Борлосон арьсыг хэрхэн хурдан цайруулах вэ?

Бүгдээрээ энэ зуны наадмын амралтаар хөдөө гадаа яваад, гол усанд ороод сайхан Д витаминаар баялаг арьстнууд болцгоогоод ирсэн үү? Тийм ч болов уу гэж бодоод бид өнөөдрийн нийтлэлээр хэрхэн цайрах талаар хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Юун түрүүнд бид яагаад, яаж борлодог вэ?

 

Борлох нь таны биеийн өөрийгөө нарны UV туяанаас хамгаалах гэсэн оролдлого юм. Меланин бол таны арьсыг бор болгож харагдуулдаг бодис бөгөөд таны арьс нарны UV туяаг шингээж авахын тулд меланиныг арьсны өнгөн давхаргад цацдаг. Тиймээс та нарны UV туяанд удаан байх тусам таны бие илүү их меланин ялгаруулж арьс чинь борлож харагдана гэсэн үг.

Борлохоос сэргийлэх хамгийн сайн арга бол анхнаасаа борлохоос сэргийлэх юм. Арьсаа үргэлж нарны UV туяанаас хамгаалж малгай, шүхэр, нарны хамгаалалттай хувцас (хар өнгийн эсвэл нарны гэрэл нэвтрүүлдэггүй хувцас), нарны тос түрхээрэй. Нарны тосыг 2-3 цаг тутам дахин түрхэх хэрэгтэй.

Себумыг өөртөө шингээж, будалтыг удаан барьдаг нарны тос

Хуурай арьсанд зориулсан минерал нарны тос

Арьсыг тайвшруулж, нарнаас хамгаална. Түрхээгүй мэт шингэн ордог нарны эссенц

Чийглэг гелин бүтэцтэй нарны тос

 

 

 

 

 

 

 

Нэгэнт борлосон арьсыг хэрхэн цайруулах вэ?

 

Гуужуулах

Борлосон арьсны эсүүдийг арьсны гадарга дээрээс зөөлөн, тогтмол гуужуулснаар арьс аажмаар эргээд цайрна (арьсны гүнээс борлоогүй, шинэ эсүүд гарч ирнэ гэсэн үг). АНА хүчлүүд нь арьсны гадарга дээр хуримтлагдсан үхсэн арьсны эсүүдийг хооронд нь салгаж, гуужуулдаг учраас нөсөө толбо, борлосон арьсыг цайруулахад хамгийн үр дүнтэй.

АНА хэрэглэхэд анхаарах зүйлс:

Анх удаа хэрэглэж байгаа бол долоо хоногт 1-2 удаа хэрэглэж, арьсаа аажмаар дасгаж байгаад яваандаа орой болгон түрхдэг болох.  АНА нь арьсыг гуужуулж наранд мэдрэг болгодог тул зөвхөн орой түрхэж, өглөө нь заавал нарны тос түрхэх шаардлагатай. Эмзэг арьстай бол АНА-г хэтрүүлэн хэрэглэвэл арьс час час хийж хорсох мэдрэмж төрж, улайж, эмзэгшдэг. Гуужуулсныхаа дараа үргэлж арьсыг сайн тайвшруулах, эмчлэх, чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглээрэй.

8% (glycolic acid) АHA-тай сэрум нь үхэжсэн арьсыг гуужуулж, нөсөө толбыг бүдгэрүүлдэг.

Арьсыг шөнийн турш гуужуулж, нөхөн төлжүүлэх 12%-ийн АНА, ВНА, РНА-тай серум

AHA+BHA+PHA зөөлөн гуужуулж, чийгшүүлэх тонер пад

5% AHA Батганы сорви, нөсөө толбыг бүдгэрүүлж арьсны өнгийг жигдлэх тонер

 

 

 

 

 

 

 

Зуун наст

Зуун наст бол наранд түлэгдсэн, улайж, борлосон арьсанд хамгийн үр дүнтэй найрлагуудын нэг юм. Зуун наст нь үрэвслийг намдааж, арьсыг тайвшруулж, чийгшүүлж, эмчилж, өнгийг эргээх үйлчилгээтэй учир наранд түлэгдсэн, улайж, борлосон арьсыг маш хурдан эмчилж, тайвшруулна. 1-3 сар тогтмол хэрэглэж байж үр дүн харна.

Органик зуун настын хандыг 95.2% хүртэл агуулсан гелин тос наранд түлэгдсэн арьсыг эрчимьтэй эмчилнэ

Органик зуун настын хандыг 95.2% хүртэл агуулсан гелин тос наранд түлэгдсэн арьсыг эрчимьтэй эмчилнэ

79%-ийн зуун настын хандтай эмзэгшиж, хуурайшсан арьсыг гүн чийгшүүлж, тайвшруулж, эмчилнэ.

Зуун наст, гиалуроны хүчил 5%, коллаген 5% агуулсан хуурайшилтыг тослогтуулахгүй эмчилнэ

 

 

 

 

 

 

 

 

Цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн

Дараах орцуудыг агуулсан цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглээрэй:

  • Витамин Ц /Vitamin C/ 
  • Кожийн хүчил /Kojic Acid/
  • Гликолийн хүчил /Glycolic Acid/
  • Ниацинамид /Niacinamide/
  • Ретиноид, ретинол /Retinoid, retinol/
  • Азелаины хүчил /Azelaic Acid/
  • Альфа-арбутин /Alpha-Arbutin/

Хэрвээ та үнэхээр хурдан цайрмаар байгаа бол дээрх найрлагуудыг агуулсан серум/эссенц/ампуль/охь тос/маск гэх мэт нэг идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ арьсаа цочроохгүйн тулд нэг удаад нэг л идэвхт найрлагатай бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Арьсыг цайруулах 10 төрлийн найрлагатай, 10%-ийн Витамин Ц-тэй цайруулах серум

20% Витамин Ц, витамин Б12, ниацинамид, глутаминтай цайруулах серум

76%-ийн будаа, ниацинамидтай арьсны өнгийг сэргээж, чийгшүүлэх тонер

Арьсыг гүн чийгшүүлж, цайруулж, эрүүл болгох чийгшүүлэгч тос

93.3% витамин Е, 0.4% ретинолтой, үрчлээс, нөсөө толбыг эрчимтэй арилгана

Арьсыг цайруулж, өнгийг сэргээх Южа жимсний эссенц

Гэмтэж өнгөө алдсан арьсыг эрчимтэй байруулж сэргээх нероли цэцгийн охь тос

 

 

 

 

 

 

 

Шинээр бүтээгдэхүүн туршиж үзэхийн өмнө үргэлж тухайн бүтээгдэхүүний үйлчилгээ, таны арьсны төрөлд тохирох эсэх, хэрэглэх заавар, заалтыг сайн анхаарч байгаарай. Бүтээгдэхүүн арьсанд тань таарах эсэхийг мэдэхийн тулд эхлээд тохойны дотор тал, бугуйндаа түрхээд 24 цаг хүлээгээд ажиглаарай.

 

 

Арьсандаа түрхэж болохгүй зүйлс 

Лемоны шүүс

Лемоны шүүсийг шингэлэхгүйгээр нүүрэндээ түрхэж болохгүй. Эс тэгвээс арьсыг цочроож, хорсгох мэдрэмж төрүүлнэ. Мөн лемоны шүүс арьсыг үнэхээр цайруулдаг болохыг харуулсан судалгааны үр дүнгүүд байдаггүй.

Баталгаагүй бүтээгдэхүүн

Ямар нэгэн гадаад бичигтэй эсвэл тайлбаргүй, чанарын баталгаагүй бүтээгдэхүүний найрлагад хорт хавдар үссгэх бодис, стероид, мөнгөн ус зэрэг хортой бодисууд агуулагдаж байхыг үгүйсгэхгүй. 

 

Энэ их мэдээллийг уншихаас залхуу хүрч байна уу? Тэгвэл бидний бэлтгэсэн инфографикийг уншаарай!

Эх сурвалж: Gallagher, Grace. “The Best Way to Get Rid of a Tan.Healthline. 24 July, 2017. Link