Арьс арчилгаандаа хүчлүүдийг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Арьс арчилгаандаа  хүчлүүдийг хэрхэн яаж зөв зүйтэй хэрэглэдэг юм бол гэж та магадгүй гайхдаг л байх. Тэгвэл яг одоо та анхаарлаа хандуулаад үзээрэй.  

Ер нь гоо сайхан арьсандаа санаа зовж арилгаа байнга хийдэг хүмүүсийг 2 ангилдаг. Арьсны гуужуулалалтад донтсон гэж болох нэг хэсэг байхад, нөгөө нэг хэсэг нь иймэрхүү зүйлүүдийг туршиж  үзэхээсээ айж эргэлздэг. Ялангуяа AHA мэтийн хүчлүүдийг хэрэглэх тал дээр буюу химийн гуужуулалт хийгдэнэ гэхээр аймаар санагддаг хэсэг бүлэг хүмүүс байдаг. Гэхдээ нэг эхэлчихвэл үргэлжлүүлээд явахад маш амархан. Яг ном журмын дагуу хийвэл гуужуулалт нь арьс арчилгааны маш чухал хэсэг юм. Гуужуулснаар арьсны нүхжилтийг цэвэрлэж, батга гарахаас урьдчилан сэргийлж, арьсыг толигор уян зөөлөн болгодог. 2 төрлийн гуужуулалт байдаг ба   

Physical ба Chemical 

Physical гуужуулалт гэдэг нь сахар гэх мэтийн онцлог шинж чанартай орц найрлагатай бүтээгдэхүүнээр арьсны өнгөн тал ба үхэжсэн арьсыг гуужуулж цэвэрлэхийг хэлж байгаа юм. Харин chemical гуужуулалт нь бага зэргийн төвөгтэй. Тийм ч учраас яг ямар процессын дагуу энэ гуужуулалт хийгддэг, илүү өндөр үр дүнтэй болгохын тулд хэрхэн зөв дарааллаар хэрэглэх вэ гээд асуудлууд урган гардаг юм. Мөн энэхүү нийтлэлээрээ та бүхний байнгын асуудаг 2 нийтлэг асуултад хариулах болно. 

  • Та AHA ба BHA хүчлийг нэг дор хэрэглэдэг үү? 
  • Мөн эдгээрийг Витамин C- тэй цуг хэрэглэж болдог уу? 

Ямар төрлийн хүчлүүд/ chemical гуужуулалт 

Нүүрний арьсандаа  хүчил хүргэнэ гэхээр нэг их сайхангүй бас аюултай санаа шиг сонсогдож байгаа биз? Гэхдээ энэ бол сонсогдож байгаа шигээ аюултай аймаар зүйл биш юм. Бид 100% амлаж байна. Химийн нийлэмжүүд бидний арьсан доор нуугдаж байдаг арьсны асуудлуудаас салахад (илүүдэл тослог, үхэжсэн арьс зэрэг) тусална.

Маш олон төрлийн хүчлүүд байх ба тэдгээр нь AHA ба BHA гэсэн 2 үндсэн том төрөл зүйлд ангилагддаг. AHA (alpha hydroxy acids) усанд уусамтгай шинж чанартай бөгөөд арьсыг уян зөөлөн болгодог бол BHA (beta hydroxy acids) тосон шинж чанартай, арьсны гүнд нэвчиж нүхжилтийг цэвэрлэх үйлчилгээтэй. AHA хүчлийн сонгодог төлөөлөл нь глюколик хүчил юм,  харин BHA хүчлийн сонгодог төлөөлөл нь салицилик хүчил юм.

AHA & BHA DAILY CLEAN TONER

 

Орчин үед хүчлийн шинэ төрлүүд, шинэ эрин гарч ирээд байгаа бөгөөд энэ нь PHA (polyhydroxy acids ) юм. Энэ хүчил нь хэрхэн арьсанд үйлчилдэг вэ гэвэл арьсны бүр гүнд нэвчиж ордоггүй болохоор эмзэг мэдрэмтгий арьсанд илүү тохиромжтой. Хэрэв та  PHA хүчилтэй бүтээгдэхүүн туршиж үзэхийг хүсвэл доорх тосыг хэрэглэхийг зөвлөж байна. 

ACID-DUO HIBISCUS 63 CREAM

AHA, BHA хүчлүүдийг цуг хэрэглэж болхуу?

Хэрэв маш эмзэг мэдрэмтгий  арьстай бол та цуг хэрэглэхэд таны арьсыг цочроож магадгүй, харин тослог арьстай  тохиолдолд хамт хэрэглэхэд аюулгүй юм. Хүчлүүдийг давхарлаж хэрэглэхдээ гол анхаарах зүйл нь рН-ийн төвшинг харах ба энэ нь бүтээгдэхүүн нь хэр хүчиллэг болохыг таниулж өгдөг. Бага pH тэй бүтээгдэхүүнээр арчилгаагаа эхлүүлсэн бол өндөр pH тэй бүтээгдэхүүн хамгийн сүүлд нь хэрэглээрэй. Хэрэв та өндөр pH-тэй бүтээгдэхүүнийг эхэлж хэрэглээд араас нь бага pH тэй бүтээгдэхүүн хэрэглэвэл арьсанд үйлчилгээ үзүүлж үр дүнтэй байхын оронд эхний хэрэглэсэн pH level тоогоо тэнцүүлж багасгах ажил гардаг. 
BHA хүчлүүдийн pH баланс нь 3.5 байхаар тохируулагддаг бол АHA-ын pH баланс нь 4-өөс бага байхаар тохируулагдсан байдаг. BHA хүчлүүдийн pH баланс нь бага байдгын учир нь тосон шинж чанартайд оршиж байгаа юм. Тосыг тосоор гэдэг зарчмын дагуу тосон шинж чанартай BHA-аа эхэлж хэрэглэнэ. Энэ тохиолдолд арьсны нүхжилтийг илүү гүн цэвэрлэнэ. Харин таны арьс улайлт ихтэй, эмзэг мэдрэмтгий, ихээр хуурайшдаг бол нэг өдөр AHA, нөгөө өдөр BHA ээлжилж хэрэглээрэй.  

AHA BHA -г витамин C-тэй хамт хэрэглэхээр бол яах вэ?

Витамин C нь арьсыг гуужуулах нөлөө үзүүлдэг ба AHA ба BH- тай цуг хэрэглэх хэрэггүй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Цуг хэрэглэж байгаа тохиолдолд арьсыг цочроож, харшил үүсгэх магадлалтай. Тэгэхээр ээлжилж  хэрэглэхийг санал болгож байна, ер нь бол хүчлүүдийг өдөр бүр хэрэглээд дэмий ба 7 хоногт 2-3 удаа хэрэглэх ёстой юм байна.   

VITAMIN C BRIGHTENING SERUM