Хаврын улиралд бидний биеийн шинэ хуучин арьсны солилцоо аажмаар дээшилж, арьсны өөхөн булчирхайн ялгарал өдрөөс өдөрт нэмэгддэг. Aрьсаа сайтар хамгаалж сувилахгүй бол цаг агаарын нөлөөгөөр өнгө нь гандан хуурайшин таны санааг тань чилээдэг билээ. Нэг үгээр хэлэхэд бүсгүйчүүд бидний хувьд арьсанд маань таатай бус улирал юм. Иймээс хэрхэн арьсаа арчлах талаар буюу гол суурь арчилгаа болох үхэжсэн арьсыг гуужуулах тухай товч хуваалцъя та нартайгаа.
Tөгс арьс арчилгаанд тогтмол арьсаа гуужуулах ёстой байдаг, тодорхой хэлвэл долоо хоногт хоёр удаа гэсэн үг. Гэхдээ бид хааяа өдөр тутмын ажилдаа дарагдаад арьсаа ойр ойрхон гуужуулах завгүй гүйдэг, тээ? Тэгвэл яг одоо санасан дээрээ арьсаа гуужуулцгаая!
Үхэжсэн арьснаас салснаар арьсны өнгө сэргэж зөөлөн толигор болохоос гадна өдөр тутам бидний нөгөө үнэтэй авч хэрэглэдэг сэрүм, чийгшүүлэгч гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүнүүд маань арьсанд илүү сайтар шингэж үр дүнгээ илүү сайн өгдөг байна. Гэвч бидний үнэтэй авсан олон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд үр дүн өгөхгүй байгаан шалтгаан нь бид тогтмол арьсаа гуужуулдгүйтэй холбоотой гэхээр харамсалтай байгаа биз?
Өнөөдрийн зах зээл дээр физикал ба химийн гуужулагч гэж байдгийг бид бүгд мэднэ, энэ хоёр аль аль нь үхэжсэн арьсыг гуужуулах үүрэгтэй ч өөр өөр хэлбэрээр арьсыг гуужуулдаг.
Physical гуужуулалт гэж юу вэ?
Physical гуужуулалт нь үр тарианы бутархай буюу нүүрний сойзоор үрэлт хийж (scrub) үхэжсэн арьсийг гуужуулахыг хэлдэг.
Physical гуужуулалт хийхэд ямар найрлага, орцноос зайлсхийх хэрэгтэй вэ?
Жимсний яс ба самарны гаднах бүрхүүл орсон бүтээгдэхүүнүүдээр арьсаа үрэхийг (scrub) зайлс хийхийг зөвлөдөг юм байна, учир нь эдгээр орцнууд нь арьсан дээр (micro-tear) жижиг уралт үүсэгдэг. Микроскопоор харах юм бол эпидэрмис (epidermis) арьсны давхарга дээр яг модийг зүлгүүрдсэн шиг жижигхэн барзгар, сийлсэн зураасууд үүссэн байдаг байна. Тиймээс Ta нүүрний арьсаа тогтмол scrub хийдэг бол аль бол жижиг бутархайтай зөөлөн орцтой бүтээгдэхүүн сонгож байхийг зөвлөe.

Энэ бол арьсны харшил үүсгэхгүй сахаран маск бөгөөд найрлагад нь грэйфрут ба бөөрөлзгөнө жимс байх учраас антиоксидантаар баялаг. Грэйфрутын ханд ба каолин маск арьсанд ямарваа нэгэн харшил өгөлгүйгээр зөөлрүүлж, shea butter (ши тос), бөөрөлзгөний тос ба жожоба тос нь тэжээлээр баялаг бөгөөд, угаасны дараа арьс тань үнэхээр зөөлөрснийг мэдрэнэ. Мөн түүнчлэн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ба арьсыг тайвшруулах өндөр үр дүнтэй. Олон талын үйлчилгээтэй энэхүү угаадаг төрлийн маскыг гуужуулагч хэлбэрээр мөн ашиглах боломжтой.
Химийн арьс гуужуулалт гэж юу вэ?
Химийн бодисoop арьсны эсийн дээд үхэжсэн давхаргыг гуужуулснаар дараагийн арьсны давхрагыг шинээр төлжүүлэж арьсны эсийн эргэлтийг сайжруулдаг. Арьс илүү булбарай, зөөлөн, өнгөлөг болдогоос гадна цайрдаг байна.
AHA vs BHA
AHA- Alpha-hydroxy хүчил бол гликолийн, сүүний, нимбэгийн, алимны болон дарсны хүчлүүд юм. Эдгээр байгалийн гаралтай бодисууд нь үхэжсэн арьсны эсийг хооронд нь холбодог цавуу шиг юмыг устгаж, арьсны эпидермисийн эсийг салгах ажиллагааг хялбар болгодог тул хуурай арьсыг гуужуулахад хамгийн тохиромжтой гэдэг юм байна. AHA нь усанд уусдаг учраас арьсны гүн рүү гүн нэвтэрч ордгүй бол BHA Beta-hydroxy хүчил/salicylic хүчил нь тосонд уусдаг молекүлаас бүрдсэн тул эсийн хоорондох холбоосыг задалж өгч, нүх сүвэнд гүн нэвтэрч хуримтлагдсан илүүдэл тослогоос ангижруулж өгдөг юм байна. Мөн beta-hydroxy хүчил нь үрэвслийн эсрэг болон бактeрийн эсрэг шинж чанартай тул тослог арьсыг гуужуулахад хамгийн тохиромжтой.
Apple Peeling Gel-Эмзэг хуурай арьсанд гайхалтай тохирох цэвэр ургамалын гаралтай гуужуулагч Vita Lemon Peeling Gel -Эрдэсээр баялаг Франц хийжүүлсэн усны найрлагатай Цайруулж, чангаруулах, цэвэрлэх 3 төрлийн үйлчилгээтэй гуужуулагч юм. Refresh Deep Cleanser- Кale, бууцай, ногоон цайны найрлагтай арьсыг гүн цэвэрлэх маск, цэвэрлэгч, массаж хийх гэсэн гурвалсан үйлчилгээтэй гуужуулагч
Мөн зөвхөн нүүрний арьс гэлтгүй биеийн арьс арчилгаагаа орхигдуулж болохгүй шүү…
AHA Exfoliating Body Lotion- уг биеийн тос нь 12%-ийн глюколик хүчил, гиалуроны хүчлийг найрлагадаа агуулах учир үхэжсэн арьсыг гуужуулж, биеийн арьсыг толигор сайхан болгох үйлчилгээтэй. c 450-биеийн үхэжсэн арьсыг маш зөөлнөөр гуужуулдаг бөгөөд нурууны батгыг хатааж, биеийн арьсны нүх сүвний бохирдлыг цэвэрлэх үйлчилгээтэй.