Карантны ус арьсанд муу нөлөөтэй юу?

Арьс арчилгааны хамгийн чухал хэсэг бол мэдээж нүүрээ угаах байдаг. Бид үргэлж л нүүрний арьсаа  цэвэр байлгах, нүхжилтэд орсон бохирдлыг цэвэрлэх бүтээгдэхүүний эрэл хайгуул хийсээр л байдаг. Гэхдээ нүүрээ угаахад, нүүрэндээ  хүрэхэд юу тохиолддог талаар төдийлөн сайн мэддэггүй. Карантны ус. Бид карантны усыг ууж хэрэглэхдээ ус шүүгч, цэвэршүүлэгч хэрэглэдэг, тэгэхээр карантны ус бидний  арьсанд хор хөнөөлтэй гэсэн үг үү?

Парист бараг бүх эмэгтэйчүүд нүүрний арьсаа карантны усаар угаахаас  татгалздаг, учир нь хотын цуутай  “хатуу” ус нь кальци, магнийг найрлагадаа их хэмжээгээр агуулах бөгөөд үс арьсыг хуурайшуулж, хатаана. Харин мисцеллар ус буюу зөөлрүүлсэн усыг арьс цэвэрлэгээ, арьс арчилгаандаа  хэрэглэсэн нь арьсанд сайн шүү.  Бид эхлээд ямар устай  хотод амьдардаг вэ гэдгээс судалгаагаа эхэлсэн нь дээр. Монголын нөхцөлд аваад үзвэл ус нэлээд хатуулагтай гэж шинжлэгддэг ба арьсанд шууд түүхийгээр нь хэрэглэхэд тийм ч таатай биш. Тиймээс бид арьс арчилгаандаа  шүүсэн цэвэршүүлсэн ус, эсвэл мисцеллар ус хэрэглэсэн нь бидний арьсанд илүү хор уршиггүй юм.   

Арьсыг цочроож, харшил өгөхгүй ба найрлагадаа пробиотик агуулах энэхүү цэвэрлэгч ус нь арьсыг цэвэрлэх, сэргээх үйлчилгээтэй.

Карантны ус таны арьсанд муу юу?

Арьс судлалын  мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар карантны ус арьсыг өвчлүүлдэг гэжээ.  Гэхдээ арьсны онцлогоос шалтгаалж хэр ихээр өвчлөх вэ  гэдэг нь хамаарна. Хэрэв та эмзэг мэдрэмтгий арьстай бол карантны ус арьсыг тань бүр ч  илүү ихээр гэмтээнэ.  Азаар зарим нэг хүний арьсанд нөлөөлөхгүй хэдий ч хүн хүнээсээ л болдог байна. Гэхдээ гол нь аль хот гэдгээсээ шалтгаалдаг. Бүх л карантны ус минералууд агуулдаг ба усан дахь минералын агууламжийн хэмжээнээс шалтгаалж арьсыг гэмтээх зэрэг нь тогтоогддог. Тэгэхээр арьсыг гэмтээдэг гол зүйл нь усны найрлагад байх минералууд юм. Карантны ус нь маш хүнд металлууд болох кальци, магни, зэс, зинк, төмөр зэргийг их хэмжээгээр агуулдаг. Хатуулагтай усны найрлагад маш их хэмжээний кальци ба магни байдаг ба эдгээр найрлагууд савантай холилдохоороо муу үр дүнтэй байдаг байна. Хатуулагтай усанд байх төмөр магни мэт элементүүд нь чөлөөт радикалуудыг үүсгэж, арьсны эрүүл эд эсийг гэмтээдэг байна. Тиймээс soft water  (найрлагадаа дээрх хүнд металлуудыг агуулаагүй)  Карантны ус ямар гэмтэл учруулдаг вэ?

Хэрэв таны арьс маш эмзэг мэдрэмтгий бөгөөд хатуулагтай усаар байнга угаадаг бол арьс тань хуурайших, батгаших, үрчлээ  хурдтайгаар үүсэх гээд л олон асуудлууд  илэрдэг байна. Тэр байтугай арьсны үлд буюу псириозыг улам хүндрүүлэх аюултай гэдгийг арьсны мэргэжилтнүүд баталж байна.  Усны найрлагад байх хүнд элементүүд нь ихэнх хүмүүсийн арьсанд хэт хатууддаг ба улмаар арьсны өнгөн гадаргууг ямар ч хамгаалалтгүй болгодог. Мөн арьсны гүний чийгээ алдаж гэмтдэг байна. Мөн түүнчлэн коллгагенээ алдахад маш ихээр нөлөөлдөг. Эдгээр хүнд металлууд чөлөөт радикалууд үүсэх нөхцөлийг бүрдүүлж бидний арьсыг залуу эрүүл, толигор байлгахад тусалдаг гол 2 зүйл болох коллаген ба уян хатан эд эсийг гэмтээдэг. 

Учруулах гэмтлийг хэрхэн багасгах вэ?

Арьс арчилгаанаасаа карантны усыг бүрмөсөн хасахад танд мисцеллар ус гэсэн хамгийн тохиромжтой нэг л сонголт үлдэнэ. Ариун цэврийн өрөөндөө ороод усаар угааж гэмтээснээс ийм зөөлрүүлсэн шүүсэн зөөлөн усыг арьсандаа шингээсэн нь дээр шүү.  

Хатуулагтай ус хэрэглэж байгаа тохиолдолд ус цэвэршүүлэгч шүүгч хэрэглэх бас нэгэн арга байгаа. Ус шүүгч хэрэглэснээр уснаас кальци, магни, төмөр гэх мэт хүнд металлуудыг шүүж авах боломжтой  гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мэдээжээр карантны усыг хэрэглэх зайлшгүй тохиолдлууд гардаг л даа.  Жишээ нь: шүршүүрт орж байхдаа. Хамгийн гол нь шүршүүрээс гарч ирсэн даруйдаа сайн сэрум ба чийгшүүлэгч тос сайн түрхэх хэрэгтэй.  

Уг сэрум нь Улаан Хүн Орхоодой ба Panax Хүн Орхоодойн үрийн тосыг найрлагадаа агуулдаг бөгөөд арьсанд тэжээлийг шингээж, чийгээр хангана. 

Хөгшрөлтөөс сэргийлэх зайлшгүй хүчин зүйлсүүд нь бол чийгшил ба арьсны эрүүл липид юм. Хамгийн ихээр хэрэгцээтэй байдаг витаминууд ба тэжээлүүд, серамид, гиалуроны хүчил хүчлийг агуулах уг чийгшүүлэгч суурь тос нь арьсыг гүн чийгээр хангаж арьсыг хамгаалах үйлчилгээтэй.