Зовхины арьсны талаарх бүх мэдээлэл

Танд доод зовхиныхоо талаар асуухыг хүссэн зүйл олон л байгаа биз Үнэхээр ч бидэнд ирдэг хамгийн түгээмэл асуулт бол доод зовхины тухай байдаг учраас би өнөөдөр танд асуултуудын тань хариултуудыг олгохыг хүслээ. Зовхины тоснууд ер нь нэмэртэй эсэх (нэмэртэй шүү), ямар үйлчилгээ үзүүлдэг тухай (олон үйлчилгээтэй гээч) эсвэл ер нь зовхины тосыг хэрэглэсэн нь дээр үү? (дээр) гэсэн тухай ярилцах төдийхнөөр дуусахгүй ээ. Мэдээж та зовхиныхоо асуудалд тохирсон үйлчилгээтэй зовхины тосыг олж түрхэхгүй бол ямар ч үр дүн гарахгүй шүү дээ! Бас зовхины тос болгон үйлчилж чадах хязгаартай байдаг учраас дараах мэргэжлийн эмчийн зөвлөгөөг танд хүргэе.

LM Medical компанийн мэс заслын эмч Лесли Рабах, арьсны их эмч Морган Рабах нарын туслалцаатайгаар боловсруулсан зөвлөгөөнүүдийг танд ойлгоход хялбар болгож бичсэн байгаа. Ингээд та нүднийхээ доод хэсгийн өөдөсхөн жоохон арьсныхаа тухай хүссэн болгоноо мэдэж ав! Доош гүйлгээд мэдэхийг хүссэн асуудлынхаа хэсгийг скрийншот хийж хадгалаад, өөр бас л тань шиг “Би энэ доод зовхио яах вэ?” гэж уханадаж суугаа нэгэндээ энэ пэйжийн линкийг явуулаарай. Таны доод зовхины бүх асуултын хариу энд байна.

Эхлээд: Милиа буюу нүдний эргэн тойрны цагаан батганы тухай
Доод зовхиндоо тос түрхвэл милиа буюу жижигхэн цагаан батга шиг товруу үүсэх магадлалтай гэсэн ташаа ойлголт та бидний дунд элбэг байдаг. Гэвч энэ бол багахан үнэний ортой худал юм. Милиа нь хөлс болон үсний сүв бөглөрөхөд үүсч болзошгүй нь үнэн боловч бусад янз бүрийн шалтгаанаас болж үүсч болно – ямарваа нэг арьсны эмгэг, гүн цочрол буюу траума, харшлын нөлөө, түрхлэг тоснууд, эсвэл бүүр ямар ч шалтгаангүйгээр (энэ тохиолдлыг гэнэтийн милиа үүсэх гэдэг). Дөнгөж төрсөн нярай хүүхдүүдэд ч мөн элбэг тохиолддог. Таны мэдэх ёстой хамгийн чухал зүйл бол милиа хэзээ ч шахагддаггүй. Хэрвээ таных аяндаа арилахгүй бол (арилах магадлалтай!) арьсны эмч танд арилгаад өгч чадна аа. Гэлээ ч гэсэн милиатай болчих вий гэж
санаа зовниж байгаа бол арьсанд чийгийг хэт түгжигч орц найрлагатай тосноос зайлсхийхэд л болно; жишээ нь, вазелинд ордог петролиум жели гэх мэт.

Hyaluronic Acid Eye Gel Mask

Гиалуроны хүчил хэмээх энэ орц найрлага арьсыг чийгээр хангах үйлчилгээтэй ба нүдний эргэн тойрон дахь арьсыг хуурайшилтаас сэргийлж чийгээр хангана. 

Зовхины үрчлээ- Юун тухай болох:

Нүдний тань эргэн тойронд үрчлээтэж эхэлсэн учраас та энд байгаа байх. Доктор Леслигийн хэлж буйгаар бол, “Зовхины үрчлээ нь нарны хэт ягаан туяанд гэмтэх мөн арьсны эдийн эзэлхүүн багасахад үүсдэг” учраас хэзээ нэг цагт хүн болгонд л тохиолдох зүйл гэсэн үг юм. Ихэнх үрчлээний эсрэг эмчилгээ нь урьдчилан сэргийлэх эсвэл нөхөн сэргээх байдаг: Та зовхиндоо нэг их ач холбогдол өгдөггүй бол (бүлцийж, хөхөрдөггүй байлаа ч гэсэн) энэ танд хамаатай асуудал шүү.

Хэрхэн арилгах тухай- Гэртээ:
Чийг өгч булцгар болгох нэг арга бий. “Доод зовхины арьс бол нүүрэн дэх хамгийн нимгэн, эмзэг хэсгийн нэг. Чийгшил өгөхөд гиалуроны хүчил агуулсан зовхины тоснууд нэн ялангуяа үр дүнтэй” гэж Морган эмч зөвлөсөн. Гүн тэжээл өгөх авокадоны охь тос, серамид ч гэсэн нэмэртэй. Өглөө оройдоо хэрэглэсэн ч болно. Түүнчлэн ретинойд агуулсан зовхины тос хэрэглэж болно. Морган эмчийн
хэлснээр “Ретинойд нь коллагений үйлдвэрлэлийг идэвхжүүлдэг” тул арьсыг зузаан, амархан үрчлээтдэггүй болгодог. Бонусанд нь ретинойд агуулсан зовхины тоснууд нүдний доод талын хөхөрсөн хэсгийг бүдгэрүүлдэг ач тустай –үр дүн нь шууд мэдэгдэхгүй, яваандаа мэдэгдэнэ. Та нүүрэндээ түрхдэг ретинойдоо зовхиндоо түрхэж болох ч гэлээ яг нүдэнд зориулсан тос нь таны эмзэг арьсанд тохирсон илүү зөөлөн бүтэцтэй байдаг. Ямар ч ретинойдыг зөвхөн шөнө түрхэх ба арьсыг цочроохгүйн тулд тунг нь өдөр бүр бага багаар Зовхины талаарх бүх мэдээлэлихэсгэж түрхээрэй.

Fundamental Nourishing Eye Butter

Витамин А ( ретинол ) болон Е -гээр баялаг наранцэцгийн үрийн тос найрлагадаа агуулсан уг чийгшүүлэх үйлчилгээтэй тос нь зовхины нимгэн арьсыг хамгаалахаас гадна,  Acetyl Hexapeptide-8, Copper Tripeptide-1, Oligopeptide-29, Oligopeptides-32 зэрэг пептидүүдийг агуулах учир хялгасан үрчлээг тэнийлгэдэг. Тэр байтугай милиа буюу жижиг хэмжээний олон ширхэг цагаан батга гарсан арьсанд ч тохиромжтой.

Арьсны эмчтэйгээ зөвлөлдөөд:
Та арьсандаа бичил шарх үүсгэснээр коллагенийн үйлдвэрлэлийг идэвхжүүлэн арьсаа толийлгож болно. “СО 2 лазер болон бичил зүүн өнхрүүшээр нарийн үрчлээсийг арилгаж болдог.” Эсвэл тарилга хийлгэх сонголт ч бас байна: Ботокс, филлер, аль эсвэл хоёулаа. “Асар
бага хэмжээтэй ботокс нарийн үрчлээсийг арилгахад нэмэртэй, харин филлер нь үрчлээтсэн арьсыг булцгар болгодог” хэмээн Морган эмч тайлбарлаж, Лесли эмч ийн нэмж хэлсэн: “Хэрвээ үрчлээ нь хэтэрхий сунаж, уртассан байвал би ихэвчлэн багахан хэсгийн арьсыг нь тастан авч арьсийг толигор, гөлгөр харагдуулах аргыг ашигладаг.”

Нүдний доод зовхи харлах тухайЮун тухай болох:
Та нүднийхээ доорх харласан хэсгийг харж залхсандаа энд байгаа. Энэ хэсэг бусад хэсэгтэйгээ харьцуулахад нүүрний хамгийн нимгэн хэсэг гэдгийг санаж байгаа биз? “Эл хэсгийн судсууд хавьгүй жижигхэн бас нарийн байдаг, яг л арьсан доор хялгасан тор сүлжсэн юм шиг” гэж Морган эмч тайлбарлалаа. Торон сүлжмэлтэй зовхи гэхээр
уг нь уянгалаг сонсогдож байгаа биз? Гэвч таны энэ нимгэн арьс, түүний доорх асар олон жижиг судсууд л таны зовхийг хөхөрч, харласан харагдуулж байгаа юм. “Сайн харвал жижигхэн хялгасан судсууд арьсны тань цаанаас цухуйж байгаа нь харагдана” гэж Лесли эмч хэлэв. Нас ахихын хэрээр таны арьс дагаад нимгэрдэг учраас (арьсны төрөлхийн коллаген, эластиний үйлдвэрлэл багасдаг юм!) тань доод зовхи бүүр ч хар харагдаж эхэлнэ. Эсвэл удмын нөлөөгөөс ч харлаж болно. Морган эмч жоохон хүүхдүүдэд ч гэсэн хөхөрсөн зовхи байх боломжтой гэжээ. Та өөрийнхөөгөө удмынх гэж бодож байвал гэр
бүлийнхээ хэнээс эхэлж удамшиж эхэлсэн, танд хэзээнээс эхэлж гарч ирснийг судлаад үзээрэй. Төрөлхийн үү, олдмол уу гэдгээс хамааран өөрөөр эмчлэх учраас энэ их чухал шүү.

Хэрхэн эмчлэх вэ- Гэрийн нөхцөлд:
Морган эмчийн хэлснээр бол, “харласан зовхийг тэр чигт нь арилгах хэцүү. Энэ асуудлын эсрэг үйлчилгээтэй зовхины тосууд арьсыг эмчлэх хэдий ч хөхрөлтийг 100% арилгаж чадахгүй.” Угаасаа харласан хэсгийг арилгаж болдоггүй учраас түр зуурын эмчилгээнүүд л нэмэртэй. Та өдөрт авах ёстой есөн цагийн нойроо авч чадаагүй үед л нүдний доод зовхи чинь харлаж харагддаг уу? Энэ бол нойр дутагдсанаас болж судаснууд тэлж, илүү тодорч харагдсаных. Кофeйн цусны судсыг агшааж харлалтыг бүдгэсгэдэг. Төрөлхийн хөхөрсөн, хавантай зовхитой бол гол найрлага нь кофейнтэй зовхины тоснууд нэмэртэй.

Fundamental Eye Awakenig Gel

Гелэн төрлийн чийгшүүлэх үйлчилгээ бүхий кофейн ба улаан шош/вандуйн хандыг найрлагадаа агуулсан уг тос нь зовхины эргэн тойрон дахь арьсны өнгийг жигдэлж, нүдний эргэн тойрон дахь хар хүрээг арилгаж, хаванг буулгахаас гадна исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй.

Hарны туяанаас өдөр болгон хамгаалбал арьс нимгэрч, үрчлээтэхээс сэргийлж, зовхи нөсөө толбогүй цагаан хэвээр байна. Бичил цахилгаан гүйдлийн эмчилгээ (microcurrent facial) мөн харласан арьсыг сэргээхэд тустай байж мэднэ.

Арьсны эмчтэйгээ зөвлөлдөөд:
Туяа оруулж халхлахын оронд бүр мөсөн арилгамаар байвал арьсны эмч дээр очоорой. Морган эмч энэ тухайд: “Гиалуроны хүчлийн тарилга нүдний доод талын хоосон хар хэсгийг үр дүнтэй арилгана. Арьсны доор каннула буюу мохой гуурсан дотор гиалуроны хүчлийг шахаж байрлуулан, тэр нь яваандаа энэ хэсэгт дутагдаж байдаг өөх
болон коллагенийг орлох юм. Филлер дор хучигдсан цусны судсууд арьсны гадаргуугаас холдож, арьс хар бөгөөд хоосон харагдахаа болино.”

Нүд хавагнах-Юун тухай болох:
Та нүднийхээ хавагнахыг нь л болиулах гэсэндээ энд ирээ байх. “Хавагнах нь арьсан доорх эcэд хэтэрхий их шингэн хуримтлагдсанаас болж үүсдэг” хэмээн Морган эмч хэлсэн. Харласан зовхитой адил энэ асуудал олон шалтгааны улмаас гардаг, иймд өөрийн учир шалтгааныг олж эмчилгээгээ сонгоорой. “Нойргүйдэх эсвэл хэт давстай хоол идэх зэрэг хоол хүнсний нөлөөнөөс болж нүд хавагнаж болдог ба эдгээрийг эмчлэхэд хамгийн амархан. Гэхдээ бас харшил ч гэсэн хаван үүсгэж болзошгүй. Эмчлэхэд хамгийн хэцүү нөлөөлөл нь мэдээж бидний хянаж чаддаггүй хөгшрөлт юм. Нас ахихын хэрээр бидний нүдний ухархайн дах өөх багасч, заримдаа зовхины уут унжаад ивэрхий хүртэл үүсдэг” тухай Морган эмч нэлээд дэлгэрэнгүй тайлбарлалаа. Үүнээс болж доод зовхины тань хаван арилж өгөхгүй, дээрээс нь сүүдрээс нь болоод зовхи улам харлаж харагддаг.

Хэрхэн эмчлэх вэ-Гэрийн нөхцөлд:

Гаднаас нь эмчлэхэд Морган эмч кофейны гол найрлагатай бүтээгдэхүүн санал болгосон. Тэрээр хэлэхдээ, “Кофейн нь цусны судсыг агшаадаг” ба ингэснээр арьсан доорх үрэвсэл нь намдаж, хэсэг хугацаанд арьс чангардаг гэсэн юм. Өөр тус болох орц бол Витамин К. Энэ витамин цусны эргэлтийг сайжруулдаг гэдгээрээ их алдартай агаад таны цусны эргэлт сайн байвал нүдний доор чинь ямарваа
шингэн хөдөлгөөнгүй байхгүй гэсэн үг. Тэр дор нь засмаар байна уу? Хүйтэн жин тавиад үз. Ямар ч хүйтэн жин тавьсан үйлчилнэ (арьсаа хөргөөж л байвал), та дуртай зүйлээ л тавь.

Collagen Eye Gel Patch

Энэхүү коллагены найрлагатай хайдрогел маскийг хөргөгчөөс хүйтнээр нь хэрэглээд үзээрэй! Арьсны уян хатан чанарыг дэмжиж, ядарсан арьсыг сэргээн, нүдний эргэн тойрон дахь өнгөө алдсан арьсны өнгийг сэргээх үйлчилгээтэй.

Арьсны эмчтэйгээ зөвлөлдөөд:
Төрөлхийн унжгар доод зовхийг арилгах ганц л арга бий – Мэс засал. Гэхдээ их амархан. “Доод блефаропластийн мэс засал нь оффист шууд хийж болох доод зовхийг товойлгон харагдуулж буй өөхийг авч хаях мэс засал” бөгөөд Лесли эмч уг мэс заслыг хийхдээ “Зовхины дотор талаас нь зүсэх арга”-ыг илүүд үздэг гэжээ. Ингэснээр зүсэлт нь нүдний дотор хэсэгт оршиж, гадна талаас харагдахгүй болох ажээ. Өөхийг нь авч хаясан ч (заримдаа баярлалыг нь өөрчилдөг) таны нүдний хэлбэр өөрчлөгдөхгүй. Лесли эмч хэлэхдээ, тэрээр “энэ мэс заслыг оффистоо долоо хоногт хэд хэдэн удаа энгийн мэдээ алдуулагч ашиглаад л хийчихдэг. Хамгийн гоё нь арьсан дээр ямар ч оёдол, зүсэлтийн ул мөр үлдэхгүй, яах вэ бага зэрэг хавдаж, хөхөрч магадгүй гэхдээ үүнийг өө дарагчаар хялбархан дарчхаж болно” бас үнэ ханшийн хувьд $600-$8000-ын хооронд байдаг гэлээ. Мэдээж үнээ дагаад чанар гэгчээр үнэтэй байх тусмаа үр дүн нь бүр мөсөн тогтоно шүү.

Хэрхэн халхлах вэ
Францын загварын сэтгүүлийн редактор Кристофер Нике “нүдний доод зовхи багахан хар харагдахад л лав би дуртай” гэж хэлсэнтэй би санал нийлдэг, яагаад ч юм бэ доод зовхины хөхөрсөн хэсэг их тачаангуй харагддаг. Гэхдээ та үүндээ дургүй бол өнгө засагч гэрэлтүүлэгч л ашигласан нь дээр. Хэрвээ та гүн бор арьстай бол Youtube Deepiza Mutyala-ийн viral color correcting video
сонирхоод үзээрэй. Тухайн үед гүн бор арьсанд таарсан өнгө засагч байгаагүй учраас тэрээр уруулын будаг ашигладаг байсан. Түүний арга үнэхээр үр дүнтэй байсан учраас тэрээр өөрийн гэсэн нэрийн бүтээгдэхүүн хүртэл гаргасан. “Миний бичлэг интернэтэд од болсны дараа би төгс бүтэцтэй өнгө засагчийг гаргаж авахын тулд олон жилийг зарцуулсан.” Улаан болон улбар шар өнгө ногоон болон хөх туяаг сайн халхладаг юм билээ.