Гуужуулалттай холбоотой асуулт хариултууд…

А: Гуужуулах гэж ер нь юу вэ? Яагаад надад хэрэгтэй вэ?

Х: Гуужуулах гэдэг нь энгийнээр бол үхэжсэн арьсны эсээс салж гоёмсог, шинэ арьсны эсийг бий болгоно гэсэн үг. Гуужуулалтыг та скрабаар, хатуу угаагчаар, микродермабраз төхөөрөмжөөр аль эсвэл гликолик, салицил, лактик гэх мэт хүчил агуулсан аюулгүй арьс арчилгаагаар хийж болно. Гуужуулах нь таны арьсны циклийн нэг хэсэг бөгөөд ингэснээр батганы эсрэг үйлчилж, арьсны өнгийг сэргээж, үрчлээнээс ч сэргийлдэг. Гэхдээ хүн бүхэн арьсаа гуужуулах зөв арга замаа олох хэрэгтэй.

А: Би хэзээ гуужуулж эхлэх хэрэгтэй вэ?

X: Гуужуулах нь туршлага шаардсан ажил гэж хэлж болно. Зарим хүмүүс чанга зүлгэх дуртай байхад зарим нь арьсыг улайлгаж, загатнуулахгүй зөөлөн аргыг илүүд үздэг. Нэг талаар та үхэжсэн, муу эсээ гуужуулж шинэ эсээ сэргээж, эрүүл, цэвэрхэн царайтай болох юм. Нөгөө талаар та нүүрээ хагас өнгөлнө гэсэн үг. Арьсны тэнцвэрийг олно гэдэг чухал. Мэргэжилтнүүд 20 настайгаасаа гуужуулж эхлэхийг зөвлөдөг бол та 30-аад наснаасаа эхлээд сардаа нэг пийл хийлгэх эсвэл микродермабраз төхөөрөмжөөр үйлчлүүлж болох юм. Харин 40 хүрээд давтамжаа ихэсгэх шаардлагатай. Энэ үед таны арьс илүү нимгэрч, гадаад орчинд илүү мэдрэмтгий болж байдаг. Мөн адил таны арьсны байгалийн энзим арьсны үхэжсэн эсийг арилгах чадвар нь муудсан байдаг тул үхэжсэн арьс арилахгүй үлдэж, улмаар арьсанд гэрэл тусахад саад болдог. Үүний үр дүн нь үнсэрхэг, саарал царай төрх юм. Гэхдээ мөн таны арьсны төрөл, бүтцээс хамаарна. Хэрвээ гуужуулсны дараа таны арьс улайж, загатнаж байгаа бол давтамжаа багасгах юм уу арга барилаа бага зэрэг зөөлрүүлээрэй. Та арьстайгаа хэт буруу аргаар харьцвал таны арьс улайж, үрэвсэл үүсэх болно.

A: Биет болон химийн аргаар гуужуулах…хэзээ аль аргыг нь хэрэглэх вэ? Ямар ялгаатай вэ? Хамтад нь хэрэглэж болох уу? Хоёуланг нь хийхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс?

X: Арьс бол өөрөө дахин сэргэж, шинэ арьс үүсгэдэг ер бусын эрхтэн. Үүнийг зөв бүтэцтэй байлгахын тулд бид тогтмол зөөлнөөр гуужуулж байх хэрэгтэй. Миний хувьд химийн болон биет аргын гуужуулалтад аль алинд нь дуртай. Гэхдээ та аль нэгийг нь л нэг удаад хэрэглээрэй. Би зөөлөн химийн гуужуулагч ашиглан цэвэрлэгээ хийх дуртай. Энэ яг л дасгал сургуулилттай ижил, та марафонд шууд гүйж болохгүй. Хэрвээ та анх удаа гуужуулах гэж байгаа бол алгуурхан эхлээрэй.  Day Day 365 Boosting Pad -г зөөлөн бүтэцтэй учир хэрэглээд үзээрэй. Химийн аргаар гуужуулах бол таны арьсны онцлогоос хамаарна. Жишээ нь, таны арьс батга гардаг арьс бол BHA үр дүн ихтэй. Харин чийгшүүлмээр байвал танд лактикийн хүчил маш их хэрэгтэй. C 200 Bubble Peeling Pad – лактикийн хүчилтэй гуужуулагчийг туршаад үзээрэй.

Vita Lemon Sparkling Peeling Gel– Цайруулж, чангаруулах, цэвэрлэх 3 төрлийн үйлчилгээтэй гуужуулагч юм. Эрдэсээр баялаг Франц хийжүүлсэн усны найрлагатай учраас арьсыг цэвэрлэдэг бол зуун настын хандны найрлага нь арьсыг зөөлрүүлж тайвшруулдаг байна.

A: Хуурай, мэдрэмтгий арьсыг гуужуулахад зүгээр үү? Хамгийн аюулгүй арга юу вэ, яагаад?

X: Хуурай арьс бол илүүдэл давхаргаас үүдэлтэй байдаг. Арьсны давхарга гуужиж шинэчлэгдэх ёстой үедээ өөрчлөгдөхгүй байх үед арьсны давхарга үүснэ. Та хуурай арьсаа ч гэсэн гуужуулж байх хэрэгтэй бөгөөд ингэснээр арьсны шинэчлэгдэх процесс ч түргэсдэг. Гликолын хүчил агуулсан найрлага бүхий гуужуулагч хэрэглэвэл таны арьсыг зөөлнөөр чийгшүүлдэг. Хэрвээ та мэдрэмтгий арьстай бол та химийн аргааp гуужуулах хэрэгтэй бөгөөд AHA хүчил агуулсан арьсыг зөөлөн болгох үйлчилгээтэй гуужуулагчийг сонгоорой. Харин микрокристаллин/микробид, самрын хальс зэрэг ихэнх гуужуулагчид байдаг найрлагатай гуужуулагч хэрэглэвэл арьсанд загатнаа үүсдэг. Мөн та мэдрэмтгий арьстай бол Clarisonic зэрэг хатуу угаагч сойзноос татгалзаарай.

A: Tослог арьсанд BHA, AHA, retinol, скраб зэрэг  бүгдийг нь хамтад нь хэрэглэж болох уу? Тослог арьсыг яаж гуужуулах вэ?

X: Та эдгээрийг хамтад нь хэрэглэж болох ч нэг удаадаа биш. Хэт их гуужулалт нь эцэстээ таныг илүү тослог болгож, арьсны хамгаалалтын бүрхүүлд саад хийдэг. Эдгээр 4-с, BHA, retinol нь тослог арьсанд хамгийн чухал. Шинэ бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө таны арьсанд энэ 2 бүтээгдэхүүн сайн таарч байгаа эсэхийг анзаараарай. Өглөөдөө нэгийг нь, оройдоо нэгийг нь хэрэглээрэй. BHA-г долоо хоногтоо 5-6 удаад хэрэглээд ойролцоогоор 2 долоо хоногийн дараа оройдоо retinol-г хэрэглэхийг зөвлөж байна. Таны арьс retinol-д дассан үед хуваариа өөрчилж болно. Та BHA-г өглөөдөө,retinol-г оройдоо, эсвэл эсрэгээр нь сольж болно. Энэ хуваарьтаа дассан үедээ AHA-г хэрэглээрэй. Химийн гуужуулагч, retinoid хэрэглэж байгаа бол скраб хэрэглэхээс зайлсхийгээрэй.

A: Би хэзээ гуужуулах хэрэгтэй вэ? Энэ нь улирлаас хамаарах уу?

X: Та улирлаас хамаараад гуужуулагчаа солих шаардлагагүй. Гэхдээ өвлийн улиралд та шингэн гуужуулагчаа хөвөнд шингээн хүчлийг нь багасгаад хэрэглэж болох юм. Хэрвээ танд нөлөө гарахгүй бол та гуужуулагч тоникоо илүү чийгшүүлэгчтэй, хүчил багатайгаар солиод үзээрэй. Тэгсэн ч гэсэн таны арьс загатнаж байгаа бол та хүчиллэг тоник хэрэглэхээ зогсоогоод арай зөөлнийг сонгоорой.

A: Жижиг зүсэлт сорвинд санаа зовох хэрэгтэй юу?

X: Та хурц ирмэгтэй ямар нэг зүйл хэрэглэхэд нүдэнд харагдахгүй сорви таны арьсны гадаргад үүссэн байдаг. Үүнийг жижиг зүсэлт гэдэг. (Та гараа хумсаараа зүсэхэд жижиг сорви үлдсэн байдаг. Та гүн зүсээгүй л бол цус гарахгүй). Clarisonic сойзоор хүчтэй дарахад жижиг зүсэлт үүсдэг. Мөн ургамлын найрлагатай скрабууд ч хурц өнцөг бүхий хэсгүүдтэй. Самрын хальсыг бутлаад үүссэн хэсгүүдээр нь арьсыг үрэхэд бага зэрэг хурц байдаг. Жижиг зүсэлт хийгдсэнээр арьсны давхаргад хагарал үүсэж, чийгшлийг шингээдэггүй. Улмаар загатнаа үүсдэг. Арьсанд жижиг зүсэлт үүссэн л бол ямар ч бүтээгдэхүүн арьсанд шарх үүсгэж болно. Энэ нь гэмтсэн чийгшлийн хамгаалалт юм.