ШУТИС-ын багш, ажилчид, оюутан залууст зориулсан арьс арчилгаа зөвлөгөөний өдөрлөг амжилттай боллоо

Өнгөрөгч долоо хоногийн Лхагва гарагт буюу 03.29-нд Beauty Secrets X ШУТИС-н хамтарсан арьс арчилгаа оношилгоо зөвлөгөөний өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.

vintage coal miner photosОюутнууд, Beauty Secrets-н сонинг уншин сууж байна, ШУТИС-н БУХС, 03.29.2023

Монголын анхны технологид суурилсан гоо сайхны тэргүүлэгч онлайн платформ болох “BEAUTY SECRETS” компанийн зүгээс ШУТИС-ын БУХС-ын нийт багш, ажилчид, оюутан залууст зориулсан арьс арчилгаа оношилгоо зөвлөгөөг өгч, хамтдаа нэг өдрийг өнгөөрсөн билээ. 

Энэхүү өдөрлөгийн хүрээнд арьс арчилгаа болон бүтээгдэхүүний зөвлөгөө өгөхөөс гадна дэлхийн хамгийн сүүлийн үеийн тренд болж буй арьс оношилгооны аппаратаар оношилгоо хийн арьсны асуудалд тулгуурласан зөвлөгөө өглөө.

Арьс арчилгааны өдөрлөгийг 100 гаруй дээш албан хаагчид болон албан байгууллагуудад зориулж зохион байгуулдаг бөгөөд анх удаа боловсролын байгууллагатай хамтран зохион байгуулснаараа онцлог юм.

Мөн хүрэлцэн ирсэн хүн бүрд хаврын улиралд зориулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн дээжээс бэлэглэж арьс арчилгаа гэх энэ чухал үйлд нь багахан ч болов дэмжлэг болсондоо таатай байна. BEAUTY SECRETS компанийг нээлтэйгээр дотно хүлээн авсан нийт хамт олонд талархсанаа илэрхийлье.

vintage coal miner photos

Багш нар, Beauty Secrets-н сонинг уншин сууж байна, ШУТИС-н БУХС, 03.29.2023

vintage coal miner photos

Арьс арчилгааны талаар үндсэн суурь мэдлэг өгөх сургалт ШУТИС-н БУХС, 03.29.2023

vintage coal miner photos

Багш нар бүтээгдэхүүн туршин  үзэж байгаа нь, ШУТИС-н БУХС, 03.29.2023