Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй болохоор танд зүгээр л гөлчийтөл нь боочихмоор эсвэл малгай өмсөөд нуучихмаар санагддаг уу?

Харин тийм ээ! Үс бидний харагдах байдалд маш том нөлөө үзүүлдэг учраас үсээ харахаар л бүүр сэтгэлээр унаж байгаа биз? Тийм болохоор Beauty Secrets-ийнхэн нь өнөөдөр танд үсээ хэрхэн зөв арчилж, эрүүл болгох, эрүүл хэвээр нь хадгалах талаар үнэн бодитой зөвлөгөө өгье гэж бодлоо.

 

1. Үсээ угаахынхаа өмнө самна.

Угаахынхаа өмнө үсээ самнаж орооцолдоог нь гаргавал шампунь хуйханд жигд хүрч илүү сайн цэвэрлэх бөгөөд угаах явцад үс орооцолдон илүү их унахаас сэргийлнэ. Угаахынхаа өмнө самнаагүйгээс болж орооцолдсон үсийг дараа нь самнавал бүүр илүү их унадаг.

 

2. Ангижруулагчийг зөв хэрэглэ.

Та бүсэлхий шүргэсэн урт үстэй л биш бол ангижруулагчаа зоосны хэмжээгээр авч түрхэхэд хангалттай. Ихийг түрхвэл үс шалчийж, амархан тослогтдог. Мөн ангижруулагчийг хуйхандаа биш үснийхээ үзүүрт түрхэх ёстой ба шампунийг харин үснийхээ үзүүрт биш хуйхандаа түрхэх ёстой байдаг.

Ангижруулагчаа үснийхээ үзүүрээс хуйх хүртэл (яг хуйхан дээрээ түрхэхгүй) түрхэнэ. Үс нь арзайж, соронзлогддог, хуурайшдаг бол ангижруулагчаа хэдэн минут байлгаад усаар зайлаарай. Мөн шампуниар угаах тоолондоо араас нь заавал ангижруулагч түрхээрэй.

Хуйханд сэнгэнэсэн мэдрэмж төрүүлж, тайвшруулж, чийгшүүлэх ангижруулагч (тослогтдог үсэнд)

Үсийг гүн чийгшүүлж, гялалзсан харагдуулж, бэхжүүлэх витамин Б5, биотинтой ангижруулагч

Үсийг чийгшүүлж, уян зөөлөн болгож, өтгөрүүлэх розмаринтай хуйхны эмчилгээний ангижруулагч

 

 

 

 

 

 

 

3. Үсний тэжээлийн маскыг удаан байлга.

Хэрвээ та үсээ ойр ойрхон будуулдаг, сэнсддэг, индүүддэг бол таны үс барагтаа л бол хуурайшиж гэмтсэн байгаа. Тиймээс долоо хоногтоо 1 удаа үсний тэжээлийн маск эсвэл ангижруулагчаа түрхээд 5-10 минут орчим байлгаарай. Ингэвэл үсний ширхэгүүд чийглэг, гялалзсан байна.

Киноа, тонка шош, тамаринд үр зэрэг ургамлын олон уураг, охь тос, амин хүчлээр баяжуулсан гэмтэлтэй үсний тэжээлийн маск

4. Шим тэжээлийн тэнцвэртэй хоол ид.

Та юу иднэ, тийм л болно гэдэг үг үнэн шүү. Таны үсний 95% нь кератин гэх уургаас бүрддэг учраас уургаар баялаг хүнс сайн идэж байгаарай.

Жишээлбэл:

  • Загас

  • Мах

  • Өндөг

  • Шош, үр

Үсэнд сайн бусад хүнснүүд гэвэл: жимсгэнүүд (нэрс, үхрийн нүд, бөөрөлзгөнө г.м), бууцай, авокадогаас гадна коллагенийн нийлэгжилтийг нэмэгдүүлж үсийг бат бөх болгох витамин Ц болон Е-ээр баялаг бүх хүнс.

 

5. Бүлээн усаар угаа.

Өдөр бүр халуун шүршүүрт орох нь хуйхыг цочроож, аажимдаа үсийг унамтгай хэврэг болгодог. Тиймээс үсээ үргэлж бүлээн усаар угаагаад эцэст нь хүйтэн усаар зайлж байгаарай. Ингэвэл үс илүү гялалзсан харагдаж, үсний уутанцар хүйтэнд агшиж үс унахаас сэргийлнэ.

 

6. Үсээ халуун температураас хамгаал.

Үс нарнаас цацрах хэт ягаан туяа болон салхи, халуун агаар гэх мэт гадаад орчноос болж гэмтэж, салаалдаг. Тиймээс та үсээ аль болох өөрөөр нь хатааж, индүүдэхээсээ өмнө халуунаас хамгаалах спрэй цацаж байгаарай.

Гэмтсэн үсийг эрчимтэй эмчлэх ампультай спрэй нь үсийг халуун температурт гэмтэхээс давхар хамгаална

7. Хуйхаа л сайн арчилбал үс бүхэлдээ эрүүл.

Хэрвээ таны хуйх загатнаж, хагтаж, хуурайшиж, тослогтоод байгаа бол асуудалтай байна, эмчлэх шаардлагатай байна гэсэн үг. Хэрвээ таны үс хагтаж загатнадаг бол хагны эсрэг шампунь хэрэглээрэй эсвэл салонд очиж хуйхны эмчилгээ хийлгээрэй.

Хуйхны чанартай бүтээгдэхүүн хаанаас олох вэ гэж бодох шаардлагагүй ээ. Манай Beauty Secrets компани Солонгосын хамгийн сайн чанарын үс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр борлуулдаг юм.

Үсний хуйханд хуримтлагдсан үхсэн арьс, тос, бохирдлыг гуужуулан цэвэрлэх скраб

Байнга хуурайшиж, соронзлогддог үсийг гүн чийгшүүлж, торгомсог зөөлөн болгох 3-in-1 тэжээлийн тос

 

 

 

 

 

 

 

8. Унтахдаа ч гэсэн Рапунзэл шиг унтана шүү.

Та торгон эсвэл сатин материалтай дэр дэрэлж унтаарай. Ингэвэл таныг унтах зуур үс болон даавуу хоорондоо үрэгдэж үс салаалж гэмтэхгүй. Мөн өглөө сэрэхэд ч бага соронзлогдож, хуурайшихаас сэргийлнэ.

Ганцхан үснийхээ төлөө дэрнийхээ уутыг солино гэж шал балай сонсогдож байвал та үсээ дээрээ сулхан шуугаад эсхүл сүлжээд унтаарай.

 

9. Үснийхээ үзүүрийг тогтмол тайруул.

Улирал тутамд үснийхээ үзүүрийг хэдэн см тайруулах эсвэл салааг нь түүлгэж байвал үс үзүүр хэсгээрээ салаалж, хугарч, шингэрч харагдахгүй нэгэн жигд, эрүүл харагдах болно.

 

10. Үсээ зөв хатаа.

Үсээ угаасныхаа дараа аль болох өөрөөр нь хатааж байгаарай. Хэрвээ боломжгүй бол алчуур эсвэл хуучин футболкоор үрж биш дарж илүүдэл усыг нь шингээж авсаны дараа шуугаад орхих эсвэл 70%-тай хатсаны дараа сэнсээр үлээлгээрэй.

 

11. Угаасныхаа дараа том шүдтэй самаар самнах.

Үс нойтон дээрээ маш хэврэг байдаг тул үсээ 50% хэртэй хатсаны дараа том шүдтэй самаар үзүүрээс нь уг хүртэл самнаарай. Үзүүрийг нь самнахдаа дээд хэсгийн үсийг зулгаагдахаас сэргийлж гараараа атгаарай.

Өнөөдрийн өгсөн зөвлөгөө танд хэрэгтэй байсан гэж найдаж байна. Хэрвээ танд энэ нийтлэл таалагдсан бол фэйсбүүк дээр Share хийгээрэй. Мөн өөр авахыг хүссэн зөвлөгөө байвал доор сэтгэгдлээ үлээгээрэй.

Мэдээллийн эх сурвалж: 

  • Tamatam, Sowmya. “Top Hair Care Tips Straight From The Experts.” SkinKraft Laboratories. March 31, 2020. Link.

  • Stables, Paige. “12 Helathy Hair Habits You Should Adopt ASAP.” Good Housekeeping. August 14, 2019. Link.

 

Та арьс арчилгаа, үс арчилгаа, эрүүл мэнд, зөв хооллолт, амьдралын хэв маягийн талаар илүү гоё, шинэ мэдээлэл авахыг хүсч байвал бидний Instagram болон Facebook хуудыг дагаарай!