Glow Sugar Mask таны салж чадахгүй маскуудын нэг болж чадах уу?

Гуужуулалтыг зайлшгүй хийх ёстой  юу, эсвэл хэрэв та хүсвэл л арьсаа  гуужуулах юм болвуу? Аливаа зүйлийг огт хийхгүй, эсвэл багадуулснаас буруу ч болтугай хийх гээд оролдоод үзсэн нь дээр гэж үг байдаг. Ялангуяа гуужуулалтын тал дээр. Арьсны хар цагаан батга, батгашилт, өнгөө алдсан арьс, хуурайшиж холцруутах гээд л арьсны түмэн янзын асуудал байдаг ба бидний яагаад арьсааа гуужуулах ёстой вэ гэдэгт хариулт өгч байна. Харин хэрхэн арьсаа зөөлөн гуужуулах вэ гэдэг асуулт урган гарч ирнэ. Уг асуултын хариулт бол Klairs брэндийн Youthful Glow Sugar Mask хэмээх бүтээгдэхүүн юм. Нэгэнт хэрэглээд эхэлвэл та бүр донтох магадлалтай маск. Шербет (мөхөөлдөс шиг) мөн сахар хэлбэртэй уг маск нь танд маш зөөлөн аргаар  гуужуулах гэдгийг мэдрүүлэх болно.  

Ганц халбага Klairs Youthful Glow Sugar Mask- арьсыг дээд зэргээр зөөлрүүлнэ. 

YOUTHFUL GLOW SUGAR MASK

Klairs Gentle Black Sugar Facial Polish гэх бүтээгдэхүүний ягаан хувилбар нь гээд л ойлгочих. Хэлбэр хэмжээ,  зориулалт нэлээд төстэй боловч орц найрлага нь өөр бөгөөд, хэрэглэсний дараах мэдрэмж ч өөр юм. 

Уг маск нь арьсанд харшил өгч, арьсыг цочроодоггүйгээрээ алдартай ба үхэжсэн арьсыг гуужуулж, нүх сүвийг цэвэрлэнэ. Хэрэв та орц  найрлагуудыг анхааралтай уншиж судалбал антиоксидантаар баялаг grapefruit -ын ханд, бөөрөлзгөнийн үрийн тос багтсан байгааг олж мэднэ.

Орц найрлагуудын жагсаалт;

Сахароз 

Сахароз бол гуужуулах бүтээгдэхүүнүүдэд байдаг байгалийн сахар бөгөөд чийгийг шингээх чанараараа их алдартай орц юм. Мөн түүнчлэн хүрээлэн байгаа орчны бохирдол, хорт бодисоос арьсыг хамгаална.

Батгашилтыг хянаж, арьсны өөрийн натурал тослогийг сэргээх үйлчилгээтэй. Хурдан уусамтгай шинж чанартай бүтээгдэхүүн юм.

Grapefruit-ын ханд

Grapefruit нь маш гоё амттай  жимс төдийгүй тэжээлүүдээр тун баялаг, арьсыг хамгаалж, тэжээлээр хангаж, цайруулах үйлчилгээтэй.  Түүнээс гадна антиоксидант, витамин, минералуудаар маш баялаг. Уг жимс нь байгалийн салицилик хүчил ба арьсны нүхжилтийг цэвэрлэж, батгашилтыг эмчлэх ид шидтэй юм байна. Lycopene нь арьсны үрэвслийг намжаадаг.

Бөөрөлзгөнийн үрийн тос

Найрлагад нь багтах бас нэгэн жимс. Тослогийн хүчлүүд, витаминууд ба чийгийн гайхалтай эх сурвалж. Энэхүү амттай  жимс нь өөртөө витамин Е-г их хэмжээгээр агуулах ба эрт үеийн хөгшрөлтөөс сэргийлэх чадамжтай байгалийн антиоксидантуудын нэг юм. Харин тослогийн хүчлүүд нь үрэвслийг намжааж, батгатай тэмцдэг юм. 

Каолин 

Цэвэрлэх гуужуулах бүтээгдэхүүнийн нарлагад заавал багтсан байдаг каолин нь байгалийн гаралтай зөөлөн шавар юм. Цагаан өнгийн, натурал минерал нь шингээх чадвар өндөртэй, тайвшруулах үйлчилгээтэй. Тослогийн үйлдвэрлэлийг хянан бусад төрлийн орцуудтай  маш сайн хоршдог бөгөөд эмзэг мэдрэмгий арьсыг ч цочроодоггүй байна. Арьсыг хуурайшуулахгүйгээр гуужуулж, нүх сүвийг цээрлэх бүтээгдэхүүн хайж байгаа бол ийм найрлагатайг л та сонгоорой. 

3 in 1 буюу гуужуулах, цэвэрлэх, маск болгох:

Гуужуулах нь

Нүүрээ цэвэрлэсний  дараа нойтон арьсан дээрээ Sugar Mask -аас хүрэлцэхүйц хэмжээтэйг түрхэж зөөлөн илж гуужуулна. Дараа нь бүлээн усаар угаагаарай. 

Угаадаг маск болгон хэрэглэх нь

Нүүрээ цэвэрлэсний  дараа нойтон арьсан дээрээ Sugar Mask-аасаа түрхээд 10 минутын дараа бүлээн усаар угаана. 

Цэвэрлэгч балм болгон хэрэглэх нь

Алган дээрээ нэг халбагыг аваад дээр нь ямар нэгэн төрлийн шингэн тосон цэвэрлэгчээс 2–3 шахалтыг хийж холино. 

Нойтон арьсан дээрээ түрхээд тойрог хөдөлгөөнөөр зөөлөн иллэг хийж, дараа нь бүлээн усаар угаагаарай.