Таны гоо сайхны бүтээгдэхүүнд нян үржиж байгаан биш биз?

Хэрвээ гоо сайхны салбар маань өөрийн гэсэн аймшгийн кино хийсэн бол нэг иймэрхүү л байсан байх:

Нэгэн хөөрхөн бүсгүй ариун цэврийн өрөөндөө орон чийгшүүлэгч тосоо хуруугаараа хутгаж аван нүүрэндээ түрхэнэ. Бүсгүйг гарсны дараа махаар хооллогч нян тосны саванд буглаж эхлэнэ. Маргааш нь бүсгүй чийгшүүлэгч тосоо дахин түрхэхэд түүний арьс нь амьдаараа нянгийн идэш болно. Шалтгаан нь тэрээр бохир гараараа тосоо хутгаж авснаас болсон хэрэг.

Та өөрийн гоо сайхны бараандаа гараараа бүү хүр.

Энэ бол ариун цэврийн өрөөнд орсныхоо дараа гараа заавал угааж заншаарай гэсэнтэй ижил эрүүл ахуйн зөвлөгөө юм. Маш олон төрлийн юмс таны маск, тосны сав руу орж болно шүүдээ, ер нь тэр жижигхэн халбагануудыг хадгалдаг билүү бид ?

SILICON MASK BRUSH

Силикон багс нь эрүүл ахуйд гайхалтай нийцсэн, угаадаг төрлийн маскуудыг түрхэхэд зориулагдсан, арьсанд ямарваа нэгэн төрлийн харшил өгөхгүй багс юм. Хамгийн зөөлөн силиконоор хийгдсэн, бүтээгдэхүүнийг арьсанд тэгшхэн тарааж өгнө.

Судлаач Элизабет Брүүкс 2004 онд хийсэн судалгааны үр дүн.

Томоохон худалдааны төвүүдээс гоо сайхны тестер бүтээгдэхүүнүүдийн савны дотор яг юу болж байгааг мэдэхээр зарим нэг төрлийн шинжилгээ хийжээ. Та үр дүнг нь сонсоход бэлэн үү? Суусан нь дээр шүү та. Ихэнх гоо сайхны бүтээгдэхүүнээс staph, strep, E coli нянгууд илэрсэн байна. Ялангуяа томоохон худалдааны төвүүдэд хамгийн их хөл хөдлгөөн ихтэй байдаг хагас сайн өдрүүдэд хийсэн судалгаанаас үзэхэд бохирдлын түвшин 100% байсан байна. Дээж авсан бүх гоо сайхны савангуудаас ямар нэгэн төрлийн нян илэржээ.

International Journal of Cosmetic Sciences- аас явуулсан өөр нэгэх судалгаанаас харвал бүсгүйчүүдийн 40 ширхэг сормуусны будгаас дээж авсан ба 79% нь staph гэх нянгаар бохирдсон байжээ. Тэгэхээр та тестер бүтээгдэхүүнээс зайлсхий. Гэхдээ нийтийн халдвар нь хувийнхаас тэс өөр юм. Sephora –д зарагдхаас өмнө ямар хүн яаж хүрснийг бид мэдэхгүй шүү дээ. Маш их бохир зүйлс байж л таараа.   Personal Care Products Council -ын ахлах микробиологч  John F.Krowka-ын судалгаагаар бол та өөрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэрхэн бохирдож байгаад хяналт тавих бүрэн боломжтой бөгөөд Та нийтлэг хэрэглэгдэх ариун цэврийн зарим нэг дүрмүүдийг дагахад л аюулгүй байх боломжтой гэжээ. Гоо сайхны бүтээглэхүүнээ хэрэглэхийн өмнө гараа сайтар угаа, хэрэглэснийхээ дараа заавал тагыг нь хаа, хэрэглэх заавар болон бүтээгдэхүүний шошгыг анхааралтай унш, түрхдэг порлон багс гэх мэт зүйлийг байн байн сольж бай, болж өгвөл нэг удаагынхыг хэрэглэж бай гэсэн зөвлөгөө өгсөн байна. Тэрээр хэлэхдээ ихэнх гоо сайхны бүтээгдэхүүнд удаан хадгалахад зориулсан нянгийн эсрэг үйлчилгээтэй нөөшлүүр бодис хийсэн байдаг. Маш элбэг тохиолддог ийм нөөшлүүр бодисын жишээ бол парфан бөгөөд нян, мөөгөнцөр, хөрөнгийг хадгалахад үр дүнтэй. (эдгээр нь хүмүүсийн бодож байгаачлан тийм ч их аюултай биш юм.)

Танд зөвлөхөд:

  • Хэрвээ та гар аргаар гэртээ хийсэн байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг бол энэ нь нөөшлүүр бодис хийгээгүй гэсэн үг бөгөөд хадгалах хугацаа багатайн зэрэгцээ нян үржиж амжихгүй гэсэн үг юм.

 

  • Бүтээгдэхүүнийхээ дуусах хугацааг шалгаж бай. Мөн түүнчлэн багс ба спонжоо ариутга, хэрэглэснийхээ дараа байнга алчуураа угааж занш. Эргэлзээд байвал та нөгөө жижиг халбагуудаа хадгал.  Dr. Annie Chiu хэлэхдээ гоо сайхны бүтээгдэхүүнээ гараараа хутгаж аваад агаарт гаргах үед ч бохирддог гэсэн байна. Эсвэл шахаж хэрэглэдэг бүтээгдэхүүн худалдаж авч бай. Мөн авсан бүтээгдэхүүнээ өөрийнхөө шахаж хэрэглэх боломжтой саванд ч юүлж болно шүүдээ. Амралтын өдөр ийм ажил хийвэл яаж байна?