ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

Вебсайтаар бүртгүүлэх, хэрэглэгч болох, захиалга хийх, хүргэлт, төлбөр тооцоотой түгээмэл асуултын хариултыг эндээс олох боломжтой.

Бюти Секретс нь БНСУ-ын арьс арчилгаа, гоо сайхны олон улсад танигдсан брендүүдийг зөвхөн Албан ёсны эрхтэй борлуулдаг. Зарим брендүүдийн хувьд Exclusive distributor буюу Монгол дахь цорын ганц албан ёсны эрхтэй борлуулагч болон ажиллаж байна.

Та бүртгэлтэй хэрэглэгч болсноор худалдан авалт хийх бүрдээ оноо цуглуулж дараагийн худалдан авалтдаа ашиглах, Лояалти хөтөлбөрт хамрагдах, төрсөн өдрийн бэлэг авах, зөвхөн гишүүдэд зориулсан урамшуулалд хамрагдах, онлайн захиалгын төлвөө хүссэн үедээ харах зэрэг олон давуу талыг эдэлнэ. Та энд дарж бүртгүүлнэ үү.

Та beautysecrets.mn-д бүртгэл үүсгэхдээ төрсөн өдрийн мэдээллээ үнэн зөв оруулснаар жил бүр төрсөн өдрийн бэлэг авах боломжтой. Төрсөн өдөр болохоос өмнөх 7 хоногт 50,000₮ ба түүнээс дээш үнийн дүнтэй бүтээгдэхүүн сагсандаа хийхэд бэлэг авах сонголт бүхий цонх гарч ирнэ. Бэлэг авах товчлуурыг дарснаар таны захиалгад Төрсөн өдрийн бэлэг хамт хүргэгдэх болно.

beautysecrets.mn сайтаас хийсэн захиалгын 1,000₮ тутамд 1 оноо цуглуулна. Худалдан авалтын. Оноо шалгах заавартай энд дарж танилцана уу. Оноогоо ашиглахдаа худалдан авах бүтээгдэхүүний Сагсны дор байрлах бүтээгдэхүүнүүдээс сонгож сагслана.

Анхаар: Зөвхөн бүртгэлээрээ нэвтэрч орсны дараа хийсэн захиалгад оноо цуглана. Хэрэв та Guest-р захиалгын оноогоо нөхөж авах бол холбоо барих маягтыг бөглөнө үү.

Таны онлайн захиалга бүтээгдэхүүнээ зөв сонгож сагслах, хүргэлтийн мэдээллээ үнэн зөв, бүрэн оруулах, төлбөр төлж захиалгаа баталгаажуулах гэсэн 3 алхмаас бүрдэнэ. 

Таны захиалгыг төлбөрөө 100% төлсний дараа, таны сонголтын дагуу бэлтгэж, таны бичсэн хаягийн дагуу хүргэх тул дээрх 3 алхмыг алдаагүй зөв хийнэ үү.

Freebie гэдэг нь худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч дагалдах бэлэг юм. Сар бүр ямар freebie дагалдах мэдээллийг зарладаг ба таны худалдан авалтын дүнгээс хамаарч автоматаар сагсанд нэмэгдэнэ.

Анхаар: Бүтээгдэхүүний нөөцөөс хамаарч ялгаатай бүтээгдэхүүн очиж болно.

Та сонгосон бүтээгдэхүүнүүдээ сагсалсаны дараа сагсны дор байрлах Купон код гэсэн дөрвөлжинд кодоо оруулж хөнгөлөлт, урамшууллаа идэвхжүүлнэ.

  • Бүх банкны карт + SocialPay
  • Storepay | 4 хуваан төлөх боломж
  • QPay
  • MongolChat апп хэтэвч
  • Дансаар төлөх - Хаан банк 5111434801 (Бюти Секретс) 

Анхаар: Хэрэв та дансаар төлбөр төлөх бол зөвхөн захиалгын дугаараа гүйлгээний утган дээр бичээрэй. Утасны дугаар, нэр зэрэг нэмэлт мэдээлэл оруулах шаардлагагүй.

Биет бэлгийн карт: Бэлгийн картын нууцлалын хэсгийг хусч арилгаад нууц дугаарыг сагсалсан бүтээгдэхүүний дор байрлах Купон код хэсэгт оруулж, идэвхжүүлнэ. Биет бэлгийн картыг хувааж ашиглах боломжгүй тул та бүтэн дүнгээр нь ашиглана уу.

Цахим бэлгийн карт: Сонгосон бүтээгдэхүүнүүдээ сагслаад хаяг, төлбөрийн нөхцөл сонгох хэсгийн дор байрлах Бэлгийн картын дугаар оруулах хэсэгт оруулж, идэвхжүүлнэ. Цахим бэлгийн картыг хувааж ашиглах боломжтой. Бэлгийн картын үлдэгдлээ энд дарж шалгана уу.

Захиалгын дүн, хүргэлтийн хаягаас хамаарч хүргэлтийн төлбөр дараах байдлаар ялгагдана. Үүнд:

  • Энгийн хүргэлт А бүс - 100,000₮ дээш худалдан авалтад хүргэлт 0₮, бусад тохиолдолд 5,000₮
  • Энгийн хүргэлт Б бүс -  7,500₮
  • Шуурхай хүргэлт - 10,000₮
  • Орон нутаг - Байршлаас хамаарч Монгол шуудангийн тарифаар тооцох
  • Дэлгүүрээс авах - 0₮

Таны хүргэлт хүргэлтийн төрлүүдээс хамаарч захиалга баталгаажснаас хойш ялгаатай хугацаанд хүргэгдэнэ.

  • Энгийн захиалга: 1-3 хоног
  • Шуурхай захиалга: ажлын 12 цаг
  • Орон нутаг: 3-7 хоног
  • Дэлгүүрээс авах: 1, 3, 5 дахь өдрийн 14.00 цагаас хойш

Та дараах байдлаар захиалгын төлвөө шалгах боломжтой. Үүнд:

  • Таны захиалгын төлөв өөрчлөгдөх бүрд (захиалга хүлээн авлаа, бэлтгэж эхэллээ, хүргэлтэд шилжлээ) имэйл хаягаар нь мэдээлэл илгээх
  • Бүртгэлтэй хэрэглэгч вебсайтад нэвтэрсний дараа Хэрэглэгчийн булангийн Миний захиалга хэсгээс бүх мэдээллээ харах

Та захиалгын төлбөрөө төлөөгүй байгаа тохиолдолд тухайн захиалгаа цуцлаад шинээр захиалга хийж болно.

Харин захиалын төлбөр хийгдсэн байгаа тохиолдолд захиалгад өөрчлөлт оруулах боломжгүй. Танд Хэрэглэгчийн үйлчилгээний мэргэжилтэнтэй холбогдох бол 7505-1525 дугаар болон BeautySecrets хуудсыг чатаар холбогдоно уу.

Хэрэв таны захиалга бэлтгэгдэж байгаа төлөвтэй байгаа бол бид хүргэлтийн хаягийг солих боломжтой. Та Хэрэглэгчийн үйлчилгээний мэргэжилтэнтэй 7505-1525 дугаар болон BeautySecrets хуудсын чатаар холбогдоно уу.

Анхаар: Хэрэв таны захиалга амжилттай хийгдсэн төлөвтэй буюу хүргэлтийн компанид шилжсэн байгаа бол бид хаягийг солих боломжтой. Та хүргэлтийн компанийн 7210-2030 хаягаар холбогдоно уу. Хүргэлтийн хаяг солихтой холбоотой хойшлох хугацаа, нэмэлт төлбөрийг Хэрэглэгч бүрэн хариуцах тул та захиалга хийхдээ хаягаа сайтар нягтална уу.

Хэрэв таны захиалга ирээгүй, дутуу, буруу эсвэл гэмтэлтэй ирсэн бол та холбоо барих маягтыг бөглөх, 7505-1525 дугаараар эсвэл BeautySecrets хуудсын чатаар холбогдоно уу. Хэрэглэгчийн үйлчилгээний мэргэжилтэн таны асуудлыг шалгаад 48 цагийн дотор эргэн холбогдох болно.

Та манай Буцаалт, Цуцлалтын журамтай танилцаж, журмын дагуу холбогдоно уу.

Сар бүр 5 төрлийн гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнийг туршиж үзэх боломжийг олгох автомат төлбөр төлөлтийн нөхцөлтэй үйлчилгээ юм. Энд дарж #beautybox үйлчилгээний хуудас руу нэвтэрнэ үү.

Сар бүр 8 төрлийн маскыг хүргүүлэн авах боломжийг олгох автомат төлбөр төлөлтийн нөхцөлтэй үйлчилгээ юм. Энд дарж #maskit үйлчилгээний хуудас руу нэвтэрнэ үү.

X