Гормоны батга гэж юу вэ? Хэрхэн эмчлэх вэ?

Гормоны батга бол яг л сонсогдож байгаа шигээ  — гормоны хэлбэлзлээс болж үүссэн батга юм.

Гормоны батга нь өсвөр насны үед “шилжилтийн нас”-тай холбоотой гормоны хэлбэлзлээс болж гардаг ч гэлээ хэдэн ч насны насанд хүрэгчдэд бас гарч болно. Ялангуяа сарын тэмдэг ирэх, жирэмслэх, цэвэршилт явагдахтай холбоотойгоор эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог.

Тухайлбал 20-29 насны эмэгтэйчүүдийн 50%-д нь гормоны батга гардаг. 40-49 насны эмэгтэйчүүдийн 25%-д нь гормоны батга гардаг гэсэн тоо баримт байдаг.

 

Гормоны батгыг хэрхэн таних вэ?

Өсвөр насанд гормоны батга Т-зоноор буюу дух, хамар, эрүү хэсгээр гардаг.

Насанд хүрэгчдэд гормоны батга U-зоноор буюу хацраас доош эрүүний хажуугаар гардаг.

Зарим хүмүүст хар батга, цагаан батга, жижиг идээтэй батга эсвэл үрэвсэлтэй батга буюу cystic acne болж гардаг. Үрэвсэлтэй батга нь арьсны гүнд үүсээд толгой нь гарч ирдэггүй, хүрэхэд зөөлөн, хөндүүртэй байдаг.

Гормоны батга дараах гормоны өөрчлөлтүүдээс болж гарах нь элбэг:

  • Сарын тэмдэг
  • Поликистик өндгөвчний хам шинж
  • Цэвэршилт
  • Андроген дааврын хэмжээ ихсэх

Гормоны өөрчлөлт дараах байдлаар батга гарахад нөлөөлнө:

  • Арьсанд нийтэд нь үрэвсэл үүсгэнэ
  • Арьсны тос ялгаруулалтыг ихэсгэнэ
  • Арьсны нүхийг арьсны үхэжсэн эсүүд бөглөнө
  • Бөглөрсөн арьсны нүхэнд батга үүсгэгч Propionibacterium acnes бактери арьсны себумаар хооллон үржинэ

 
 

Гормоны батгыг хэрхэн эмчлэх вэ?

Таны батга хөнгөн хэлбэрийнх биш л бол гаднаас нь юм түрхээд барагтаа л бол эдгэхгүй. Учир нь гормоны батга ихэвчлэн арьсны гүнд үрэвсэлтэй батга болж гардаг учраас арьсан дээр түрхдэг тоснууд гүнд хүрч чаддаггүй. Харин дотроосоо эм ууж гормоноо тэнцвэржүүлбэл гормоны батга арилах боломжтой.

Жирэмснээс хамгаалах эм

Батгыг эмчлэхэд ашигладаг жирэмснээс хамгаалах эмнүүд ethinylestradiol дээр нэмээд drospirenone, norgestimate, norethindrone гурвын аль нэгийг агуулсан байдаг. Энэ хоёр төрлийн гормон нь батга үүсгэхэд нөлөөлдөг гормоныг тэнцвэржүүлдэг.

Гэхдээ та өмнө нь цусны бүлэгнэлтэй байсан бол, цусны даралт ихэсдэг бол, хөхний хавдар тусаж байсан бол, мөн тамхи татдаг бол хэрэглэж болохгүй.

Андроген дааврыг дарангуйлах эм

Эрэгтэй, эмэгтэй хүмүүст андроген гэх эр бэлгийн даавар байгалиасаа ялгарч байдаг. Гэхдээ энэ даавар хэтэрхий ихэдвэл арьсны эс, тосыг зохицуулдаг үсний уутанцарт (арьсны нүх) нөлөөлж батга гаргадаг.

Ретиноид

Витамин А-аас гаргаж авдаг ретиноидыг хөнгөнөөс дунд зэргийн үрэвсэлтэй батгыг эмчлэхэд хэрэглэнэ. Ретиноид агуулсан тос, серумууд худалдаанд байдаг ч гэлээ арьсны эмчээс илүү хүчтэйг бичүүлж авсан нь дээр шүү. Хэрвээ та ретиноид хэрэглэж байгаа бол өдөр нь заавал нарны тос түрхээрэй.

93.7%-ийн витамины комплекстэй, ретинол болон витамин Е-ээр үрчлээсийг эрчимтэй тэнийлгэж, нөсөө толбыг арилгана

Чихэр өвсний үндэс, сентелла азиатика, гиалуроны хүчил, витамин А-тай бүүстер-серум


 
 
 
 
 
 
 
 

Гормоны батгыг байгалиар нь эмчлэх аргууд

Хөнгөн хэлбэрийн гормоны батгыг ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр эмчлэх боломжтой. Байгалийн эмчилгээнүүд жороор олгосон эмчилгээнүүдийг бодвол гаж нөлөө үзүүлэхгүй боловч үр дүн нь тийм ч сайн биш байна. Та ямарваа байгалийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө эмчтэй ярилцаж ууж байгаа эм, эмчилгээнд чинь нөлөөлөх эсэхийг асууж лавлаарай.

 

Цайны модны тос

Цайны модны тос үрэвслийг намдаах, бактерийг устгах, илүүдэл тосыг багасгах үйлчилгээтэй агаад 5%-ийн цайны модны тосыг хөнгөнөөс дунд зэргийн батганы шинж тэмдгүүдийг багасгадаг болохыг харуулсан судалгаа байдаг. Хэрвээ та 100%-ийн цайны модны эфирийн тос хэрэглэх гэж байгаа бол заавал өөр тостой уусгаж, зөвхөн батга дээрээ түрхэж хэрэглээрэй. Үгүй бол цайны модны тосноос таны арьс эсрэгээрээ цочирч нэмж батга гарч магадгүйг анхаараарай.

Зөвлөмж: Цайны модны тосыг нүүрэндээ түрхэхээс өмнө бугуй, чихний ар, тохойны дотор талын арьсанд түрхэж 24 цаг хүлээгээд харшил өгөх эсэхийг нь шалгаарай.

Арьсыг хуурайшуулахгүйгээр гүн цэвэрлэх цайны модны хандтай хөөсөн цэвэрлэгч

80.9% цайны модны хандтай учир илүүдэл тослог, батгашилтыг эмчлэх тонер

Цайны мод, ургамлын хандтай учир арьсыг сэргээж, тослогийг тэнцвэржүүлэх эмульс

Эмзэг арьсыг тайвшруулж, үрэвслийг намдааж батгашилтыг эмчлэх цайны модны охь тос.

71%-ийн цайны мод, 10%-ийн ниацинамид, 1%-ийн цайр агуулсан нүхжилт агшааж, илүүдэл тосыг багасгах охь тос


 
 
 
 
 
 
 
 
 

АНА & ВНА

Альфа гидроксийн хүчил буюу АНА гэдэг нь ихэвчлэн исгэлэн жимснээс гаргаж авдаг хүчил юм. АНА нь арьсны дээр хуримтлагдсан үхэжсэн арьсны эсийг арилгаснаар арьсны нүх бөглөрч батга гарахаас сэргийлдэг. Дээрээс нь батганы сорви, нөсөө толбыг ч бүдгэрүүлэх ид шидтэй.

Бета гидроксийн хүчил буюу ВНА гэдэг нь тосонд уусдаг хүчлүүдийг (ихэвчлэн салицилын хүчил) хэлнэ. Иймээс ВНА нь арьсны гүнд нэвтэрч илүүдэл тосыг өөртөө уусгаж арьсны нүхийг цэвэрлэдэг учраас хар батганд илүү нэмэртэй.

8%-ын АHA-тай сэрум нь үхэжсэн арьсыг гуужуулж, нөсөө толбыг бүдгэрүүлyt

Тонер, гуужуулагчийн үүргийг нэгэн зэрэг биелүүлэх АНА & ВНА-тай тонер

BHA болон гиалуроны хүчил агуулсан хар батганы эсрэг гуужуулагч


 
 
 
 
 
 
 
 

Ногоон цай

Ногоон цай нь биеийн үрэвслийг намдаадаг. Тиймээс та гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо дор хаяж 2%-ийн ногоон цайны найрлагатай бүтээгдэхүүн сонговол үр дүнтэй. Мөн өдөрт хэд хэдэн аяга ногоон цай ууж байгаарай.

Эмзэг арьсыг тайвшруулж, ядарсан арьсыг сэргээх антиоксидант ногоон цайгаар баялаг веган салфеткан маск

Антиоксидантаар баялаг ногоон цай, энзим, амин хүчлүүдийг агуулсан нунтаг нүүр цэвэрлэгч

 
 
 
 
 
 
 
 
 
 

Гормоны батга ба хоол хүнс

Антиоксидантаар баялаг ургамал, ногоонууд биеийн үрэвслийг намдааж цэвэр арьстай болоход тусална. Омега-3 өөхний хүчил үрэвслийг намдаахад мөн үр дүнтэй. Мөн доорх хүнсийг их хэмжээгээр хэрэглэвэл батга хүндэрдэг:

  • Цагаан сахартай хүнс
  • Малын сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Хэт боловсруулсан нүүрс ус, талх, бялуу, боов, боорцог, чипс, гоймон гэх мэт
  • Улаан мах

 

Эх сурвалж: Cherney, Kristeen. “Hormonal Acne: Traditional Treatments, Natural Remedies, and More.” Healthline, 07 March, 2019, https://www.healthline.com/health/beauty-skin-care/hormonal-acne#general-tips