Арьсны нүхжилтийг агшаах 7 арга

Хүмүүсийн нүхжилт арьсны төрлөөс нь хамаараад янз бүр харагддаг бөгөөд нүхжилтийг бүрэн арилгах боломжгүй ч харагдах байдлыг нь багасгах бүрэн боломжтой. Ингэхийн тулд

1. Усан суурьтай бүтээгдэхүүн хэрэглэх

Чийгшүүлэгч тоснууд олон төрлийн идэвхт бодисуудыг дотроо агуулсан байдаг. Энэ дотор нь тос ч гэсэн багтана. Гэвч тослог арьстай хүмүүс тос биш усан чийгээр дутагдаж байдаг учраас усан суурьтай гүн чийгшил өгөх бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Гелин бүтэцтэй тос болон гиалуроны хүчилтэй тонерууд ихэвчлэн сайн тохирдог. 

Гэхдээ энэ нь тосон цэвэрлэгчид хамаарахгүй. Арьсны тос нь ижилхэн тосонд илүү сайн уусаж, зөөлөрдөг учраас тослог арьстай хүмүүс тосон эсвэл балм цэвэрлэгчээр давхар цэвэрлэгээ хийвэл маш сайн.

Тослог, холимог арьсанд гүн чийгшил өгөх гелин тос

Бүх төрлийн арьсанд усан чийг өгөх хөнгөн, хурдан шингэцтэй чийгшүүлэх тос


 
 
 
 
 
 
 
 

2. Өглөө, орой болгон нүүрээ угаах

Өглөө, орой нүүрээ угаах бол хамгийн энгийн, ойлгомжтой арьс арчилгааны алхам. Гэхдээ ихэнх хүмүүс хааяа л нүүрээ угаадаг эсвэл зөвхөн орой угаагаад байдаг нь нүхжилттэй болох шалтгаануудын нэг болдог. Учир нь хэрвээ та зөвхөн орой нүүрээ угаах юм бол нүүрээ цэвэрлэснээс хойш 24 цагийн турш ялгарсан тос, бохирдол, нүүрний будагтай явна гэсэн үг юм. Тиймээс өглөө, орой байнга нүүрээ угаадаг болсноор нүхжилт, тослогжилт илт багасна.

  • Нүүрээ өглөө, орой 2 удаа угаах ба дасгал хийж хөлөрснийхөө дараа шууд угаана.
  • Бүлээн усаар угааж, зориулалтын нүүр цэвэрлэгч хэрэглэх.
  • Арьсыг хуурайшуулдаг хатуу, шингээр савангаар угаахгүй.
  • Арьсаа нүүр цэвэрлэгч порлоноор зүлгэж, гараараа хүчтэй үрж болохгүй.
  • Алчуураар нүүрээ үрж биш зөөлөн дарж хатаана.

Арьсны нүхийг маш зөөлөн цэвэрлэх pH багатай гелин угаагч

Бичил тоосонцрыг ч зөөлөн цэвэрлэх бичил хөөсөн угаагч


 
 
 
 
 
 
 
 

3. Гуужуулалт

Тослог арьстай хүмүүс арьсаа долоо хоногт дор хаяж 1–3 удаа гуужуулж байх хэрэгтэй. Гуужуулагч хүчил нь илүү зөөлөн учраас 3 удаа гуужуулахад зүгээр боловч скраб бол долоо хоногт 2–оос дээш удаа гуужуулахгүй байх хэрэгтэй. Бид хэчнээн цэвэрлэсэн ч гэсэн үхсэн арьсны эсүүд арьсны гадарга дээр хуримтлагдаж л байдаг учраас гуужуулах хэрэгтэй байдаг.

Гуужуулагч хүчил гэдэг  AHA, BHA, LHA, PHA гэсэн 4 төрлийн хүчилд хамаарах хүчлүүдийг агуулсан бүтээгдэхүүнийг хэлнэ. 

  • BHA нь арьсны тосыг өөртөө уусгадаг учир арьсны нүхийг цэвэрлэдэг. Хар батгыг арилгахад нэмэртэй.
  • PHA нь BHA–тэй ижил үйлчилгээтэй боловч илүү эмзэг арьсанд тохиромжтой.
  • АНА нь арьсны өнгөн давхаргыг гуужуулдаг учир цагаан батга, үрчлээ, нөсөө толбыг бүдгэрүүлэхэд тустай.
  • LHA нь АНА–тэй ижил үйлчилгээтэй боловч эмзэг арьсанд ч нэн тохиромжтой зөөлөн.
  • AHA дотроос mandelic acid, lactic acid нь эмзэг, хуурай арьсанд илүү тохиромжтой.

AHA + BHA + PHA хүчилтэй, өдөр бүр арьсыг зөөлөн гуужуулж, чийгшүүлэх тонер пад

Сахар, жимстэй скраб нь нүүрний будгийг арилгах, гуужуулах, массажлах 3 үйлчилгээтэй

Эмзэг арьсыг ч огт цочроохгүйгээр илүүдэл тос, үхсэн арьсыг гуужуулна


 
 
 
 
 
 
 
 

4. Өдөр бүр чийгшүүлэх

Ихэнх хүмүүс тослог арьсанд тос түрхэж болохгүй гэж эндүүрээд байдаг. Үүнээс болж тослог арьс  хуурайшиж, чийгээ нөхөхийн тулд илүү их тос ялгаруулаад байдаг.

Тэгэхээр нүүрээ угаагаад арчсаны дараа усан чийг өгөх тонер түрхээд чийгшүүлэгч тос түрхэж байх хэрэгтэй (голд нь тонер, серум түрхэж болно). Ингэснээр арьс үргэлж чийглэг байж, нэмж тос ялгаруулах шаардлагагүй болно.

Гиалуроны хүчилтэй уг тонерыг нь арьсыг огт тослогтуулахгүйгээр гүн чийгшүүлнэ

Арьсны pH төвшинг тэнцвэржүүлж, чийгшүүлж, бохирдлыг цэвэрлэнэ


 
 
 
 
 
 
 
 

5. Шавар маск тавих

Шавар нь арьсны тосыг өөртөө шингээдэг учраас долоо хоног бүр 1–2 удаа шавар маск тавьж илүүдэл тосыг цэвэрлэвэл арьсны нүхийг томрохоос сэргийлнэ.

Ингэхдээ шавар маскаа гуужуулаагүй өдрөө тавиарай. Мөн хэтэрхий удаан тавьбал арьсыг хуурайшуулах магадлалтай учир чийгшүүлэх тонер, тосоо араас нь заавал түрхээрэй.

Арьсны нүхийг гүн цэвэрлэж, агшааж, улайлтыг намдаадаг шавар маск

6. Оройдоо заавал нүүрний будгаа арилгах

Нүүрний будгаа гүйцэд цэвэрлэхгүй унтвал өдрийн турш хуримтлагдсан бактери, арьсны тос, нүүрний будаг нь арьсны нүхийг бөглөж, томруулж эсвэл батга гаргадаг. Мөн хөөсөн, гелин нүүр угаагч нь усанд тэсвэртэй нүүрний будгийг муу арилгадаг учраас эхлээд нүүрний будаг арилгагчаараа цэвэрлээд, дараа нь нүүр угаагчаараа угаагаарай. 

Нүүрний будаг, бохирдлыг зөөлөн гэхдээ гүйцэд цэвэрлэх сүүн шингэн

Нүүрний будаг, бохирдлыг хайлуулж цэвэрлээд ус хүргэхэд сүүн шингэн болдог балм


 
 
 
 
 
 
 
 

7. Өдөр бүр нарны тос түрхэх

Нарны UV туяа арьсны коллагенийг устгадаг учир арьсны бүтцийг алдагдуулан унжгар болгож, арьсны нүхийг сунгадаг. Нарны тосыг сонгохдоо “SPF 30 PA+++” тэмдэглэгээтэйг ба үүнээс дээшхийг сонгоорой.

Мөн халуун наранд гарахдаа нарны малгай өмсөж, өдрийн туршид нарны тосоо 2–3 цагийн зайтай түрхэж, нар хурц тусах үеэр сүүдэрт байгаарай.

Нүүр будалтын суурь, нарны тосыг нэг дор. Мөн тос шингээх нунтагтай.

Арьсанд огт түрхээгүй мэт шингэн ордог нарны эссенц нь арьсыг давхар тайвшруулна


 
 
 
 
 
 
 
 

Арьсны нүх яагаад томордог вэ?

2016 онд хийсэн судалгаагаар нүхжилт үүсэх гол шалтгаан нь дараах гэнэ:

  • Хэтэрхий их то ялгаруулах: Зарим хүний арьс хэтэрхий их тос ялгаруулснаас болж арьсны нүх тосоор дүүрч тэлснээс болж.
  • Арьс хуурайших: Арьс чийгээ алдаж хуурайшсанаас болж эргээд агшиж чадахаа больж.
  • Үсний уутанцар тэлэх: Үсний уг байдаг арьсны нүхэнд тос, бактери, бохирдол, үхсэн арьсны эс гэх мэт зүйлс хуримтлагдаж бөглөрөл үүсгэснээс болж.

Арьсны нүхэн доторх тос ихээр бохирдол, нүүрний будагтай холилдон арьсны нүхийг бөглөж томруулдаг. Энэ нь яваандаа батга болж хувирдаг.

Мөн хүний арьс хэр их тос ялгаруулах нь удамшилтай холбоотой гэнэ.

Эх сурвалж: Burgess, Lana. “What are the best ways to get rid of large pores?” Medical News Today. December 2, 2020. Link.