт нэг удаа ашиглах нь тохиромжтой. Уг орцыг хэрэглэхийн өмнө АХА ба БХА-тай гуужуулагч ашиглавал илүү үр дүнтэй.   Benzoyl Peroxide агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Caffein

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

 Кофеин нэг хундага эспрессо шиг л арьсанд түргэн үйлчилгээтэй, арьсыг тэнийлгэж, цайруулан чангална. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир зовхины унжиж хавагнасан хэсэгт түрхэхэд үр дүн маш өндөртэй бөгөөд түүнээс гадна бие арчилгааны бүтээгдэхүүнд багтсан байдаг ба биеийн целлюлиттэй хэсэгт түрхэхэд үр дүнтэй.  

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Кофеин нь цусны эргэлтийг сайжруулж, арьсыг цайруулдаг. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй болохоор арьсны хаванг буулгаж, арьсыг чангална.  

 

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж

Хуурайшиж, холцруутсан, целлюлит болсон арьсандаа баяртай гэж  хэлцгээе. Кофеинтой бүтээгдэхүүнүүдээр биеийн скраб хийхэд гайхалтай тохирдог бөгөөд цусны эргэлтийг сайжруулан, целлюлитийг багасгах үйлчилгээг үзүүлдэг. 

 

 

 

Caffein агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Centella Asiatica

Shop

Centella  Asiatica нь “cica” “Tiger Grass” гэсэн өөр нэршлээрээ түгээмэл юм. Хятадын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт нэгэн төрлийн бар байдаг, тэр нь нэгэн төрлийн ногоон дээр өнхөрч шарх сорвио эдгээдэг юм байна. Madecassoside гэх бодисоор маш баялаг бөгөөд эмчлэх анагаах үйлчилгээтэй, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, арьсны өнгөн давхаргыг бэхжүүлнэ.

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Cica нь арьс арчилгааны олон тооны ашиг тустай орц  найрлага бөгөөд эдгээр өдрүүдэд cica -тай салфеткан маск их хэмжээгээр үйлдвэрлэгдэх болжээ. Ямар ч төрлийн арьстай, арьсны асуудалтай байсан cica тэдгээр асуудлыг шийдэх боломжтой. Ихэнх тохиолдолд cica нь эмзэгшиж цочирдсон арьсыг тайвшруулах, нөхөн сэргээх үйлчилгээгээр хэрэглэгддэг байна. Цочирч эмзэгшсэн арьс гэж эмзэг мэдрэмтгий арьс ба батгатай арьсыг хэлж байгаа юм.  

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж

Cica нь тоолж томшгүй олон сайн шинж чанаруудтай.Ялангуяа маш их хэмжээний амин хүчлүүд ба beta-carotene, тослогийн хүчлүүдээр баялгаас гадна  phytochemical, витамин Ц, А, B2 -ыг найрлагадаа их хэмжээгээр агуулдаг. Дээр дурдагдсан бүх элементүүд антиоксидантаар баялаг болохоор коллагены үйлдвэрлэлийг хурдасгаж,нянгийн эсрэг үйлчилгээ  үзүүлэн, үрэвслийг намдаах үйлчилгээтэй. Хэрэв та арьсаа чангалж, сэргээн,тайвшруулахыг хүсвэл, тэр байтугай батгашилттай тэмцэхийг хүсвэл энэ орц найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхийг арьсны мэргэжилтнүүд зөвлөж. 

Centella Asiatica агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Ceramides

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Керамид нь арьсанд байгалиасаа бүрэлдсэн өөхний хүчил бөгөөд арьсны өнгөн хэсгийг хамгаалах, сэргээх үйлчилгээтэйгээс гадна арьсны өнгийг сэргээж  чийгээр хангана.

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Керамид нь арьсны эпидермик давхаргуудын бүтцэд голлох  нөлөөтэй ба байгалиасаа керамид нь усыг өөртөө шингээн, эсийн зохицуулалтыг дэмждэг байна. Нас нэмэгдэхийн хэрээр керамидийн үйлдвэрлэл буурч байдаг учир байнга түрхэж  байх нь тун чухал юм. 

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Керамид нь стресстэж, эмзэгшсэн, маш хуурай ширүүн болж холцруутсан,  мөн нарны хорт туяанд хордсон арьсанд маш сайн үйлчилгээтэй.

 

Ceramides агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Charcoal

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Детокс буюу эрүүлжүүлэн цэвэрлэх орц найрлагатай учир модны нүүрс нь эмчилгээний  журмаар, арьсны гүн цэвэрлэгээнд хэрэглэгдэж ирсэн орц юм. Байнга их хэмжээний тослог ялгаруулж байдаг батга гарамтгай арьсны аврагч бөгөөд уг нүүрсэн түүхий эд нь илүүдэл тослогийн хэмжээг бууруулах үйлчилгээтэй.   

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Шингээж чанараараа маш алдартай уг хоргүйжүүлэх үйлчилгээ бүхий орц найрлага нь арьсны бохирдол ба илүүдэл тослогийг өөртөө яг л соронзон шиг татдаг. Уг орц нь бактерийн эсрэг үйлчилгээтэй ба арьсны тослогжилтийг багасгаж, батгашихаас сэргийлнэ. 

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж

Арьснаас бохирдол ба илүүдэл тослогийг цэвэрлэх үйлчилгээтэй модны нүүрс нь тун зөөлөн гэдгээрээ алдартай ба ууртай ширүүн, реактив арьсанд өндөр үр дүнтэй орц юм.                              

 

Charcoal агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Citric Acid (нимбэгний xүчил)

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Нэг дор гуужуулж цайруулах үйлчилгээтэй цитрик хүчил нь бэрсүүт жүрж, нимбэг, жүрж  зэрэг жимснүүдэд байгалаасаа бүрэлдсэн байдаг хүчтэй ханд юм.

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

АХА-ийн төрлийн хүчил бөгөөд үхэжсэн арьсыг хурдан хугацаанд гуужуулах үйлчилгээтэй. Үр дүнд нь хөгшрөлтөөс үүдсэн арьсны нөсөө толбо бүдгэрч, хялгасан үрчлээнүүд тэнийн арьсны өнгө жигдэрч, батганы сорви арилна. 

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Цитрик хүчлийг арьс арчилгаандаа  тогтмол хэрэглэж арьсыг гуужуулснаар арьсны өнгө гайхалтай сэргэж жигд өнгөтэй болно. Цитрус жимснүүдээс нэрж гаргаж  авдаг учир энэхүү AХА найрлага нь бүтээгдэхүүнүүдийг сэргээх сэнгэнэсэн үнэртэй болгоно.  

 

Citric Acid (нимбэгний xүчил) агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Clay ( шавар )

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Шавар нь арьсыг тайвшруулан эмчлэх үйлчилгээтэй ба ихэвчлэн батга болон нүхжилт цэвэрлэх эмчилгээнд ашиглагддаг.

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Шавар нь арьснаас ялгардаг илүүдэл тослогжилт, бохирдлыг өөртөө шингээн авч, тослогоос болж гялайгаад байгаа  шинж тэмдгийг бууруулж, батга гаралтыг багасгана. 

Мөн арьсыг дахин эрдэсгүйжүүлэх үйлчилгээтэй ба эсүүдийн эрүүл үйл ажиллагаа ба  зөв горимыг дэмждэг.  

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Арьсанд шингэх чадвар дээд зэрэг  учраас bentonite шаврыг тослог их, нүхжсэн ба батгашсан арьсанд хэрэглэнэ.  Харин хуурай болон эмзэг мэдрэмтгий арьсыг зөөлөн гуужуулж цэвэрлэхэл каолин цагаан шавар илүү тохиромжтой.  

 

Clay ( шавар ) агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Collagen (коллаген)

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Коллаген нь асар түргэн хугацаанд арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй. Арьсанд байгaлаасаа байдаг  хэдий ч цаг хугацааны явцад болон хэт ягаан туяанд өртсөнөөс болоод aрьсан дахь коллагений ялгаруулалт багасдаг байна.

 

Хэрхэн үйлчилдэг вэ? Коллаген нь өөрийн жингээс олон дахин илүү хэмжээтэй усыг өөртөө хадгалдаг учир  чийгшүүлэх өндөр  чадвартай байдаг. Эластинтай хамтран  арьсны эсийг төлжүүлж арьсыг толигор зөөлөн болгоход тусладаг. Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж: Арьсыг чийгшүүлэхэд коллагенийг гаднаас нь түрхэн ашиглах нь гайхалтай үр дүнтэй хэдий ч коллаген ашиглахдаа гол анхаарах зүйл бол арьсыг өөрөөр нь  коллаген үйлдвэрлэхнэд туслах хэрэг юм. Үүний тулд, AХА, пэптид, рэтинол, витамин Ц зэрэгтэй цуг хэрэглэн коллагены үйлчилгээг идэххжүүлж болно. .   Collagen (коллаген) агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Ginseng (xүн oрхоодой)

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Хүн орхоодой нь маш хүчтэй антиоксидант бөгөөд үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.  Арьсны өнгийг сэргээж, тэжээлээр хангаж, зөөлрүүлж чийгээр хангана. Үрчлээ ба хялгасан үрчлээг багасгаж, бараан нөсөө толбыг  бүдгэрүүлнэ.

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Хүн орхоодой нь витамины өндөр агууламжтай учир арьсыг гүн тэжээлээр хангадаг. Цусны эргэлтийг сайжруулж, коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хялгасан үрчлээг тэнийлгэх үйлчилгээтэй. 

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж

Хүн орхоодой нь Хятадын уламжлалт анагаах ухаанд мянга мянган жил нас уртасгадаг хэмээн хэрэглэгдсээр байгаа бөгөөд энэ нь коллагений үйлдвэрлэлийг дэмжиж, чөлөөт радикалуудаас арьсыг хамгаалдаг. Мөн арьсыг залуужуулдаг увидастай.  

Ginseng (xүн oрхоодой) агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Glycolic Acid

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Alpha Hydroxy Acid буюу AHA нь хөгшрөлтөөс үүдэлтэй үүсэж бий болдог арьсны нөсөө толбыг бүдгэрүүлж арсыг зөөлөн толигор, илүү эрч хүчтэй болгоно. 

 

 

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Alpha Hydroxy Acid буюу AHA нь хөгшрөлтөөс үүдэлтэй үүсэж болдог арьсны нөсөө толбыг бүдгэрүүлж арьсыг зөөлөн толигор, илүү эрч хүчтэй болгоно. Глюколикийн хүчил нь үхэжсэн арьсыг гуужуулж, эд эсийн нөхөн сэргээлтийг дэмжин, арьсыг цэвэр толигор болгоно. Үүний зэрэгцээ уг хүчил нь гиалуроны хүчлийн үйлдвэрлэлийг сэргээж, арьсны чийгийн төвшинг нэмэгдүүлнэ. Чийгшүүлэх мөн гуужуулах үйлчилгээтэй уг орц найрлага нь нэгэн зэрэг арьсны батгашилт ба хөгшрөлттэй  тэмцдэг.  

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж

Глюколик хүчилд AHA-гийн төрлөөс хамгийн бага молекулт найрлага байдаг учраас хурдан хугацаанд үхэжсэн арьсыг үр дүнтэйгээр гуужуулдаг юм байна. Устай холилдох явцад үйлчилгээ нь идэвхгүй болдог ч, үр дүнтэйгээр гуужуулах үйлчилгээ нь хэвээрээ байдаг. Харин зөөлөн гуужуулъя гэвэл глюколик хүчилтэй маск скраб, нүүр цэвэрлэгч дээрээ бага зэргийн ус нэмж өгөөрэй. 

 

Glycolic Acid агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Green Tea

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Ногоон цай нь антиоксидантуудыг агуулах ба ДНХ -г дэмжиж, нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй хорт хавдраас сэргийлдэг маш хэрэгтэй  орц найрлага юм. Батгатай арьсыг тайвшруулж, хаванг буулган, арьсны өнгийг жигдлэн, кофеинтой цуг хэрэглэсэн тохиолдолд цайруулна. Харин ногоон цайны найрлагатай үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхэд үс эрүүлжиж ургадаг.  

 

Honey ( зөгийн бал )

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Байгал эхийн бэлэг болох зөгийн бал нь арьсыг зөөлрүүлэх, тайвшруулах, чийгээр хангах үйлчилгээтэй ба хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэйн зэрэгцээ чөлөөт радикалуудтай  тэмцэж, арьсыг эрүүлжүүлнэ. Хуурай болон, цочирсон, батгатай арьсанд тун тохиромжтой.  

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Зөгийн хураасан цэцгийн балнаас  зөгийн балыг гаргаж авдаг бөгөөд энэ нь амино хүчил, пептид витаминаар маш  баялаг юм. Мөн найрлагадаа үрэвслийн эсрэг, антиоксидантын эсрэг витаминуудыг агуулж байдаг. Чийгшүүлэх шинж маш өндөр бөгөөд, зөгийн бал нь арьсыг гүн цэвэрлэж нүх сүвийг бөглөж байдаг батга үүсгэгч бактерыг арилгана.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Эртний Грекийн хатан хаан алдарт Клеопатра сүү зөгийн балтайн халуун баннд ордог байжээ.  Хуурайшиж үхэжсэн арьс зөөлөрч чийг тэжээлээр хангагддаг байна.

 

Honey ( зөгийн бал ) агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Hyaluronic Acid (гиалуроны хүчил)

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Дээд зэргээр чийгшсэн,  маш зөөлөн, нүд дүүрэн харагдах арьсны нууц  бол гиалуроны хүчил юм. Бидний биед аажимдаа бүрэлдэн байдаг гиалуроны хүчлээ бид жил тутам 1%-иар алдаж байдаг. Тиймээс нэмэлтээр гиалуроны хүчлийг түрхэх нь арьсыг чийг тэжээлээр хангаж, үрэвслийг багасган, арьсыг чийгээ алдахаас сэргийлэн, уян хатан чанарыг нэмэгдүүлж, үрчлээг арилгах үйлчилгээтэй. 

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Гиалуроны хүчил нь эпидермик эсүүдийн үйл ажиллагааг зохицуулан арьсны ерөнхий харагдах байдлыг тогтворжуулан, арьсны уян хатан чанарыг сайжруулж, арьсыг чийгээр хангана. Өөрийн жингээс 1000 дахин илүү ус хадгалах чадвартай учир арьсыг дээд зэргийн чийгээр хангаж, арьсыг толигор нүд дүүрэн харагдуулна.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Арьсны эд эсүүдийн шим тэжээллэг байдлыг ашиглахын тулд хангалттай ус чийг хэрэгтэй байдаг. Гиалуроны хүчил бол үүний төгс хувилбар юм. 24-48 цаг тутамд задарч үйлчлэлээ алдаж байдаг хэдий ч гиалуроны хүчлийг дахин давтан түрхэж арьсны шим тэжээлүүдийг дэмжих хэрэгтэй.Мөн гиалуроны хүчил нь нүүрийг толигор сайхан болгодог учир нүүр будалтын өмнө ашиглахад нэн тохиромжтой. 

 

Hyaluronic Acid (гиалуроны хүчил) агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Lactic Acid

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Лактик Хүчил бол АХА хүчил бөгөөд сүүнээс  гаргаж авдаг, химийн аргаар гуужуулагч, чийгшүүлэгч  юм. Энэхүү хүчил нь арьсыг цайруулж, үрчлээг тэнийлгэн, арьсны  бүтцийг сайжруулна. 

 

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Сүүн хүчил нь үхсэн арьсны эсүүдийг хооронд нь холбодог бодисыг задлан гадаргуугаас цэвэрлэнэ. Энэ хүчлийн ус татаж, шингээж, хадгалах чанар нь арьсыг чийглэж, гадаргууг толигор байлгадаг.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Сүүн хүчил нь бусдаасаа хамгийн том молекулын бүтэцтэй учир бүх АХА дотроос хамгийн зөөлөн нь юм. Иймээс эмзэг арьсанд нэн тохиромжтой. Өндөр концентрацаар бараг хэт ихээр гуужуулах эрсдэлгүйгээр ашиглах боломжтой.

Lactic Acid агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Micelles

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Арьсанд маш зөөлөн мэдрэмж  өгөх хэдий ч маш өндөр үр дүнтэй. Мисселес нь арьсыг сайтар цэвэрлэж, чийгээр хангаж зөөлрүүлнэ.   

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Миселес нь цахилгаанаар цэнэгжсэн усанд тогтсон тосны молекул бөгөөд нийлээд миселес усыг бүрдүүлдэг. Арьсанд түрхэхэд миселес шороо, будаг, болон бусад бохирдлыг өөртөө шингээн уусгадаг байна.

 Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Францад анх зуу гаран жилийн өмнө эмзэг арьстай Парисчуудыг хатуу уснаас аврахын тулд анхын мисселар ус бүтээгдсэн байдаг. Цаашдаа ч Франц гоо сайхны бүтээгдэхүүн дунд үндсэн орц хэвээр үлдсэн бөгөөд будгийг ганц удаагийн арчилтаар, ус хүргэж угаалгүйгээр  амархан арилгадаг. Ялангуяа хуурай, эмзэг арьсанд маш тохиромжтой.

Micelles агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Mugwort

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

 

Artemisia аймагт хамаарагдах нэлээд хэдэн төрөл зүйлийн ургамлуудыг Mugwort  гэж нэрлэдэг байна. Mugwort гэдэг нь Harry Potter -ийн ертөнцөд хамаарагдахаар их сонин нууцлаг сонсогдох хэдий ч энэ нь Хятад Солонгос Японы уламжлалт анагаахад маш өргөн хэрэглэгддэг эмчилгээний шинж чанартай ургамал байна. Ерөнхийдөө, загатнаа, экзема гэх мэт  арьсны оёг өвчинд өндөр үр дүнтэй. Үрэвслийн эсрэг, бактерийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй, антиоксидантаар баялаг. 

 

Хэрхэн үйлчилдэг вэ? 

Mugwort бол арьсыг тайвшруулж эмчилж ,тэжээлээр хангах, мөн түүнээс гадна арьсыг агаарт байх чөлөөт радикалуудаас хамгаалах чадвартай орц юм. Бидний арьсанд маш их ашиг тустай орц билээ.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж

Mugwort -ыг эмзэг мэдрэмтгий, үрэвссэн арьсанд, мөн батга гарамтгай, хуурай ,  хөгшрөлт явагдаж байгаа арьсанд хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг. 

 

Mugwort агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Niacinamide

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Витамин В-гийн төрлийн маш хүчирхэг орц  бөгөөд арьсны эд эсийг сэргээх үйлчилгээгээрээ алдартай. Ниацинамид нь батгашилт, нөсөө тoлбо, улайлт, мөн уян хатан чанараа алдах зэрэг арьсны нэлээд олон асуудлуудыг шийдэж байдаг. 

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Ниацинамид нь арьсны эд эсүүдийг дэмжиж, залуу эрүүл байлгахад нэн тустай. Тэр дундаа, өөхний хүчил, керамид, фибробласт нарын нийлгийг ихэсгэн, арьсны хялгасан судасны цусны эргэлтийг сайжруулж, нөсөө толбыг арилгаж, арьсны чийг алдагдахаас сэргийлж, эсийн энерги, липидийг үйлдвэрлэгч ферментийг хамгаалж, исэлдэлтийн гэмтлээс сэргийлж, коллагений үйлдвэрлэлтийг дэмждэг.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Арьсны хуурайшилт, нөсөө толбо, нарны хорт туяанаас болж гэмтсэн арьс, хөгшрөлтийн шинж тэмдгүүд гээд л бүхий  л арьсны асуудлыг давахад Ниацинамид танд туслах болно. Өндөр хамгаалалттай нарны тостой хослуулан өдрийн цагаар хэрэглэхэд арьсыг нарны  хорт туяанаас дээд зэргээр хамгаална. 

 

Niacinamide агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Omega

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Омега 3, 6, 7, 9 нь арьсанд тэжээл өгч, чийгшүүлдэг. Омега 7 нь арьсны уян зөөлөн чанарыг шинэчлэн сэргээхэд, омега 6 нь гүн чийгшүүлэхэд, омега 3 нь улайлт, цочролыг багасгахад, омега 9 нь гүн тэжээл өгч, орчны өдөөлтүүдээс хамгаалахад тус тус тохиромжтой.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Антиоксидант болон үрэвслийн эсрэг орц  найрлагуудтай учир арьсны өнгөн давхаргыг бэхжүүлж, арьс арчилгааны  бүтээгдэхүүнүүдийг арьсны илүү гүнд нэвтрүүлэхэд тусалдаг. 

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Хүний  бие өөрөө натуралаараа үйлдвэрлэх боломжгүй тосны хүчлүүдийг омега хангаж өгдөг ба,  эсийн бүрхүүлийг уян налархай, сэргэг болгож бодисуудыг аливаа гэмтэлд тэсвэртэй болгоно.

Омега нь чийг алдагдыг багасгаж, залуу тунгалаг арьсыг сэргээнэ. 

 

Omega агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Panthenol

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Panthenol нь чийгшүүлэх үйлчилгээтэй орц найрлага ба өөр нэгэн нэршил нь pro-vitamin B5 юм. Гүн чийгшүүлж, тэжээлээр хангах, арьсыг үрэвслээс сэргийлэх үйлчилгээтэй ба  хуурай арьсыг зөөлрүүлж уян зөөлөн болгох үндсэн үйлчилгээтэй. 

 

Хэрхэн үйлчилдэг вэ? 

Panthenol нь арьсыг шаардлагатай чийгээр хангаж, хуурайшилтыг багасган, арьсыг ерөнхийд нь жигдхэн толигор болгож тэнийлгэнэ.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж

Витамин B5 буюу panthenol нь арьс ба үсийг чийгээр хангах үйлчилгээтэй.Тиймээс арьс чийгээр дутагдаж, үрчлээтэхээс маш сайн сэргийлдэг байна. Байнга хэрэглэвэл арьсыг тайвшруулж зөөлрүүлэн, арьсны үрэвслийг намдаана.  

 

Panthenol агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Peptide

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Пептид нь арьсыг сэргээн шинэчлэх чанараараа алдартай бөгөөд арьсаа чангалан үрчлээгээ багасахыг хүссэн хүн бүрд тохиромжтой. Пептид нь төрөл зүйл тус бүрээсээ хамаараад үзүүлэх ач тус нь өөр байдаг ч, ихэнхдээ эсийн сэргээн төлжүүлэлтийг  дэмждэг учир илүү толигор, залуу арьстай харагдахад туслана. Пептид нь арьсыг нөхөн төлжүүлэх хүч чадалтай ба, үрчлээгээ багасгаж, чанга арьстай болохыг хүссэн хэн бүхэнд гайхалтай тохирох бүтээгдэхүүн юм.  

 

 

 

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Пептид нь амино хүчилтэй холбоотой  хэлхээнээс бүрддэг бөгөөд эстэй харилцдаг нийлмэл бодис юм. Пептид нь орчныхоо эсүүдтэй харилцан, арьс нөхөн төлжих үйл явцуудыг идэвхжүүлдэг. Эдгээр үйл явцууд нь коллаген үйлдвэрлэлт, эд эс сэргээн засалт бөгөөд энэ нь арьсны уян хатан байдлыг сайжруулж, хялгасан үрчлээсийг багасгаж, үрэвслийг дардаг.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Пептид нь нөхөн сэргээх шинж чанартай учир ихэнхдээ хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүдийн үндсэн найрлага болдог. Тодруулбал, Палмотил Олигопептид нь коллагены үйлдвэрлэлтийг ихэсгэн арьсыг чангалж, Палмотил Тетрапептид-7  бодисууд нь үрэвсэл дарах үйлчилгээтэй.

Peptide агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

PHA

Shop

PHA нь alpha hydroxy acid (AHA) -ийн төрлийн хүчил юм. AHA хүчлийн нэгэн адилаар Polyhydroxy acid (PHA) нь усанд уусамтгай шинж чанартай ба арьсны гадаргыг уян зөөлөн болгож бараан нөсөө толбыг бүдгэрүүлнэ. Харин AHA -аас  өөр нэг зүйл нь PHA хүчлийн молекулууд нь том учраас арьсанд нэвтэрч чаддаггүй. PHA нь чийгшүүлэгч болж чаддаг. Арьсны гадаргуу дээр чийгийг ялгаруулах үйлчилгээтэй. Эмзэг мэдрэмтгий арьсанд гайхалтай сайн таардаг хүчил юм.

 

Plant Enzymes (yргамлын xанд)

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Ургамлын xанд нь хөгшрөлт, нарнаас болж алдагдсан арьсны биологийн үйл явцыг дэмждэг. Үүнийг тогтмол хэргэлснээр арьс чангаран сэргэж, чийгшил сайтай, бага батгажилттай болно.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Арьс арчилгаанд ашиглагддаг ихэнх ферментүүдийг гуа, хан боргоцой, гиалурон хүчил, хулуу зэргээс гаргаж авдаг. Эдгээр нь арьсанд үүсэх ферментүүдийн үйл ажиллагааг сайжруулж, эс хоорондын холбоог таслаж, үхсэн арьсны эсийг арилгана.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Xанд нь хамгийн зөөлөн хэлбэрийн гуужуулагч учир эмзэг арьсанд зохимжтой. Ялангуяа, Perricone MD-ийн бүтээгдэхүүнд байдаг яргай загасны түрс нь эмзэг арьсанд нэн тохиромжтой, зөвхөн үхсэн арьсны эсүүдийг эрсдэлгүйгээр арилгадаг.

Plant Enzymes (yргамлын xанд) агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Probiotic

Shop
Ямар үйлчилгээтэй вэ?
Пробиотик нь бидний биед чухал ашиг тустай бактерийг агуулдаг ба  ихэвчлэн исэг хүнснээс авах боломжтой байдаг. Харин пробиотик агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн нь арьсанд сайн нөлөөтэй амьд бичил биетүүдийг агуулдгаараа онцлогтой. 
Хэрхэн хэрэглэх вэ? 
Пробиотик нь арьсны экземийн шинж тэмдгийг бууруулах, хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлэх, нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй гэмтлийг багасгах, арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлэх чадвартай. Түүнчлэн, шархыг эмчилж, халдвар орохоос хамгаалах ба батгашилтыг бууруулж, хайрст үлдийг эдгээдэг байна. Пробиотик нь амьд бичил биет тул нүүр угаагчийн найрлагад орж болох ч угаах явцад устай хамт зайлагдах боломжтой тул нүүрний тос зэрэг арьсанд удаан байх, пробиотик агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна. Пробиотик агуулсан бүтээгдэхүүнүүдийг нэг дор бус салгаж хэрэглэснээр тус бүрийн үр дүнг харах боломжтой болно. 

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөгөө 

Пробиотик агуулсан бүтээгдэхүүн арьсанд ашигтай тустай эсэх дээр судалгаанууд хийгдэж байгаа ба хүн бүрийн арьс харилцан адилгүй тул арьс хуурайших, загатнах, харшлах зэрэг нөхцөл үүсэж болно. Тиймээс пробиотиктой бүтээгдэхүүнээс бага хэмжээгээр авч, нимгэн арьсан дээр түрхэж үзээд 24 цагийн дараа ямар нэг шинж тэмдэг илрэхгүй бол хэрэглэж болно. 

Probiotic агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Quinoa

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Quinoa нь цавуулаггүй, уургийн агууламж өндөртэй, нийт 9 ширхэг амино хүчлийг агуулдаг цөөн хэдэн ургамлуудын нэг юм.  Эслэг ба магнезиумаар баялаг, витамин В, төмөр кальци, кали, фосфор, витамин Е, мөн түүнчлэн олон төрлийн ашигтай антиоксидантаар баялаг орц найрлага  юм. 

 

Retinol, Vitamin A

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Retinol, Vitamin A нь маш хүчтэй үйлчилгээтэй орц  найрлага бөгөөд арьсыг туяаруулан гэрэлтүүлж, хялгасан үрчлээсийг мэдэгдэхүйцээр багасгаж,  батгашилт, тослогжилт мөн rosacea (улаан батга) зэргийг хянах үйлчилгээтэй. Арьсны эд эсийг илүү сайн, эрүүл бүрэлдэхэд тусалж, арьсны өнгө бүтцийг сайжруулна. 

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Витамин А-аас гаргаж авдаг хүчтэй бөгөөд эд эсийг бүрдүүлэгч орц  юм. Мөн антиоксидантын үйлчилгээтэй ба гэмтэлтэй арьсыг эмчилж эрүүл эд эс бий болгохоос гадна, коллаген ба эластиныг бууруулдаг энзимүүдийн үйлчилгээг саармагжулдаг байна. 

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Өдрийн цагаар нарны тос түрхэх нь чухал боловч ялангуяа рeтинол ашиглах үедээ нарны хамгаалалт хэрэглэх нь 2 давхар шалтгаантай; нэгдүгээрт, арьс нь ретинол хэрэглэх үед илүү мэдрэмтгий болдог учир амархан түлэгддэг болно. Xоёрдугаарт, ретинол нь гэрэлд мэдрэмтгий учир нарны гэрэл орцыг идэвхгүй болгоно. Эмчилгээний заавраар авдаг ретиноил хүчил суурьтай бүтээгдэхүүний оронд ретинол суурьтай гоо сайхны бүтээгдэхүүн ашигласнаар арьсанд бага цочрол өгдгөөрөө нэмэлт ач тустай.

 

Retinol, Vitamin A агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Rice ( будаа )

Shop
Ямар үйлчилгээтэй вэ? Будааны хивэг нь арьсыг тайвшруулах ферменттэй ба антиоксидантын эсрэг үйлчилгээтэйгээс гадна  коллагены үйлдвэрлэлийг дэмжих хүч чадалтай. Будааны цардуул нь арьсны гадаргуун дээр хамгаалалтын давхарга үүсгэдэг байна.  
Хэрхэн үйлчилдэг вэ? Чийгшүүлэгчийн хувьд (чийгшил хадгалагч) будаа нь линолын хүчил, олейны хүчил, палматик хүчил, витамин Е, оризанол зэрэг орц найрлагатай.Будааны хивэгний тосонд скуалэн (натурал чийгшүүлэгч) их хэмжээгээр скуалэн агуулагдаж байдаг ба нас тогтсон хуурай  арьсанд нэн тохиромжтой. Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж: Япон эмэгтэйчүүд будааны усанд орж арьсаа гялалзсан торгомсог болгодог байсан гэсэн домог ч байдаг. Энэ домог үнэн ч бай, худал ч бай яахын аргагүй будаа нь гайхалтай сайн гуужуулагч бөгөөд арьсыг зөөлрүүлж, гэрэлтсэн тунгалаг болгож цайруулна.   Rice ( будаа ) агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Rose Oil & Rosewater

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Сарнайн тос нь арьсанд чухал чийгшлийг өгөхөөс гадна, улайлт, үрэвслийг эмчлэхэд тустай. Үүнтэй адилаар сарнайн ус нь цэвэрлэх, тайвшруулах үйлчилгээтэй.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Сарнайн тос нь арьсанд зайлшгүй шаардлагатай чийгийг өгч, арьсны үрэвсэл, улайлт зэргийг эмчилнэ. Ижил төстэй нь сарнайн ус нь арьсыг цэвэрлэж, зөөлрүүлэх тайвшруулах үйчилгээтэй. Ариутгагч мөн антиоксидантын хувьд сарнайн тос нь гэмтэлтэй  арьсыг эдгээх, чөлөөт радикалуудаас хамгаалах үйлчилгээтэй. Цэцгийн тансаг үнэр нь тайвшруулж, цусны даралтыг багасган, арьсыг тайвшруулах үйлчилгээтэй.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

3 цагийн үед чихэр шоколад хайхынхаа оронд сарнайн ус руугаа гараа явуул. Өдрийн аль ч цагт, бүр нүүрний будаг дээрээ  цацахад ч арьс тань сэргж чийгээр хангагдах болно.

 

 

Rose Oil & Rosewater агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Rosehip Oil (нохойн хошуу)

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Байгал эхийн гайхалтай, дахин давтагдашгүй бүтээл болох  Нохойн хошууны тос нь арьсыг чийг тэжэээлээр хангаж, сэргээх үйлчилгээтэй. Мөн түүнчлэн арьсыг тайвшруулж  зөөлрүүлэн, арьсан дахь байх ёстой коллагены хэмжээг ихэсгэн, арьсыг толигор сайхан харагдуулна.  

 

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Нохойн хошууны тос нь байгалийн натурал витаминуудаар, тэр дундаа А витаминаар  тун баялаг ба, хүний биед зайлшгүй шаардлагатай тосны хүчлүүд болон антиоксидант болон витаминуудаар баялаг юм. Энэхүү тос нь эдгээж үйлчилгээтэй ба арьсны балансыг тэнцвэржүүлж, гүн тэжээлээр хангана. Арьсыг зөөлрүүлэх үйлчилгээтэй.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Тосны хүчлүүд, витамин, антиоксидантаар баялаг учир бүх төрлийн арьсанд тохиромжтой. Энэхүү эмчилгээний тос нь арьсанд гүн тэжээл өгч, тэнцвэржүүлэх онцгой үйлчилгээтэй.

Rosehip Oil (нохойн хошуу) агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Rosemary

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Гааны аймгийн гишүүн болох роземарин нь бактерийн эсрэг үйлчилгээтэй, ширүүндүү төрлийн орц найрлага бөгөөд тослог батга гарамтгай арьсанд тун тохиромжтой. Арьсны эд эсийн нөхөн төлжилтийг дэмжиж, цэвэр сайхан арьстай болоход тусална. Мөн түүнчлэн батга үүсгэгч бактери тархахаас сэргийлнэ. Роземарин нь сэбум буюу тослогийн балансыг тэнцвэржүүлж батгашихаас сэргийлнэ. Түүнээс гадна хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй ба арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, арьсыг чангалж тэнийлгэх үйлчилгээтэй.

 

Salicylic Acid

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Салицилийн хүчил нь батга болон хар толгойтой батгыг маш үр дүнтэйгээр цэвэрлэх, үрчлээг тэнийлгэх, арьсыг зөөлрүүлэх үйлчилгээтэй. BHA (beta-hydroxy acid) төрлийн хүчлийн хувьд арьсыг гуужуулах, бактерийн эсрэг мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Салицилийн хүчил нь үхэжсэн арьсны эд эсүүдийг аажмаар уусгаж байхгүй болгон арьсыг цэвэрлэж шинэчлэнэ. Хэрэв үхэжсэн арьсны эсүүд хурдан хугацаанд үржиж, хоорондоо наалдвал арьсан дээр батга үүсдэг.  

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Салицилийн хүчлийг тунг нь зөв тохируулж  хэрэглэвэл арьсны батгашилт ба хөгшрөлтийн шинж тэмдэг болох үрчлээнээс сална. Зөвхөн шаардлагатай хэсэгтээ  эсвэл нүүрний арьсандаа тэр чигт нь, бүр биеийн арьсандаа ч хэрэглэх боломжтой. Сонирхолтой баримт дурдахад салицилийн хүчлийг Willow Bark tree (Уд Мод) -ээс гаргаж  авдаг ба аспиринийг ч бас энэ модноос гаргаж авдаг байна.  

 

Salicylic Acid агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Snail

Shop
Ямар үйлчилгээтэй вэ?
Эмгэн хумс гэхээр бидний төсөөлөлд нялцгай, удаан хөдөлгөөнтэй амьтан санаанд хамгийн түрүүнд ордог. Тэгвэл уг амьтны өөрийгөө хамгаалахаар ялгаруулдаг шингэн нь бидний арьсанд онцгой үр дүнтэй аж. Найрлагадаа гиалуроны хүчил, аллантоин, антиоксидант, цайр, мангаан, гликозаминогликан, өсөлтийн хүчин зүйл зэрэг бодисуудыг агуулах ба чийгшүүлэх, шарх анагаах, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй.
Хэрхэн үйлчилдэг вэ?
Эртний Грект арьсны үрэвсэл намдаах, хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлдэг байсан уг орц найрлага одоо ч алдартай хэвээр байгаа ба арьсыг чийгшүүлж, булбарай болгон тайвшруулж, коллаген үүсэхэд тусалдаг.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Арьсны хуурайшилт, нөсөө толбо, нарны хорт туяанаас болж гэмтсэн арьс, хөгшрөлтийн шинж тэмдгүүд гээд л бүхий  л арьсны асуудлыг давахад Ниацинамид танд туслах болно. Өндөр хамгаалалттай нарны тостой хослуулан өдрийн цагаар хэрэглэхэд арьсыг нарны  хорт туяанаас дээд зэргээр хамгаална.

Snail агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Sunsceen (Physical)

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Physical нарны хамгаалалт нь минерал фильтрүүдтэй бөгөөд энэ нь нарны хэт ягаан хорт туяаг буцааж ойлгох маягаар хамгаалах үйлчилгээ  үзүүлнэ. Physical нарны тосыг байнга хэрэглэснээр нарны хорт туяанаас үүдэлтэй эрт хөгшрөлтөөс арьсаа сэргийлэх боломжтой. Хамгийн түгээмэл 2 идэвхт бодис бол titanium dioxide ба zinc oxidе юм.

Хэрхэн үйлчилдэг вэ?

Physical нарны хамгаалалтад байгаа 2 идэвхт бодис нь арьсны гадаргуу дээр нэмэлт давхарга үүсгэн арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг юм байна.  Шууд түрхмэгц хамгаалалт нь идэвхэжнэ. Titanium dioxide and Zinc oxide 2 идэвхтэй бодисууд нь UVA ба UVB туяанаас бүрэн хамгаална. 

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Хэт эмзэг мэдрэмтгий арьсанд ч physical нарны хамгаалалт хэрэглэхэд тохиромжтой. Zinc oxide буюу ийм төрлийн нарны хамгаалалтын гол 2 идэвхт орц найрлагын 1 нь тайвшруулах ба үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ алдартай. 

 

Sunsceen (Physical) агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Sunscreen (Chemical)

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Chemical (химийн бэлдмэлтэй) нарны хамгаалалт гэдэг нь синтетик ба химийн фильтрийн тусламжтайгаар өргөн хүрээний хамгаалалтыг бий болгохыг хэлж байгаа юм.Үүнийг арьс арчилгаандаа хэрэглэснээр нарны хэт ягаан туяа ба эрт үеийн хөгшрөлтөөс хамгаална. 

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Химийн найрлагатай нарны хамгаалалтад байх бүрэн идэвхт орц найрлагууд нь нарны хэт ягаан туяаг саармагжуулж, арьсанд нэвтрэхээс  сэргийлнэ. Physical нарны хамгаалалт шиг тэр даруйд нь хамгаалахгүй ч гэсэн ийм төрлийн нарны хамгаалалтын үйлчилгээ идэвхжихэд 20 минут шаардлагатай.  

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж

Өдрийн туршид SPF буюу нарны хамгаалалт хэрэглэх нь зайлшгүй шаардлагатай гэдгийг бид бүгдээрээ мэдэх хэдий ч нүүр бүтэн будагтай  үед тийм ч амар зүйл биш. Хэрэв та будсан будгаа арилган дахин эхнээс нь эхлэхийг хүсэхгүй бол өндөр SPF-тэй минерал нунтаг энгэсгийг өдөрт хэд хэдэн удаа хэрэглэх боломжтой. 

 

Sunscreen (Chemical) агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Tea Tree Oil

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Австралийн Melaleuca модны навчнаас  гаргаж авдаг цайны модны тос нь батга үүсгэх бактеритай тэмцэж, цэвэр сайхан арьстай болоход туслана.

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Нянгийн гаралтай батганы эсрэг үйлчилгээтэй, бичил нянг устгаж халдваргүйжүүлдэг уг ургамалын гаралтай орц найрлага нь батга болон идээт зүйл гарамтгай арьсанд тохиромжтой юм.  

Нүүрний  арьсан дээр гарсан улаан үрэвсэлт батгатай тэмцдэг дайчин юм. Мөн түүнээс гадна үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ба энэ нь арьсыг тайвшруулж, арьсан дээр гарсан улайлт үрэвслийг намдаана гэсэн үг. 

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Унаган Австралийн гаралтай уг найрлага нь дээд зэргээр халдваргүйжүүлэх үйлчилгээтэй ба батга хатаах үйлчилгэээгээрээ алдартай. Зөөлөн таатай үнэр, эмчилгээний сүпер хүчин чадлаараа гоо сайхны ертөнцийн баатар болсо найрлага юм. 

 

Tea Tree Oil агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Vitamin C

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Витамин Ц нь чөлөөт радикалуудын үүсгэдэг гэмтлийн эсрэг үйлчилгээтэй ба коллагены хэмжээг нэмэгдүүлэн, цайруулж, нарны хорт туяанаас  үүдэлтэй нөсөө толбыг эмчлэн, арьсыг сайхан харагдуулж зөөлрүүлэх үйлчилгээтэй.

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Үрэвслийн эсрэг найрлагууд бүхий антиоксидантын хувьд витамин Ц нь чөлөөт радикалуудаас арьсыг хамгаалах үйлчилгээтэй. Меланины хэмжээг багасгагчын хувьд нөсөө толбыг бүдгэрүүлж цайруулан, хэрэглэх тусам арьсны  харагдах байдлыг сайжруулна. 

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Судалгаанаас үзэхэд витамин Ц-г нарны хамгаалалттай тосны доор түрхэхэд үйлчилгээ нь нэмэгдэж, нарны гэрэлд өртөхөд бий болдог чөлөөт радикалуудын эсрэг үйлчилгээ нь идэвхждэг байна. Витамин Ц -г хэрэглэхэд арьс илүү эмзэгшдэг учир, наранд явахдаа заавал нарны хамгаалалттай цуг хэрэглээрэй.  

 

Vitamin C агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Vitamin E

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Гоо сайхны ертөнцөд урт хугацааны туршид ашиглагдаж, алдартай болсон витамин Е нь антиоксидантуудын үйлчилгээг идэвхжүүлж, үр дүнг нь хурдасгахаас гадна арьсыг чийгшүүлж, зөөлрүүлэн, нөхөн сэргээдэг байна. Мөн түүнчлэн хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй.   

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Энэ орц найрлага нь арьсанд байгалаасаа байдаг хэдий ч хөгшрөх тусам мөн нарны хорт туяанд өртөх зэргээс  шалтгаалан аажмаар алга болж байдаг. Витамин Е нь маш олон төрлийн ашиг тустай орц юм. Витамин Е бол антиоксидант юм, тиймээс чөлөөт радикалуудтай  тэмцэх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Арьсны өнгөн давхаргыг бэхжүүлж чийгшүүлэн, арьсыг чийг тэжээл алдахаас сэргийлж байдаг.  

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Арьсыг нөхөн төлжүүлдэг учир удсан сорвийг хүртэл хурдан хугацаанд бүдгэрүүлж, шинэхэн сорвийг арилгана. Мөн арьсанд гүн шингэдэг учир тэжээлээр хангаж өнгийг сэргээдэг.

Vitamin E агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх

Witch Hazel

Shop

Ямар үйлчилгээтэй вэ?

Энэхүү тайвшруулах ургамлын охь нь эртнээс түлэгдэлт, амьтанд хатгуулах, нарны түлэгдэлт, арьсны цочрол, шархыг эмчлэхэд ашиглагдаж ирсэн. Witch Hazel нь үрэвссэн, цочирсон арьсыг эмчлэхийн зэрэгцээ хор гадагшлуулах давхар үйлчилгээтэй

Хэрхэн үйлчилдэг вэ?

Үрэвсэл, загатналын эсрэг зөөлрүүлэх чанарууд нь улайсан болон цочирсон арьсыг тайвшруулан харагдах байдлыг нь сайжруулна. Мөн таннины өндөр агууламжтай учир нүхжилтийг багасган арьсыг чангаруулна.

Арьсны мэргэжилтнүүдийн зөвлөмж:

Witch Hazel нь наалданги бодис гэдгээрээ ихэвчлэн танигдсан бөгөөд нүхжилтийг багасган, илүүдэл тосыг шингээдэг. Мөн арьсан дахь чийгшлийг удаан хадгалж нүдний ойролцоох хаванг бууруулна.

Witch Hazel агуулсан бүтээгдэхүүнүүдийг үзэх
X