Арьсаа хэрхэн гуужуулах вэ? How-to-Guide

Хэрвээ арьс арчилгааг морин тэрэгтэй зүйрлэвэл гуужуулалт тэрхүү тэргийг түрэх нэгээхэн морь нь байх байсан байх. Арьс арчилгааг сонирхогчдын дунд багагүй их яригддаг сэдвийн нэг бол яах аргагүй гуужуулах алхам юм. Зарим хүмүүс гуужуулагч хэрэглээд гөлтийсөн, толийсон, гэрэлтсэн арьстай болсон гэх боловч зарим нь арьсаа гуужуулаад улайж, эмзэгшсэн, тууралт өгсөн арьстай болсон гэх нь бий. Яагаад ийм эрс тэс ялгаа гардгийг тайлбархад их энгийн: Та арьсаа буруу гуужуулжээ л гэсэн үг. Хүн болгоны арьс адилгүй учир та өөрийн арьсны онцлог, төрөл, харшилтай эсэх, ямар бүтээгдэхүүн таарч тохродгийг олж мэдэхэд энэ нийтлэл танд туслах болно.

Гуужуулах гэж юу вэ?

Арьсыг гуужуулах гэдэг нь арьсны гадаргуу дээр суусан үхсэн арьсны эсийн давхаргуудыг арилгаж доороос нь шинэ эрүүл арьс гаргаж ирэхийг хэлж байгаа. Бидний арьс өөрөө үхсэн арьсны эсүүдийг унагаж, 14 хоног тутам шинэ эсийг арьсны гүнээс гаргаж ирдэг. Жоохон хүүхдийн арьс өөрөө өөрөөрөө хэвийн гуужиж, жилийн туршид зөөлөн, гөлгөр арьстай байдаг. Гэвч биднийг хөгшрөх тусам гормон, амьдралын хэв маяг, цаг агаар гэх мэт хүчин зүйлс бидний арьсны гуужих чадварыг удаашруулдаг.

Бидний арьсны өөрөөрөө гуужих чадвар нь сулрахад арьс холцруутсан, ширүүн бэрзгэр гадаргуутай болох, өнгөө алдаж гундах, нүх сүв нь бөглөрч батга гарах зэрэг асуудлууд үүсч эхэлдэг.

Гуужуулагчийн төрлүүд

Гуужуулагчийг физикал ба химийн гуужуулагч гэж ерөнхийд нь хоёр ангилдаг бөгөөд хоёулаа өөр өөрсдийн гэсэн давуу талтай учир та өөрийн арьсны хэрэгцээ, онцлогт тааруулан сонгож болно.

  • Физикал гуужуулагч

Энэ нь механик хүчээр үхсэн арьсны эсийг хусаж хаяхыг хэлдэг (яг л шүдний аппратаар шүдийг тэгшилдэг шиг). Физикал гуужуулагчийн ширхгийн хэмжээ болоод хэр хүчтэй үрэхээс хамаарч хэр зөөлөн эсвэл хүчтэй эсэх нь хамаарна.

Физикал гуужуулагчийн давуу тал нь: Шууд үр дүн үзүүлж арьсыг гөлгөр, толигор болгодог бөгөөд ихэнхдээ байгалийн найрлагатай, угаадаг төрлөөр байдаг учраас харшил өгөх магадлал бага.

Физикал гуужуулагчийн сул тал нь: Зөвхөн арьсны гадарга дээр үйлчилдэг учраас хүмүүс буруу гуужуулах гээд байдаг талтай. Жижиг жижиг зүлгүүр шиг ширхгээр хуурайшиж, холцруутсан, өнгөө алдсан арьс болон батгыг юу юугүй үрээд арилгачихмаар санагдаад дэндүү хүчтэй үрсэнээс болж арьс гэмтэж, нимгэрдэг нь эргүүлээд олон асуудлыг дагуулдаг.

Физикал гуужуулагчийн төрөл:

a) Арьс арчилгааны бус хэрэгсэл

    • Нүүр угаагч сойтк
    • Нүүрний алчуур
    • Нүүр угаагч порлон
    • Нүүр угаагч сетк

b) Арьс арчилгааны бүтээгдэхүүн

    • Гуужуулагч гель /Арьсаа үрэхээр бөмбөрч унадаг гелин гуужуулагч/
    • Давс, сахарын ширхэг
    • Овьёос
    • Кофены нунтаг
    • Хохоба үр
    • Хуванцар бичил ширхгүүд

Tips: Физикал гуужуулагч бол муу зүйл биш. Заримдаа эмзэг арьстай хүмүүст түрхэн зуур арьсандаа үрээд өнгөрөх, арьсыг нь цочроох элдэв найрлага ороогүй физикал гуужуулагч илүү их тохирох нь бий.

Tips: Хэрвээ DIY гуужуулагч хийх гэж байгаа бол өөрөө зохиож хийлгүйгээр хэрхэн хийх талаар хайж, судалж байгаад дагаад хийгээрэй. Тэгэхдээ арьсыг үрэх ширхгүүд нь хуурай, ширүүн байж болохгүй учир хангалттай сайн шингэлэх, чийгшүүлэх зөгийн бал, тараг, зуун наст эсвэл чийгшүүлэх тос гэх мэт зүйлстэйгээ хольж хийгээрэй. Удаан, хүчтэй үрж болохгүй шүү. Ердөө хөнгөхөн, хэдхэн секунд массажлахад л хангалттай.

Инжир жимс, хар сахарын скраб маск таны арьсыг хормын төдийд толигор, булбарай болгоно.

Хүнсний содын ширхэгтэй гуужуулагч скраб нь давхар коллагенийг найрлагадаа агуулсан.

Будааны хивэг, нунтгаар баяжуулсан скраб маск нь үхэжсэн арьсыг гуужуулж, толийлгоно.

Сахар, грэйпфрутийн найрлагатай скраб маск нь арьсыг зөөллөж, гуужуулж, тайвшруулна.

Биеийн үхэжсэн арьсыг зөөлнөөр гуужуулж, нурууны батгыг хатааж, бохирдлыг цэвэрлэнэ.

  • Химийн гуужуулагч

Химийн гуужуулагч нь харин арьс арчилгааны бүтээгдэхүүнд орсон найрлагаар үхсэн арьсны эсийн давхаргыг хооронд нь барьцалдуулж байдаг холбоосыг нь устгаснаар үхсэн эсүүдийг хооронд нь салгаж гуужуулдаг. 

Химийн гуужуулагчийн давуу тал нь: Арьсанд жигд үйлчилж гуужуулдаг ба найрлагад нь бусад орцуудыг оруулснаар илүү эрчимтэй гуужуулах, нэмэлт үйлчилгээ үзүүлэх эсвэл гуужуулахад цочроохгүй байх гэх мэт давуу талтай.

Химийн гуужуулагчийн сул тал нь: Химийн гуужуулагчийн хувиа буруу сонгох эсвэл найрлагад нь орсон зарим орцуудаас нь болж харшлах, цочрох магадлал өндөр. Арьсыг наранд мэдрэг болгодог тул өдөр нь заавал нарны тос түрхэх хэрэгтэй.

a) Гидрокси хүчлүүд

    • АНА: АНА-тай бүтээгдэхүний pH орчин үргэлж 4-өөс бага байх ёстой

→ Glycolic acid (чихрийн нишингэнээс) – Арьсанд илүү гүн нэвтэрч эрчимтэй гуужуулна + Чийгшүүлнэ.

→ Lactic acid (сүү болон даршилсан ногооноос) – Арьсанд гүн нэвтрэхгүй. Өнгөн давхаргыг зөөлөн гуужуулна.

→ Mandelic acids (алимнаас) – Эмзэг арьсыг зөөлөн гуужуулахаас гадна батгыг эмчилнэ

→ Citric acids  (исгэлэн жимснээс) – Арьсыг эрчимтэй гуужуулахаас гадна илүүдэл тосыг багасгана.

→ Tartaric acids (усан үзэмнээс)

    • BHA (salicylic acid): Арьсны нүхэнд орж себумыг уусгаж гуужуулдаг учир хар батга, нүхжилтийг арилгана.
    • LHA (lipohydroxy acids): BHA-тэй ижил гэхдээ эмзэг арьсыг ч цочроохгүй зөөлөн үйлчилнэ
    • PHA: АНА-тай ижил гэхдээ эмзэг арьсыг ч цочроохгүй зөөлөн үйлчилнэ
      • Lactobinoic acid
      • Gluconolactone

d) Бусад

    • Azelaic acid 
    • Fruit enzymes 
      • Pineapple (bromelain)
      • Papaya (papain)
      • Pumpkin enzyme

8%-ын АHA (гликолийн хүчил)-тай сэрум нь үхэжсэн арьсыг гуужуулж, нөсөө толбыг бүдгэрүүлдэг.

12% гликолийн хүчил, гиалуроны хүчилтэй арьсыг гуужуулж, биеийн арьсыг толигор болгоно.

AHA, BHA-тай тонер арьсыг зөөлөн гуужуулж, өнгийг сэргээж, бөглөрсөн арьсны нүхийг цэвэрлэнэ.

Бетаин салицилат (BSA), гиалуроны хүчилтэй учир үхэжсэн арьсны эсийг уусгаж, хар батгыг багасгаж чийгшүүлнэ.

12% АНА, BHA, PHA-тэй арьсыг эрчимтэй гуужуулж, нөхөн төлжүүлж шинэчлэх шөнийн серум.

Эх сурвалж: Christin, Caludia. “How to Exfoliate Face 101: The Full Exfoliating Guide.Wishtrend. 14 June, 2021. Link.