Mascne гэж юу, хэрхэн эмчлэх вэ?

Mascne гэж юу вэ?

Дэлхийн хэмжээний цар тахлыг хүн төрөлхтөн даван туулахад тун амаргүй гэдгийг хүн болгон л мэдэж байсан. Гэхдээ үүний хажуугаар арьсны асуудал давхар гарч ирнэ гэж хэн ч тухайн үед санаагүй билээ. Ямар боломжууд гарч ирж вэ гэдгийг харвал нүүрээ бага будна, тэгэхээр аливаа шинэ бүтээгдэхүүнүүдээс арьс харшилж эмзэгшихгүй, арьсаа сайхан амраах боломж гэх мэт сайн талууд байна. Гэтэл яагаад арьс чинь гоё сайхан байж толийж гялтганахгүй байна вэ? Цөөн хэдэн шалтгаанууд байна үүний цаана. Хамар хацар, эрүү хавиар батгашаад, арьсан дээр маш ихээр үрэвсэлтэй юм гараад байвал mascne буюу (mask+acnе) хамгаалалтын маскаас болж гэсэн үг юм. Ийм төрлийн батгыг энэ цаг үед mascnе, masknе гэж нэрлэж байна.Таны зүүж байгаа амны хаалтаас болж таны арьс батгашиж байгаа юм. Бид бүгдээрээ л COVID-19-ын халдвар тарахаас сэргийлж амны хаалт зүүж хэвшээд байна. Ямарваа нэг төрлийн даавуун маскаа үргэлжлүүлэн зүүж байгаагийн хэрээр mascnе маань байсаар л байх нь. Амны хаалт зүүсэн үед агаарын солилцоо маш бага байдаг тул бидний хөлс гадагшилж чадалгүй маск дотроо битүү орчинд үлддэг. Маскыг удаан хугацаанд зүүх үед дотор нь шороо тоосонцор, себум буюу тослогийн илүүдэл хуралдаж улмаар арьсан дээр нян үржих төгс нөхцөлийг бүрдүүлдэг гэсэн үг юм. Эцэст нь бидний арьсан дээр балиар муухай “урилгагүй зочин” болох “батга” гарч байгаа юм байна шүү.  

Яагаад бидний арьс амны хаалтаас болж батгашаад байгаа вэ? 

Нэгдүгээрт, стресс таны арьсанд ямар муу нөлөө үзүүлдэг вэ гэдгийг бодолцож үзээрэй. Стресс кортизол хэмээх гормоныг ялгаруулдаг бөгөөд эдгээр нь бусад гормонуудыг бүх биеэр тарааж улмаар батга гаргадаг байна. 2 дугаарт стресс нян бактерийг таны ходоодонд задалж, сайн муугийн тэнцвэрийг алдагдуулж нүүр ба биеийн арьсан дээр батга гарах шалтгаан болдог. Эдгээр асуудлууд дээр нэмээд хамгаалалтын амны хаалт байнга зүүхээр таны арьс ямар байх нь ойлгомжтой. 

Ямар төрлийн амны хаалт зүүж байгаагаас чинь үл шалтгаалан арьсанд харшил өгч эмзэглүүлнэ. Мөн бөглөрсөн нүв сүв үүсгэж, арьсны илүүдэл тослогийг хэвийн хэмжээнээс ихэсгэж, арьсан доор нян үүсэх таатай нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Сайн ажиглавал жижигхэн цагаан толгойтой батганууд гарсан харагдана. Эдгээр нь яахын аргагүй хамгаалалтын маскаас болж гарч байгаа юм. Харин нэлээд арьсны гүн рүү гарсан хатуу төлөвтэй батга гараад байвал дааврын гаралтай батга байх магадлалтай.

Амны хаалт үргэлж зүүснээс болж арьс эмзэгшиж, харшил өгөн загатнах, улайх, чимчигнэж хорсох, галаар түлж байгаа мэт мэдрэмж өгдөг. Тийм тохиолдолд аль болох байгалийн гаралтай, химийн бодис найрлагад нь багтаагүй бүтээгдэхүүнийг хэрэглэх нь үр дүн өндөртэй.

Honey Mask

Энэхүү угаадаг төрлийн маск нь 44.46 гр натурал зөгийн балыг найрлагадаа агуулах ба арьсыг гүн чийгшүүлж тэжээлээр хангана. Цэвэр зөгийн бал нь арьсыг уян хатан болгож, тайвшруулж зөөлрүүлэх үйлчилгээтэй. Мөн түүнчлэн цагаан толгойтой батгыг арилгаж, арьсыг гуужуулах үйлчилгээтэй. 

Mascne vs Maskne?

Mascne заримдаа Maskne гэж нэрлээд байгаа энэ 2 зүйл нь угтаа нэг л нэр томьёо юм. Азаар бидэнд батгашихаас сэргийлэх хэд хэдэн алхмууд бий. Нянгуудыг устгахын тулд амны хаалтаа тайлангуутаа боломжтой бол нүүрээ угааж байгаарай. Хэрэглэснийхээ дараа нүүрээ арчдаг алчуураа заавал халуун усаар угаагаарай гэж зөвлөмөөр байна. Тэдгээр бөглөрсөн нүхжилтүүдийг цэвэрлэж, үхэжсэн арьсыг гуужуулахыг мэдээж хүснэ. 7 нэрийн хүчлийн комплексүүдийг арьсны мэргэжилтнүүд зөвлөж байна. Глюколик хүчил, нимбэгийн хүчил, tartaric хүчил, лактик хүчил, malic хүчил, салицилик ба polyhydroxy хүчлүүд маш үр дүнтэй гэжээ. Мөн гоо сайхны үйлчилгээнд орох нь нүх сүвийг бөглөж байгаа эдэ эсийн бөөгнөрлийг цэвэрлэж батга гарахаас сэргийлнэ. 

Тоник, гуужуулагчийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх энэхүү маш зөөлөн бүтэцтэй бүтээгдэхүүн нь арьсны РН түвшинг тэнцвэржүүлэхийн зэрэгцээ арьсны өнгийг сэргээж, бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэж зөөлрүүлнэ.

Маш сонирхолтой энэхүү маск нь Кератин, сэбум, арьсанд наалдсан маш нарийн тоос шороо бохирдлыг цэвэрлэнэ. Серум, лоcьон, эссенц гурвын үүргийг ганц удаагийн түрхэлтээр арьсанд гүн шингээж мөн үхэжсэн арьсыг гуужуулна.

Mascne-г хэрхэн эмчлэх вэ?

Амны хаалт зүүж байх үедээ батгашихаас хэрхэн сэргийлэх вэ?

Зэвүү хүргэмээр цагаан толгойтой батга гарч байгаа тохиолдолд батганы өнгөгүй наалт (Bye Bye Pimple Patc, MIZON) наах нь үр дүнтэй. Өдрийн цагаар амны хаалт зүүж байхдаа ч ийм наалтуудыг хэрэглэхэд асуудалгүй, яагаад гэвэл хэн ч ажиглахгүй. Салицилик хүчил, витамин А , зуун настын ханд нь арьсны гүнд нэвтэрч орон батга үүсгэдэг нянг устгадаг байна.

Гидроколлойд агуулсан наалт нь нянгийн халдварыг зогсоож, мөн арьсанд бохирдол үүсгэсэн бүхий л нян, тос, бактерыг гаргаж ирж эмчилнэ. Ингэснээр батга гаралтыг бүрэн арилгах болно. Мөн арьсыг тайвшруулж, үрэвслийг намдааснаар сорвижилтгүй түргэн эдгэх нөхцөлийг бүрдүүлдэг.