Хэрхэн хөгшрөхгүй байх вэ?

Гоо сайхны мэс засал, ботокс зэргээс ч илүү үр дүнтэй байх боломжтой энгийн зөндөө арга замууд байдаг. Өдөр тутмын амьдралдаа эдгээр амархан зүйлүүдийг хийж хэвшсэнээр наснаасаа залуу, эрч хүчтэй сайхан харагдах боломжтой.

Тамхи бүү тат. 

Хийхгүй, хаях шаардлагатай зүйлүүдийн жагсаалтад аль хэдийнээ орсон байх. Зүрх судасны өвчин, уушгины хавдар үүсгэхээс гадна арьсыг тань гэмтээнэ. Наснаасаа эрт хөгширнө, үрчлээ үүснэ, шүд шарлана, псироиз үүснэ гээд л зөндөө муу талуудтай. Тамхи татсанаар үрчлээ их үүсдэг, зүрх судасаны бөглөрөл үүсгэдэг буюу цусны эргэлтийг хаана гэсэн үг.

Антиоксидантаар баялаг хүнс хэрэглэ.

Витамин В12 нь цусны улаан эс ба ДНХ үйлдвэрлэхэд гол нөлөө үзүүлдэг бөгөөд дархлааны системийг дэмжиж, мэдрэлийн системийг эрүүл байлгахад тусалдаг.

Исгэсэн хүнс сайн хэрэглэ.

Кимчи, давсалж дарсан байцаа гэх мэт пробиотикоор баялаг хүнсний зүйлс нь хоол боловсруулах эрхтэнд маш тустайг бид бүгдээрээ мэдэх байх.  Үүнээс  гадна хөгшрөлттэй сайн тэмцэгч гэж сонссон уу? Исгэсэн даршилсан хүнс нь антиоксидантаар баялаг ба мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг ч мөн исгэсэн орц найрлагатайгаар (gingko, biloba, мөөг гэх мэт) үйлдвэрлэж байна. Исгэсэн орц найрлага бүхий  арьс арчилгааны хамгийн түгээмэл бүтээгдэхүүнүүд арьсыг цайруулах, тайвшруулах үйлчилгээтэй байдаг байна.

Уураг хэрэглэ 

Хангалттай хэмжээний уургийг мах ба өндөгнөөс авдаг. Махан бус хүнсний зарим бүтээгдэхүүнээс мөн уураг авах боломжтой.

Элсэн чихрийн хэрэглээгээ хязгаарла.

Зүрхний өвчин, чихрийн шижин зэрэг айхтар асуудлууд элсэн чихрээс болж үүсэх ч таны арьсанд ч мөн муу үр дагавартай. Хэрвээ та амтанд үнэхээр дуртай бол битгий сэтгэлээр унаарай. Бага зэргийн хэмжээгээр хэрэглээд, аль болох амьдралын идэвхтэй хөдөлгөөнтэй байж, дэглэм барих нь зөв шүү.

Дэрний торгон уут сонгоорой. 

Дутуу нойр гэдэг нь эрүүл мэндийн асуудлуудаас болдог ба, сэтгэлийн зовнил, зүрх судасны өвчнөөс болдог. Аль болох эртхэн сайн унтаж амарч байхыг хичээгээрэй.

Дээшээ харж унтаж байгаарай. 

Та байнга 2 талаараа унтдаг уу? Ийм хэвшлээс болж хацрын арьс үрчлээтдэг.  Хажуугаараа унтдаг хүмүүс дээшээ харж унтсанаар үрчлээтэхээс сэргийлээд зогсохгүй нурууны өвчин, цээж хорсолт,  хөх унжих зэргээс сэргийлнэ.

Зөв өөх тосыг хүнсэндээ хэрэглэ. 

Бүх өөх тоснууд адил биш. Эрүүл өөх тос хэрэглэснээр зүрхийг элдэв эмгэгээс хамгаалж, витаминуудыг шингэхэд тусална.

Дасгал хөдөлгөөн байнга хий. 

Дасгал хөдөлгөөн байнга хийх нь эрүүл мэндэд маш тустай гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ зарим хүмүүст байнгын фитнессээр хичээллэх боломжгүй байдаг.  Өөртөө таалагдаж өөрт тань тохирч байгаа идэвхт хөдөлгөөнийг нээж олоод хийгээрэй.

Стрессээс ангид бай.

Хаа ч явсан тайван байж стрессээс хол байлга өөрийгөө.

Зөв аргаар гуужуулалт хий. 

Химийн аргаар эсвэл бусад гуужуулагч хэрэглэж үхэжсэн арьсыг гуужуулах нь маш зөв бөгөөд гол нь зөв аргаа сонгох хэрэгтэй. Хэт ихээр гуужуулах бас дэмий. Ер нь хамгийн найдвартай арга нь арьсны мэргэжилтэнд хандаж өөрт тохирох аргаа олж авах юм.

Ретинойд хэрэглэж заншаарай.

Гоо сайхны шүүгээндээ цорын ганц хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн байлгахаар шийдсэн бол энэ нь ретинойд байг.  Энэхүү Витамин А-гаас гаргаж авдаг энэхүү орц найрлага нь арьсны мэргэжилтнүүдийн хайртай ганц нь билээ. Энэ нь арьсны эд эсийг нөхөн сэргээж, коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлж арьсыг залуу харагдуулдаг байна. Арьсыг жаахан хуурайшуулах гээд байдаг талтай учир бага хувьтайг эхлээд хэрэглэж үзээрэй.

 

VITAMIN A SHOT

Өндөр концентрацитай, маш өтгөн бүтэц найрлагатай уг бүтээгдэхүүн нь арьсанд зориулагдсан бүтэн хайрцаг витамин л гэсэн үг юм. Витамин А нь ретинолоор баялаг ба коллагеныг нэгтгэж, үрчлээг багасгах энэхүү сэрүмийг өөрийн хэрэглэж буй бүтээгдэхүүндээ 3/1 ийг хийж хэрэглэгддэгээрээ онцлог юм.

 

 

Давсны хэрэглээгээ багасга

Их хэмжээний содатай хүнс хэрэглэх нь биеийг хавагнуулж, биеийг хүндрүүлж цанхайх мэдрэмж өгдөг гэдгийг хэн хүнгүй мэдэх байх. Тэгвэл их хэмжээний давстай хүнс хэрэглэснээр арьс хавантаж эхэлдэг.  Бага багаар хасах хэрэгтэй давсаа. Эхлээд давсны оронд нимбэг, герц, шинэхэн амтлагч ногоонуудыг хэрэглээд үз. Зөвхөн хаванг хөөгөөд зогсохгүй, цус харвалт, даралт ихсэх зэргээс таны биеийг хамгаална.

Хангалттай хэмжээний ус уу.

Өдөрт хангалттай хэмжээний ус ууж чаддаг уу та? Өдөрт 13-16 аяга ус уух нь хангалттай гэж үзэж байна.

Согтууруулах ундааны хэрэглээг багасга.

Спиртийн гаралтай согтууруулах ундаанууд биеийг хуурайшуулдаг. Тиймээс 2 дахь хундага дарсаа уухаасаа өмнө сайтар бодоорой. Чийг дутсан арьс хуурай, зэвхий саарал харагддаг. Ялангуяа цагаан дарс уухдаа болгоомжтой бай. Цагаан дарсанд байх хүчил нь шүдний пааланг гэмтээж, шүдэн дээр арилахгүй толбо үлдээдэг.

Унтахаасаа өмнө нүүрээ угааж заншаарай.

Угаах ёстой гэдгээ мэдээд байгаа ч заримдаа бид угаадаггүй зүгээр л . Нүүрээ угаахгүй цэвэрлэхгүй унтсанаар шөнө явагдах ёстой арьсны нөхөн төлжилтийг л зогсоож байна гэсэн үг юм. Арьс шөнийн цагаар нөхөн төлждөг бөгөөд хамгийн чухал орц найрлагатай бүтээгдэхүүнийг унтахын өмнө түрхэх ёстой.

Нарны хамгаалалтыг дээд зэргээр хий

Нарны хорт туяанаас арьсаа хамгаалах нь үрчлээ ба нүдний бараан туяа үүсэхээс сэргийлэхээс гадна өөр бусад ашиг тус бас бий. Энэ нь нарнаас ирж байгаа хорт туяа арьсны хорт хавдар, melanoma үүсгэдэг гэдгийг бүү мартаарай. Тиймээс өөрийгөө бүү эрсдэлд оруулаарай.

Сайн унтаж амар

Сайн унтаж амрах нь арьс арчилгааны бас нэгэн зайлшгүй чухал зүйл юм. Унтаж байхад хүний бие, арьс нөхөн төлжиж байдаг. Арьсны эд эсийг төлжүүлэхээс гадна нүдний доогуур гардаг бараан толбо үүсэхээс сэргийлдэг гэнэ.

 

 

EASI-SOMMIA ODF 

Easi- Sommia ODF нь амны хөндийд уусдаг хальс бөгөөд нойргүйдлийг зогсоож, цагийн зөрөөг багасгадаг үйлчилгээтэй юм. Хэзээ ч, хаана ч даруулж уух усгүйгээр хэрэглэж болдгоороо бусад эм бэлдмэлээс давуу талтай. Та энэхүү хайлдаг хальсыг хэлэн дээрээ тавихад 30 секундийн дотор аманд уусдаг

 

 

Арьсны мэргэжилтэнд ханд

Арьсны эмч дээрээ тогтмол очиж үзүүлснээр хамгийн сүүлд гарсан хөгшрөлийн эсрэг бүтээгдэхүүний тухай мэдээллээс хэзээ ч хоцрохгүй. Эмчдээ тогтмол үзүүлснээр спа орж хийлгэдэг үйлчилгээ, гэрээрээ хэрэглэдэг бүтээгдэхүүн зэргээс тань илүү сайн үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг танд санал болгоно шүү.

Арьсаа хуурай болохоос нь өмнө чийгшүүл

Арьсандаа зүгээр нэг лосьон түрхэхээсээ илүүтэйгүүр чийгшүүлэгч хэрэглэхдээ сайтар анхаар. Тэдгээр маш үнэтэй авсан хөгшрөлийн эсрэг бүтээгдэхүүнүүдийг та цэвэрхэн мөн нойтон арьсандаа түрхвэл илүү үр дүнтэй байдаг юм байна. Та шүршүүрээс гараад 3 минутын дотор чийгшүүлэгч лосьоноо түрхэхийг зөвлөж байна. Чийгшүүлэгч тосны үр дүнг нь ихээр хүлээж аваад зогсохгүй усны чийгийг арьсандаа түгжиж өгдөг юм байна.

Их хэмжээний витамин С хэрэглэх

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дэглэм барьж байгаа үгүй хамаагүй Витамин С-тэй хүнсний зүйлс буюу цитрус, чинжүү,  буржгар байцаа зэрэг нь хөгшрөлтөөс хамгаалдаг байна. 2007 онд хэвлэгдсэн he American Journal of Clinical Nutrition сэтгүүлд хэвлэгдсэн судалгаа дээр витамин С-ээр баялаг хүнс хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс үрчлээтэх нь бага байна гэжээ. Витамин С сэрум мөн олон талын ашиг тустай байдаг.

 

PURE VITAMIN C 21% SERUM

21,5%-ийн цэвэр витамин C нь арьсны өнгө, арьсны бүтцийг сайжруулна. Цэвэр витамин C-г найрлагадаа агуулдаг учир парабен болон бусад төрлийн арьсанд хортой орц найрлагагүй.  Арьсанд ямарваа нэгэн төрлийн харшил өгч цочроохгүй. 10 зайлшгүй шаардлагатай орц найрлагуудыг багтаасан ба маш хурдан хугацаанд дээд зэрэглэлийн үр дүн өгнө.