Сэвхний талаар таны мэдэх ёстой бүх зүйлс

Сэвх нь ихэвчлэн наранд их өртдөг арьсны хэсгүүдэд үүссэн жижиг, бор толбуудыг хэлнэ. Арьс болон үсний өнгийг бий болгодог меланин будагч бодис ихээр ялгарснаас болж үүсэх бөгөөд ерөнхийдөө, нарны хэт ягаан туяанд удаан байснаас болж үүсдэг. 

Сэвхийг хоёр төрөлд ангилна:

Эфелид /ephelides/

Нарны толбо /solar lentigines/

 

Бид яагаад сэвхтдэг вэ?

Эфелид: Энэ төрлийн сэвх нь наранд удаан байснаас болж, наранд түлэгдсэнээс болж үүсэх бөгөөд нарны хэт ягаан туяанаас өөрийгөө хамгаалаагүй хэнд ч гарч болно. Ихэвчлэн нүүр, гар, цээж хэсгээр гарч, цайвар арьс, үстэй хүмүүст илүү тохиолдоно. 

Нарны толбо: Эфелидтэй ижилхэн цайвар арьс, үстэй, 40 дээш насныханд илүү тохиолдоно. 

Сэвх генетиктэй холбоотой.

Нарны хэт ягаан туяаны эсрэг төрөлхийн хамгаалалтгүй байдаг хүмүүс:

  • Улаан эсвэл цайвар үстэй
  • Цайвар арьстай
  • Наранд борлодоггүй

Нарны хэт ягаан туяаны эсрэг төрөлхийн хамгаалалттай хүмүүс:

  • Бор, хар үстэй
  • Боровтор арьстай
  • Амархан борлодог. 

 

Сэвхтэхээс сэргийлэх боломжтой юу?

Сэвхийг бүдгэрүүлэхийн зэрэгцээ нэмж гарахаас нь сэргийлэх нь хамгийн чухал.

Жилийн 365 хоногийн турш өдөр бүр SPF 30-аас дээш, PA+++ тэмдэглэгээтэй нарны тосыг түрхэж занших хэрэгтэй. Наранд өдөржин байгаа бол хоёр цаг тутам нарны тосоо дахин түрхэх хэрэгтэй. 

Манайд худалдаалагдаж буй нарны тоснуудыг та энд дарж үзнэ үү.

 

“Наранд өртөөгүй л бол сэвхтэнэ гэж байхгүй. Танд сэвх үүсгэх магадлалтай ген удамшсан байлаа ч, эцэг эх тань нарны тос түрхэхийг анхааруулж, хүүхэд байхад тань нарнаас хол байлгадаг байсан бол барагтаа л бол сэвхтэхгүй.” 

– Dee Anna Glaser, MD,
Сент Луис Их Сургуулийн Арьсны өвчин судлалын тэнхимийн эрхлэгч.

 

Гэртээ сэвх болон нарны толбыг бүдгэрүүлэх, сэргийлэх аргууд

  • Наранд байнга өртдөг биеийн хэсгээ нарны шил, малгай, шүхэр, ханцуйтай цамц зэргээр халхлах хэрэгтэй.
  • Цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх. Үүний найрлагад: hydroquinone, licorice (чихэр өвс), niacinamide зэрэг орно.
  • Хүчил ашиглан арьсыг гуужуулах. Үүнд: AHA (glycolic acid, lactic acid, citric acid) болон azelaic acid, kojic acid, vitamin С (L-ascorbic acid) орно.
  • Ретиноид/Ретинол агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх. Энэ нь арьсны нөхөн төлжилтийг түргэсгэж, арьсыг шинэчилдэг.
  • Chemical peel буюу илүү өндөр хувьтай хүчлүүдээр арьсны өнгөн ба дунд давхаргыг гуужуулах “химийн гуужуулагч”.
  • Лазер эмчилгээ нь биеийн аль ч хэсэгт үүссэн сэвх, нарны толбыг арилгахад үр дүнтэй. 

Энэхүү 8%-ын АHA (глюколик хүчил)-тай сэрум нь үхэжсэн арьсыг гуужуулж, нөсөө толбыг бүдгэрүүлдэг.

15 төрлийн витаминыг өөртөө агуулсан бөгөөд Витамин Ц өндөр тунгаар орсон тул арьсны өнгийг жигдэлж, идэвхтэй цайруулна.

Өдөр, шөнийн харшил өгдөггүй All Clean Blemish cream улайлт, нөсөө толбыг 7 хоногийн дотор л бүдгэрүүлж эхэлнэ!

 

Энэхүү өндөр тунт, бүүстер-серум нь өдөр тутамд хөгшрөлтийн эсрэг хэрэглэж болох шингэн витамин л гэсэн үг. Гол найрлагадаа чихэр өвсний үндэс, сентелла азиатика, гиалуроны хүчил болон витамин А-г агуулсан.

 


Нийтлэлээр санал болгосон бүтээгдэхүүнүүд