Хар батганаас ангижрах аргууд

Хар батга гэж юу вэ ? Xэрхэн үүсдэг вэ ?

Таны хамран дээрх жижиг хар батганууд таньд хэцүү санагдаад гуужуулчихъя гэж бодож байвал түр харзнаарай. Хар батгыг арилгахдаа зөв бүтээгдэхүүн, түүнийг хэрэглэх аргаа л мэдэхэд хангалттай. Ингээд таньд хар батганаас хэрхэн салах талаар зөвлөгөөг хүргэж байна. Хар батга бол арьс гоо засалчдын хэлдгээр онгорхой батгашилт юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр, арьсан дээрх нүхжилт бактери, арьсны үхэжсэн эсүүдээр бөглөрсөн байдаг. Цагаан батгаас ( өөрөөр үүнийг хаалттай батгашилт гэдэг) ялгаатай нь уг нээлттэй байдал нь бактерийг гадагшаа хүчил төрөгч руу гаргаснаар хар болж хувирдаг.

Хар батганаас ангижрах аргууд

Тослог арьсан дээр хар батга үүсэх нь элбэг боловч сэвхтэй, холимог арьс ч гэсэн Т зон хэсгээрээ бусад хэсгээсээ илүү тос ялгаруулдаг. Хамгийн эхлээд арьсаа өглөө орой бүр давхар цэвэрлэх нь чухал. Өөрөө дур мэдэн кофе, сахраар скраб хийж (арьсан дээр жижиг уралт үүсгэдэг) гараараа чанга үрснээс илүү гликолийн хүчил (АНА) болон салицилийн хүчил (ВНА) зэрэг химийн гаралтай цэвэрлэгч хэрэглэхийг зөвлөе. Эдгээр орц нь бүгд кератолитик (үхэжсэн арьсыг гуужуулдаг бодис) бөгөөд арьсны нүхэнд хуримтлагдсан хар батгыг уусгаж цэвэрлэдэг учир их үр дүнтэй. Эсвэл ердийн угаагчаар угаагаад ийм АНА, ВНА агуулсан тонер ч өдөр тутамдаа хэрэглэж болох юм.

Арьсны pH орчинг тэнцвэржүүлж, зөөлөн гуужуулж, чийгшүүлэх үйлчилгээтэй тонер пад

2 төрлийн хүчилтэй, pH бага хөөсөн цэвэрлэгч нь өдөр тутам арьсыг зөөлөн гуужуулж цэвэрлэнэ.

Арьсаа тогтмол гуужуулж байх нь хар батганаас сэргийлэх гол арга юм. Тослог арьс бол төрөлхийн их тос ялгаруулдгийн улмаас арьсны нүх нь илүү томорч харагддаг учир та арьсаа тогтмол цэвэрлэснээр нүхжилтийг багасгах боломжтой. Та нүүрний цэвэрлэгээгээ хийчхээд салицилын хүчилтэй хар батга ба арьсны нүхийг уусган цэвэрлэдэг нэг идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Энэхүү Black Head Away Liquid нь бетаин салицилат (BSA) болон гиалуроны хүчлийн нийлэмжийг агуулсан учир үхэжсэн арьсны эсийг уусгаж, хар батгыг багасгахын сацуу чийгшүүлнэ.

Ийм эрчимтэй гуужуулагч хэрэглэж байгаа тохиолдолд гүн чийгшүүлэх нь маш чухал. Ингэхдээ хэрвээ та Т-зоноороо тослогтдог бол усан суурьтай чийгшүүлэгч тос түрхээрэй.

Арьсанд огт тослог мэдрэмж төрүүлэхгүйгээр гүн чийгшүүлэх хөнгөн гелин чийгшүүлэгч тос.

Мөн та арьсны бохирдлыг арилгах үүднээс долоо хоногт 2 удаа нүүрсний найрлагатай маск хэрэглээд үзээрэй. Хар батганы эсрэг гуужуулагч хэрэглэхээр хуурай арьстай хүмүүсийн арьс илүү хуурайших магадлалтай учир ийм салфеткан маск тавьбал тохиромжтой.

Жэжү арлын галт уулын үнстэй веган маск нь арьсны хорыг гадагшлуулж, бөглөрсөн нүхийг цэвэрлэж, хар батгыг арилгаж, себумыг тэнцвэржүүлнэ.

Арьсны бохирдлыг цэвэрлэж, ариутгах үйлчилгээтэй нүүрсний хар маск нь илүүдэл тослогийг шингээн, нүхжилтийг цэвэрлэж, өнгөн давхаргыг сэргээснээр арьсыг илүү цэвэрхэн, эрүүл өнгөлөг болгоно.

Салфеткан маскны оронд илүү эрчимтэй үйлчилгээ үзүүлэх шавар маскууд бол хар батгыг эмчлэх шалгарсан арга билээ.

Нүхжилтийг агшааж, арьсыг өргөж, нүүрний хэлбэрийг тодотгодог шавар корсет маск