Хар батгыг хэрхэн арилгах вэ? Танд хэрэгтэй зөвлөгөө өгье.

Хар батга гэдэг нь арьсны нүх бөглөрснөөс болж үүсдэг жижиг, товгор батга бөгөөд гадаргуу буюу толгой нь хар харагддаг учраас хар батга гэдэг. Эдгээр нь ихэвчлэн нүүрэн дээр гардаг хөнгөн хэлбэрийн батга боловч биеийн бусад хэсгүүдэд ч гэсэн гарч болдог. Жишээлбэл:

    • Нуруу
    • Чээж
    • Хүзүү
    • Гар
    • Мөр

 

Хар батга яагаад үүсдэг вэ?

Үсний уутанцарт бөглөрөл үүсч, агаартай исэлдэж хар өнгөтэй болохыг хар батга гэдэг. Үсний уутанцар буюу арьсны нүх бүрд себум (арьсны тос) ялгаруулдаг тосны булчирхай байдаг бөгөөд себум нь таны арьсны хамгаалалтын бүрхүүлийг бий болгож, арьсыг чийглэг, зөөлөн байлгах чухал үүрэгтэй. Гэвч энэхүү себум нь арьсны үхсэн эсүүдтэй холилдож арьсны нүхний амсар дээр бөглөрөл үүсгэвэл таны арьсны нүх “бөглөрсөн” гэсэн үг агаад хэрвээ тухайн бөглөрөл дээр үхсэн арьсны эсүүд хучиж давхарга үүсгэсэн байвал “цагаан батга”, харин бөглөрөл дээр юу ч хуримтлагдаагүй, агаарт ил гарсан байвал тухайн бөглөрөл нь агаартай исэлдэж хар өнгөтэй болохыг бид “хар батга” гэдэг.

Хар батга үүсэхэд дараах зүйлс нөлөөлдөг:

  • Арьс хэтэрхий их себум ялгаруулах буюу тослог арьс
  • Арьсан дээр Propionibacterium acnes гэх батганы бактери хэт их үржих
  • Үхсэн арьсны эсүүд тогтмол гуужиж унахгүй хуримтлагдах
  • Өсвөр насанд хүрэхэд, сарын тэмдэг ирэхэд арьсны тос ялгаруулалтыг нэмэгдүүлдэг гормоны хэлбэлзэл биед явагдахад гэх мэт.

Зарим хүмүүс батгыг хооллолттой холбоотой гэж бас ярьдаг. Малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн, цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлдэг нүүрс ус ихтэй хүнс хэрэглэх нь батга гарахтай холбоотой гэж үзэх нь бий.

Хар батганд илрэх шинж тэмдгүүд

Хар өнгөөр нь хялбархан таньж болох ба бага зэргийн товгор боловч ямар ч хөндүүргүй байдаг. Ингэж үүссэн бөглөрөл дотор батга үүсгэгч бактери ихээр үржих юм бол улаалттай, хөндүүртэй үрэвсэлтэй батга үүсгдэг.

Хар батгыг хэрхэн арилгах вэ?

 

Арьсан дээр хэрэглэх бүтээгдэхүүн

Батганы эсрэг бүтээгдэхүүн олон төрөл, янз, бүтэцтэй байдаг учраас хамгийн чухал нь найрлагыг нь харах хэрэгтэй. Жишээлбэл хар батгыг арилгахад salicylic acid буюу BHA гэдэг гуужуулах хүчил нь арьсны тосыг өөртөө уусгаж гуужуулахын сацуу үрэвсэл намдаадаг учраас хамгийн үр дүнтэй байдаг. Хар батга гэлтгүй бүх төрлийн батганд benzoyl peroxide (батганы эсрэг тосон түрхлэгээр байдаг), sulfur буюу хүхэр, zinc буюу цайр, calamine гэх мэт найрлагууд батганы бактерийг устгаж үрэвсэл, улаалтыг дардаг учир нэмэртэй байдаг. Тиймээс та батганы эсрэг бүтээгдэхүүн авахдаа “Ingredients” гэсэн жагсаалтыг нь унших хэрэгтэй.

Жороор олгодог эм, түрхлэгүүд

Хэрвээ гаднаасаа бүтээгдэхүүн хэрэглээд эдгэхгүй бол арьсны эмчид үзүүлэн жороор эм, тос бичүүлж авч болно. Жишээлбэл Витамин А агуулсан эмчилгээний тоснууд (tretinoin, tazarotene, adapelene гэх мэт) нь эсийн нөхөн төлжилтийг түргэсгэснээр арьсны нүх бөглөрч батга үүсэхээс сэргийлдэг.

Витаминн А нь мөн үрчлээг тэнийлгэж, арьсны нөхөн төлжилтийг түргэсгэдэг учраас бага хувиар гоо сайхны бүтээгдэхүүнд Retinol, Retinoid гэсэн нэрээр орох нь бий.

Арьсны эмч таны батганы хүнд, хөнгөн хэлбэрийг харж байгаад benzoyl peroxide эмчилгээний тосыг антибиотиктой хавсаргасан бичиж өгч магадгүй. Энэ эмчилгээ нь хар батганаас гадна үрэвсэлтэй батгатай хүмүүст их үр дүнтэй.

Химийн хүчлээр гуужуулах

AHA, BHA гуужуулагч хүчлээр арьсны өнгөн давхаргад хуримтлагдсан үхсэн эсүүд болон арьсны нүхэн доторх тосыг тогтмол гуужуулж цэвэрлэснээр арьсны гаадргуу яваандаа гөлгөр болж дахин хар батга үүсэхээс сэргийлж болно.

Үүнээс гадна арьсны эмнэлгүүдэд dermabrasion, chemical peeling, laser therapy гэх мэт олон эмчилгээнүүд хийдэг.

 

Хар батга гарахаас хэрхэн сэргийлэх вэ?

 

Дараах аргуудыг тууштай хэрэглэснээр та их мөнгө зарлагадалгүй хар батгуудыг үүсэхээс сэргийлэх боломжтой.

Нүүрээ тогтмол угааж цэвэрлэх

Нүүрээ өглөө сэрээд, орой орондоо орохын өмнө угааж цэвэрлэснээр арьсны тос хуримтлагдаж арьсны нүхийг бөглөхөөс сэргийлнэ. Гэхдээ нүүрээ өдөрт хоёроос дээш угаавал эсрэгээрээ арьс хуурайшиж гэмтэнэ шүү. 

Нүүр угаагчаа зөв сонгох нь ч бас чухал: Угаасны дараа арьсыг таталдуулж, хуурайшуулдаггүй, зориулалтын нүүр цэвэрлэгч бүтээгдхэүүн сонгоорой. Үүнийг бүтээгдэхүүний тайлбарыг уншаад мэдэж болно. Тайлбар, шошго дээрээ “low pH”, “pH 5.5~6.0” эсвэл “acidic”, “mild” “gentle” гэж бичсэн байвал зүгээр. 

Өтгөн зузаан тос түрхэхгүй байх

Чийгшүүлэгч тос, нүүрний будгаа сонгохдоо өтгөн, зузаан, шингэдэггүй (Nivea, creme 21 гэх мэт) бүтээгдэхүүн битгий сонгоорой. Талбар, бүтцийг нь харж байгаад усархаг, хурдан шингэдэг бүтээгдэхүүн сонгоорой.

Гуужуулагч тогтмол хэрэглэх

Гуужуулагч скраб эсвэл АНА, ВНА гэж бичсэн гуужуулагч хүчлүүдийг долоо хоногт 1-2 удаа эсвэл %, бүтээгдэхүүний төрлөөс (АНА-тэйтонер г.м) хамаарч өдөр бүр тогтмол хэрэглээрэй.

АНА нь 1-12% хүртэл орсон байх нь элбэг.

BHA нь 0.5-4% хүртэл орсон байх нь элбэг.

Шавар маск тавих

Kaolin, Bentonite гэж найрлагадаа бичсэн шавар маскууд нь арьсны тосыг өөртөө шингээдэг учир тослог арьстай хүмүүс долоо хоногтоо 1 удаа тослогтдог хэсэгтээ түрхэж болно. Гэхдээ шавар маск нь маш их хуурайшуулдаг учир араас нь гүн чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал.

 

Бидний зүгээс санал болгох бүтээгдэхүүн:

Бетаин салицилат (BSA) болон гиалуроны хүчилтэй учир хар батгыг өөртөө уусгаж арилгана. Давхар чийгшүүлэх үйлчилгээтэй.

Каолин, бентонит шавар, цайр, кадамин агуулсан учир илүүдэл тосыг маш сайн цэвэрлэж, үрэвсэл, улайлтыг намдаана.

AHA, BHA гуужуулагчийг хоёуланг нь агуулсан өдөр бүр арьсыг зөөлөн гуужуулж цэвэрлэх тонер

Бүх төрлийн батгыг шөнийн дотор хатаах эрчимтэй эмчилгээний шингэн