Хар батганаас хэрхэн ангижрах аргууд

Хар батга гэж юу вэ ? Xэрхэн үүсдэг вэ ?

Таны хамран дээрх жижиг хар батганууд таньд хэцүү санагдаад гуужуулчихъя гэж бодож байвал түр харзнаарай. Хар батгыг арилгахдаа зөв бүтээгдэхүүн, түүнийг хэрэглэх аргаа л мэдэхэд хангалттай. Ингээд таньд хар батганаас хэрхэн салах талаар зөвлөгөөг хүргэж байна. Хар батга бол арьс гоо засалчдын хэлдгээр онгорхой батгашилт юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр, арьсан дээрх нүхжилт бактери, арьсны үхэжсэн эсүүдээр бөглөрсөн байдаг. Цагаан батгаас ( өөрөөр үүнийг хаалттай батгашилт гэдэг) ялгаатай нь уг нээлттэй байдал нь бактерийг гадагшаа хүчил төрөгч руу гаргаснаар хар болж хувирдаг.

Хар батганаас ангижрах аргууд

Тослог арьсан дээр хар батга үүсэх нь элбэг боловч сэвхтэй, холимог арьс ч гэсэн Т зон хэсгээрээ бусад хэсгээсээ илүү тос ялгаруулдаг. Хамгийн эхлээд арьсаа өглөө орой бүр давхар цэвэрлэх нь чухал. Самрын яс зэрэг орцтой гуужуулагч/ scrub хэрэглэж, ( арьсан дээр жижиг уралт үүсгэдэг ) гараараа чанга үрснээс илүү гликолик болон салицилийн хүчил зэрэг химийн гаралтай гуужуулагч агуулсан цэвэрлэгч хэрэглэхийг зөвлөе. Эдгээр орц нь бүгд кератолитик (үхэжсэн арьсыг гуужуулдаг бодис) бөгөөд арьсны бөглөрсөн хэсгийг онгойлгож илүү хялбар цэвэрлэдэг.

Зөөлөн аргаар гуужуулагч уг бүтээгдэхүүн нь ямар ч химийн бодисын найрлагагүй ба үхэжсэн арьсыг гуужуулж, арьсны нүх сүвийг цочроолгүйгээр цэвэрлэнэ. Бүх төрлийн арьсанд тохирно.

Арьсаа тогтмол гуужуулж байх нь хар батганаас сэргийлэх гол арга юм. Нүхжилтийн хэмжээ генетикийн гаралтай учир та арьсаа тогтмол цэвэрлэснээр нүхжилтийг багасгах боломжтой. Та нүүрний цэвэрлэгээгээ хийчхээд салицилийн болон гликолик хүчлийн найрлагатай нүхжилт агшаах тоник, сэрум хэрэглээрэй.

Уг эссэнц нь Betaine Salicylate (BHA) -г найрлагадаа агуулах ба үхэжсэн арьсыг гуужуулж илүүдэл тослогыг тэнцвэржүүлэн, хар толгойтой батгыг цэвэрлэнэ. Арьсанд ямар нэгэн цочрол өгөхгүй, PH level нь тун бага. Нэмэлт өнгө үнэр байхгүй, арьсны тэнцвэрт байдлыг хадгалахад туслана.

Сэрумаа хэрэглэсний дараа арьсаа чийгшүүлэхдээ тос агуулаагүй лосьон/ тос хэрэглэж болно.

Хөнгөн зөөлөн бүтэцтэй тос нь ойн самрын найрлагатай бөгөөд илүүдэл тослогыг хянаж, нүхжилтийг багасгадаг үйлчилгээтэй. Мөн гол найрлага болох глицерин нь арьсыг тослогтуулах мэдрэмж өгөлгүйгээр чийгшүүлэхдээ гайхалтай. Чихэр өвсний найрлага нь цайруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй  бол, коллаген нь чийгшүүлж чангална

Мөн та арьсны бохирдлыг арилгах үүднээс долоо хоногт 2 удаа нүүрсний найрлагатай маск хэрэглээд үзээрэй. Харин та холимог юм уу хуурай арьстай бол хар батга их гардаг хэсгүүд болох хамар, эрүүний хэсэгтээ арай илүү анхаарал хандуулаарай.

Байгалийн гаралтай цэвэр найрлага болох нүүрсний нунтагаар баяжуулагдсан маск нь арьсны нүх сүвийг цэвэрлэж тэжээлээр хангах үйлчилгээтэй.
Найрлагад нь орсон галт уулын үнс нь илүүдэл тослогыг шингээж, нүх сүвийг цэвэрлэнэ. Энэ нь минералуудаар баялаг ба цацрагийн идэвхжил ихтэй учраас арьсыг цэвэрлэж буюу детокс хийж, арьсыг нөхөөн сэргээнэ.

Та Youtube-н бичлэгээс харсан зүйлсээ дуурайж DIY бүтээгдэхүүн хийж болох боловч аль нэгийг нь хэтрүүлэн хийх нь таны арьсыг улам дордуулж ч мэднэ. Хэт их орц хэрэглэснээр нөсөө толбо ихсэж ч болдог. Хэрвээ та үнэхээр сонирхож хийж үзмээр байвал арьсаа ууранд утах эсвэл гуужуулаарай. Ингэснээр арьсны үхэжсэн хэсэг илүү хурдан цэвэрлэгдэнэ. Тэгээд батга шахагч багажаар батгыг шахаж гаргаж болно. Мөн хар батганы маскыг хэрэглэж болно. Хэрвээ та хар батганы жижиг хуудсан маск хэрэглэдэг бол долоо хоногтоо нэг удаад хэрэглэж байгаарай.

Энэхүү зөөлөн хөөсөн цэвэрлэгч нь арьсны бохирдол, илүүдэл тослог зэргийг цэвэрлэж нүхжилтийг агшаах үйлчилгээтэй. Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Арьсны нүхжилтийг гүн цэвэрлэж, нүүрсний нунтаг нь арьсны өнгийг сэргээх үйлчилгээтэй.

 


Нийтлэлээр санал болгосон бүтээгдэхүүнүүд