Арьсны төрөл онцлогоос шалтгаалан тонероо хэрхэн түрхэх вэ?

Тонерыг ихэвчлэн нүүрээ цэвэрлэсэний дараа хэрэглэдэг бөгөөд арьсны PH тэнцвэрт байдлыг хадгалах, арьсыг чийгээр хангах, арьсны өнгөн давхаргыг бэхжүүлэх хэд хэдэн үндсэн үйлчилгээтэй. Гэхдээ тонерыг арьсныхаа төрөл онцлогт тааруулан түрхэх нэлээд хэдэн арга байдаг гэдгийг та мэдэх үү? Доорх бяцхан нийтлэлд таны арьсанд тохирч болох хэд хэдэн аргыг дурьдсан байна.  

Тослог болон холимог арьсанд нүүр цэвэрлэгч хөвөнг ашиглан түрхэнэ. 

Та ямар ч арьстай байсан энэ арга нь зөвлөхүйц арга юм. Гэхдээ тослог болон холимог арьсанд илүү тохиромжтой арга юм. Нүүр цэвэрлэгч хөвөнгөөр тонероо түрхэх нь арьсыг зөөлөн аргаар гуужуулж арьсыг уян зөөлөн болгохоос гадна арьсны гадаргуу дээр байгаа илүүдэл тослог ба бохирдлыг давхар цэвэрлэдэг давуу  талтай. Хэрэв та витамин Ц , сэрум зэрэг эмчилгээний шатны бүтээгдэхүүнүүд хэрэглэхийн өмнө тонероо хөвөнд шингээж түрхвэл үр дүн өндөр шүү.  

Хэрэглэх арга: Тонероо хөвөнд шингээн дотор талаас нь гадагш нь чиглэлтэйгээр зөөлөн арчина.  
Арьсны мэргэжилтний зөвлөгөө:  dear, Klairs Toner Mate 2 in 1 Cotton Pad болон иймэрхүү төрлийн шахмал хөвөнг ашиглан маш ихээр хуурайшиж холцруутсан ба нүхжилттэй хэсэг дээрээ уйгагүй хэрэглэвэл аажимдаа үр дүн гарна. 

Toner Mate 2-in-1Cotton Pad

100% хөвөн даавуу, арьсанд маш зөөлөн сompressed хөвөн:

Хэвийн болон эмзэг мэдрэмтгий арьсанд гараараа тонероо түрхэх. 

Гараараа хөнгөн товшиж тонероо түрхвэл түргэн хугацаанд арьс тань чийгээр хангагдана. Ийм арга нь хэт хуурай болон эмзэг мэдрэмтгий арьсанд илүү их тохиромжтой. Гараараа хэдэн секунд зөөлөн дарж товшин тонерыг шингээх үед биеийн натурал дулаан нь бүтээгдэхүүнийг арьсанд хурдан хугацаанд сайн шингээхэд тусалдаг байна.

Маш хуурай арьсанд тонерыг хэрхэн түрхэх вэ?

Тонерыг салфеткан маск болгон хэрэглэх нь хамгийн сайн чийгшүүлдэг аргуудын нэг гэж үздэг. Ийм арга нь хэт хуурай болон хэт мэдрэмтгий арьсанд тохиромжтой. Нэлээд хэдэн нүүр цэвэрлэгч хөвөнд тонероо шингээгээд нүүрний  арьсандаа тогтооно. 5-10 минут хүлээсний дараа зөөлөн хөнгөн бүтэцэй лосьон эсвэл чийгшүүлэгч тос түрхэж өгсөн чийгийг арьсанд түгжиж өгнө. Ийм аргаар тонерыг түрхэхэд арьс илүү их чийгшлээр хангагддаг байна. Дараа нь шууд нүүр будгаа хэрэглэж болно шүү бүсгүйчүүдээ.

Гэрийн нөхцөлд тонероо нүүр цэвэрлэгч хөвөнд шингээн тонер маск хийн хамгийн их хуурайшсан арьсан дээрээ тавих.

Тонерыг мөн мист болгон ашиглаж болно.  

Хайртай тонероо өдрийн турш, хаана ч явсан газраа цацаж хэрэглэх бас нэг арга байдаг. Энгийн нэгэн усан мист хэрэглэсэнээс эсвэл алган дээрээ асган арьсандаа шингээснээс мист болгож хэрэглэх нь илүү үр дүнтэй. Хамгийн гол нь нүүрээ будсан эсвэл нарны тос түрхсэн байх үедээ тонер мистээ бүү хэрэглээрэй. Яагаад гэвэл нарны хамгаалалт ба шингэн энгэсэгийн найрлагад силикон агуулагддаг бөгөөд эдгээр бүтээгдэхүүнүүд арьсны дээд давхарга дээр тогтож байгаад ууршин алга болдог. Өөрөөр хэлбэл арьсанд чийг тэжээлийг тун багахан хэмжээгээр өгдөг.