Гэрэлтсэн арьстай болгох шидэт жор

Гоо сайхан дотроосоо эхэлдэг” гэж эртний үг байдаг даа, энэ бол таны арьсны хувьд 100% үнэн бөгөөд ийм ч учраас сүүлийн үед гарч байгаа шинэ гоо сайхны бүтээгдэхүүнүүд витамин, хүнсний орц найрлагатай гардаг болсон. Бидний идэж байгаа хүнс арьсанд маань шууд нөлөө үзүүлдэг. Тэнцвэртэй тослог, антиоксидант, витамин С, коллаген, амино хүчилээр баялаг хүнс хэрэглэх нь эрүүл, толигор, ядарсан, хавагнасан, үрчлээтсэн арьсны ялгааг харуулна. Ингээд таны арьсанд ашигтай нөлөө үзүүлэх амин дэмээр баялаг 6 шидэт хүнстэй танилцъя.

Авокадo

Авокадо нь арьсанд гайхалтай нөлөө үзүүлдэг ба ханаагүй тосны хүчил (омега 9-нх шиг) ихээр агуулдаг нь арьсыг чанга, чийглэг харагдуулж, гэмтсэн арьсны эсийг сэргээж, улайлт, загатнааг буурулдаг. Омега 9 нь арьсны дээд давхаргыг мэдэгдэхүйц чийгшүүлж, арьсыг эрүүл ханагдуулдаг. Авокадо нь мөн антиоксидант каротенойд (хүчил төрөгч агуулсан молекулууд) ихээр агуулдаг ба тэдгээр нь арьсыг гэмтээж, үрчлээтүүлдэг чөлөөт радикалуудыг устгаж, арьсыг усаар баялаг болгож, уян хатан чанарыг нь нэмэгдүүлдэг.

Арьсны бохирдлыг цэвэрлэх 2 шатлалт авокадоний найрлагтай, хөөсрөлт сайтай бөгөөд oxygen ( хүчилтөрөгч ) болон хувирдаг маскийг туршаад үзээрэй.

Яргай загас

Ерөнхийдөө тослог ихтэй загас, тэр дундаа яргай загас омега 3 ихээр агуулдаг тул таны арьсанд гайхалтай нөлөө үзүүлнэ. Эдгээр ханаагүй тосны хүчил нь арьсыг нарны нөлөөнөөс хамгаалж, үхэжсэн арьсыг сэргээж, эсийн мембраныг эрүүл, чийглэг болгож, хор гадагшлуулан, арьсыг зөөлөн булбарай болгоно.

Нэрс

Антиоксидант нь дур бүлаам арьстай болоход хамгийн чухал нөлөө үзүүлдэг бөгөөд нэрс идэх нь хамгийн хялбараар антиоксидант авах арга юм. Антиоксидант нь арьсны эс, коллагенийг гэмтээж, арьсыг үрчлээтүүлж, хуурайшуулж, арьсны бусад сөрөг нөлөөллийг нэмэгдүүлдэг чөлөөт радикалуудыг (арьсны хамгийн том дайсан) устгаж, саармагжуулдаг.

Нэрс нь мөн витамин С-р баялаг тул арьсны тослогийн түвшинг тогтворжуулж, батга, үрэвсэлтэй арьсыг байгалийн аргаар эмчилдэг.

Aрьсыг эрч хүчээр хангах, цэвэр витамин Ц-ийн найрлагатай нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй сэрүм

Булууны ясны шөл

Булууны ясны шөл нь коллаген болон кальци, магни зэрэг эрдэс, шаардлагатай амино хүчлээр баялаг тул арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлнэ. Булууны ясыг олон цаг буцалгахад ясан доторх коллаген желатин хэлбэрт ордог ба үүнийг ууснаар арьс чанга, зөөлөн, уян хатан чанартай болдог. Булууны ясны шөлөн дэх желатин нь хоол боловсруулах хэсгийг зөөлрүүлж, үрэвсэл намдааж, арьсыг хөгшрүүлдэг бусад хүчин зүйлсийг багасгадаг.

Арьсаа чангалахыг хүсэж байгаа хэн бүхэнд заавал байх 90% -ийн тэнгисийн коллагены найрлагатай сэрүм юм.

Нимбэг

Нимбэг жимс нь арьсны чөлөөт радикалыг саармагжуулж, коллаген, уураг (энэ нь арьсны эсийг барьж, чанга, залуу арьсыг бий болгодог) гаргахад нөлөөлөх витамин С-н найрлагаас гадна хамгийн шүлтлэг хүнс учир арьсанд итгэмээргүй нөлөө үзүүлдэг. Нимбэг хүчиллэг амтагддаг хэдий ч, доторх эрдэс нь хүний цусыг шүлтжүүлж, биеийн pH-г (дийлэнх хүмүүс хүчиллэг нь их байдаг нь кофе, согтууруулах ундаа, лаазалсан бүтээгдэхүүний хэт хэрэглээнээс хамаардаг) тогтворжуулдаг. Бидний биеийн pH алдагдсан үед арьс маань хэт мэдрэг, хуурай, загатнаатай болдог тул тогтвортой байлгах нь чухал.

Витаминаар баялаг нимбэгийн ханд болон Франц хийжүүлсэн усаар найруулагдсан энэхүү тонер нь гэрэл цацарсан залуу арьсыг танд бэлэглэнэ.

Тюрмерик

Тюрмерик нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул арьсанд мөн тустай. Биеийн аливаа үрэвcэл арьсанд илэрч, үрчлээ, хөгшрөлтийг урт хугацаанд нэмэгдүүлж, богино хугацаанд арьсыг хавагнасан, ядарсан болгож байдаг. Хатаасан юм уу шинэхэн тюрмерикийг идэж уух нь үрэвслийн эсрэг тэмцэхэд тусалж, арьсыг илүү залуу, толигор харагдуулна. Мөн экзем тууралт, улаан батга зэрэг арьсны үрэвслийг эмчилдэг.