Гуа Ша гэж юу вэ? Ямар ашигтай тустай болоод үүгээр хэрхэн нүүрээ массажлах вэ?

Шинэ он, шинэ би, Шинэ арьс арчилгааны чаллэнж

 

Өөртөө хайртай, арьсаа арчилдаг BS-чүүд маань 2022 онд мөрөөдлийн арьс, бие галбир, амьдралын хэв маягийг цогцлооход бэлэн үү?

Skin Influencer Cосо 1-р сарыг “31 хоногийн турш нүүрээ массажлах” сар болгон зарлаж нийт арьс арчлах дуртай хүмүүсийн дунд чаллэнж эхлүүлсэн билээ. Ид өвлийн хүйтэн өдрүүдэд уншигч та нүүр гэлтгүй биеийнхээ арьсыг маш сайн чийгшүүлж, тэжээл өгч, хүйтнээс хамгаалахгүй бол арьс маш амархан хуурайшиж, хагарч, гэмтдэг. 

Тиймээс Beauty Secrets ч гэсэн энэхүү чаллэнжийг дэмжиж нийт хэрэглэгчдэдээ энэ сарыг дуустал арьсандаа өдөр бүр маск тавьж, охь тос түрхэж, иллэг хийж гэртээ СПАД байгаа юм шиг л арьсаа арчлахыг уриалан Solasta брэндийн Гуа Шатай охь тосны багц, роллертой маскны багцыг зөвхөн энэ сарыг дуустал худалдаанд гаргалаа.

Та манайд худалдаалагдаж буй Solasta брэднийн Гуа Ша, роллеруудыг энд дарж үзнэ үү. 

Үүнтэй холбоотойгоор бид өнөөдөр танд Гуа Ша гэж юу болох, ямар ашиг тустай бөгөөд хэрхэн нүүрэндээ массаж хийх талаар танилцууллаа.

 

Гуа Ша гэж юу вэ?

 

“Хаш чулуугаар хусах”, өөрөөр “Гуа Ша” гэх ойлголт сүүлийн жилүүдэд гоо сайхны салбарт трэнд болсон боловч, угтаа бол хэдэн зуун жилийн тэртээгээс ч байсан арга техник юм. “Бидний мэдэх энэхүү аргыг “Гуа Ша” хэмээх өвчнийг анагаах эртний арга барилаас улбаалан бий болгосон бөгөөд түүхэнд хамгийн анх дурдагдсан нь НТӨ 220 онд Shan Han Lun хэмээх Хятадын сонгодог анагаах ухааны судар бичигт байв” гэж Byrdie вэбсайтад ярилцлага өгсөн Хятадын уламжлалт анагаах ухааны эмч Петерс тайлбарлажээ. Энэхүү арга барилын гол зорилго нь Sha буюу арьсыг улайлгаж өөрөөр нь нөхөн төлжүүлэх зорилготой гэнэ. 

Гуа Ша нь анх биед хийгддэг эмчилгээ байсан бол, одоо нүүрэнд хийж болохуйц болж, арьсыг үрж хусахын оронд зөөлнөөр гулгуулж массажлах зориулалттай болжээ. Byrdie вэбсайтад мөн ярилцлага өгсөн гоо зүйч Али Тобиа Гуа Шаг хэрхэн үйлчилдгийг тайлбарлахдаа, энэхүү даралттай гулгуулах хөдөлгөөн нь арьсан доор хуримтлагдсан тунгалгийн шингэнийг хөдөлгөөнд оруулж хуян, хаван зэргийг арилгаж, дархлааг сэргээдэг гэж тайлбарлав.

Тунгалгийн шингэн (анг. lymphatic fluids) гэдэг нь гадны нян, бактери, халдварт өвчинтэй тэмцдэг цагаан эсүүдийг агуулсан шингэн бөгөөд тунгалгийн замаар (цусны судсаар биш) дамжин биед эргэлддэг байна. Тунгалгийн шингэн, тэдгээрийн урсах зам, тунгалгийн зангилаа буюу булчирхайг Тунгалгийн тогтолцоо гэнэ.

Гуа Ша ашиглан тунгалгийн шингэний эргэлтийг сайжруулахын учир нь энэхүү шингэн нь цустай адил чөлөөтэй урсахгүй бөгөөд эргэн тойрны булчингийн агшиж, тэлэх хөдөлгөөнөөс үүсэх даралтад л шахагдаж идэвхгүй байдлаар зөөгддөг гэнэ.

 

 

Гуа Шагийн ашиг тус

 

Бидний мэдэх орчин үеийн гуа ша нь маш зөөлөн хусдаг хэдий ч гойд үр дүнтэй ажээ: 

  • Цусны эргэлтийг сайжруулна
  • Коллагенийн нийлэгжилтийг идэвхжүүлнэ
  • Хялгасан зураас, үрчлээний гүн суултыг багасгана
  • Хаванг буулгана
  • Үрэвслийг намдаана
  • Нүдний доод хөхрөлтийг арилгана
  • Арьсыг хэсэг хугацаанд чангална
  • Өнгийг сэргээнэ
  • Нүүрний булчинг хэлбэржүүлнэ
  • Хөшиж, чангарсан булчинг суллана

 

Гуа Шагаар хэрхэн массаж хийх вэ?

 

Юуны өмнө роллер эсвэл гуа шагаар массажлахаасаа өмнө дуртай серум, охь тос, чийгшүүлэгч тос эсвэл салфеткан маскаа тавина. Роллер нь арьс арчилгааны бүтээгдэхүүнийг илүү сайн шингээхэд туслах бөгөөд хэрэглэхийн өмнө хөргөгчинд хийж хөргөөвөл арьсыг хөргөөж, тайвшруулах тустай. 

 

 

Шилэн хүзүүндээ

Гуа шаны зүрхэн хэлбэртэй хэсгээр шилэн хүзүүгээ доороос нь дээш үсний уг хүртэл жигд даралтаар гулгуулж, шилэн хүзүүний хамгийн хөшүүн хэсэгт дарж өгнө.

Beauty Bay

 

Хүзүү

Гуа шаны дотогш муруйсан хэлбэрээр хүзүүгээ доороос нь дээш эрүүний яс хүртлээ жигд даралтаар гулгуулаад богино богино хүчтэй дарж өгнө. 

Beauty Bay

 

Хоолой

Гуа Шаны зүрхэн хэлбэртэй хэсгээр эгэмний яснаас эрүүний үзүүр хүртэл гулгуулж, зүрхний хоёр цэгээр дарж өгнө.

Beauty Bay

 

Эрүү

Гуа Шаны зүрхэн талтай хэсгийг эрүүний хэлбэртээ тааруулан эрүүний үзүүрээс чих хүртлээ дээш нь гулгуулж, даралт өгнө.

Beauty Bay

 

Хацар

Гуа Шаны хамгийн урт хэсгээр нь хацрын ясан дээгүүрээ гулгуулна. Амнаас үл ялиг дээш, хамрынхаа хажуунаас хацрын яс дагуу дээш гулгуулж, үсний угт ирмэгцээ даралт өгнө.

Beauty Bay

 

Нүд

Гуа Шаны хамгийн урт зүрхний муруйгаар нь доод зовхио дагуулан дээш чамархай хүртэл гулгуулна. Эцэст нь мөн цэгэн хөдөлгөөнөөр дарж өгнө.

Beauty Bay

 

Хөмсөг

Гуа Шаны богино зүрхийг хөмсөгний ясны ховилд тааруулан хөмсөг дагуу үсний уг хүртэл дээш чиглэлд гулгуулна. Зөөлөн даралтаар гулсуулж, эцэст нь хүрээд цэгэн хөдөлгөөнөөр дарна.

Beauty Bay

 

Дух

Гуа Шаны хамгийн урт хэсгээр хөмсөгнөөсөө үсний уг хүртэл дээш нь гулгуулна. Эцэст нь хүрээд мөн л цэгэн хөдөлгөөнөөр дарна.

Beauty Bay

 

Эх сурвалж: 

  • Wright, Olivia. “This Is How To Use A Gua Sha.” Beauty Bay. November 30, 2020. Link.
  • Peter, Shannon, et al. “This Is Exactly How to Use Your Gua Sha Face Tool.” Byrdie. September 23, 2021. Link.
  • Altangerel, Oyun-Erdene. “Дархлаа тунгалгийн тогтолцоо.” Prezi. March 28, 2014. Link.