Бидний арьс гоо сайхны бүтээгдэхүүнд дасдаг гэдэг үнэн үү?

Энэ гарчиг танд танил сонсогдож байна уу? Та нэг бүтээгдэхүүнээ удаан хэрэглээд ирмэгц анх байсан шигээ үр дүн өгөхгүй байгаа юм шиг санагдахаар нь “энэ бүтээгдэхүүн үйлчлэхээ больчихлоо” гээд бүтээгдэхүүнээ сольчихдог байж мэдэх юм. Тэгвэл хараахан тэгж битгий түргэдээрэй!

Бидний арьс ямарваа бүтээгдэхүүний эсрэг дархлалыг ганц шөнийн дотор үүсгэдэггүй агаад бүтээгдэхүүний найрлага ч гэсэн анхныхаасаа огт өөрчлөгдөөгүй байгаа (дэндүү удаж, муудаагүй бол шүү дээ!) Харин ч таны арьс ретиноид, АНА, BHA зэрэг зарим идэвхт бодисуудад тэсвэртэй болох боломжтой бөгөөд энэ бол сайны дохио юм; дахиад арьс холцруутах, хуурайших гэх мэт ядаргаатай нөлөөнүүд илрэхгүй гэсэн үг шүү дээ. 

Уг АHA 8%-ын АHA (глюколик хүчил) найрлагатай сэрум нь үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй ба нөсөө толбыг бүдгэрүүлдэг байна. Арьс зөөлөн толигор, жигдхэн өнгөтэй болно. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Эс бөгөөс анх шинэ бүтээгдэхүүн хэрэглэхэд гарч байсан үр дүн нүдэнд ил харагдахаа больж үйлчилгээ нь “тогтонги” болсон байж ч магадгүй юм. Гэлээ гээд энэ нь бас л үйлчлэхээ больсон гэсэн үг биш бөгөөд нэгэнт орц найрлага нь өөрчлөгдөөгүйгээс хойш уг бүтээгдэхүүн таны үзэгдэх арьсны бүүр цаана хичээнгүйлэн зүтгэж байгаа гэдгийг санаарай. Энэхүү тогтонги арьс бол таны “шинэ” ердийн арьсны норм болжээ гэсэн үг. Ёстой ЯНЗТАЙ биш гэж үү?

Мэдээж хэрэг бидний арьс болон бие махбод цаг ямагт өөрчлөгдөж байдаг учраас бид нас ахихын хэрээр арьсныхаа хэрэгцээнд таарсан бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй болно. Жишээлбэл, стресстэй үе, улирлын цаг агаарын өөрчлөлт, жирэмслэлт, цэвэршилтээс үүдэлтэй гормоны өөрчлөлт гэх мэт.

Арьсны хамгаалалтын бүрхүүл дээр нягт давхарга үүсгэн усан чийг ууршин алга болохоос сэргийлж, сүүн шингэн бүтцээрээ арьсыг хормын төдийд чийгээр хангах сэрүм

Гэхдээ та үнэхээр хүссэн үр дүнгээ авч чадахгүй байна гэж бодож байгаа бол бүтээгдэхүүнээ солих цаг нь болжээ. Өмнө хэрэглэж байсан гуужуулагчаа илүү үр дүнтэйгээр нь солих, өндөр хувьтай AHA ч юм уу, эсвэл ретинолоо нэг шатаар ахиулан эмчийн заавраар Третиноин хэрэглэх ч юм уу байж болох юм. Ямартай ч арьсандаа зөвлөгөө авах бол эргэлзэлгүй арьсны эмчид л хандаарай.