Хүнсний нэмэлт тэжээл, витаминууд үнэхээр нөлөөтэй юү?

Хүнсний нэмэлт тэжээл гэдэг нь витамин, эрдэс бодис, ургамлаас өгсүүлээд био-төст (“натурал эр бэлгийн гормон” гэх мэт) бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь нийлүүлэн нэрлэсэн ерөнхий нэршил юм. 

Хэдийгээр бид хүнсний нэмэлт тэжээлийг өдөр тутмынхаа амьдралд өргөн хэрэглэдэг ч гэлээ эдгээр нэмэлт тэжээлүүд бидний эрүүл мэндэд үнэхээр мэдэгдэхүйц үр дүн авчрах эсэхийг харуулсан судалгаа баримт цөөн байдаг. Жишээлбэл, 2018 оны 5-р сарын 28-нд Зүрхний Эмгэг Судлалын Коллежийн сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг нэмэлт тэжээлүүд болох мультивтамин, витамин Д, кальци, витамин Ц зүрх судасны өвчнөөс лав хамгаалдаггүй болохыг харуулжээ.

Хамгийн гол нь хүнсний нэмэлт тэжээлийн чанар, найрлагын хоргүй, аюулгүй байдлыг нь шалгах ямар ч хуулийн зохицуулалт, хяналт шалгалт байдаггүй нь асуудал юм. Нэг үгээр хэлбэл дэлгүүрийн лангуунд худалдаалагддаг нэмэлт тэжээлүүд “ямарваа үр дүнг өгдөг” болохоо нотлох ямар ч шаардлагагүй гэсэн үг.

Үүний оронд та уг нь эрүүл, тэнцвэртэй хоол хүнс хэрэглэвэл шаардлагатай бүх шим тэжээлээ хүнснээсээ авах бүрэн боломжтой. Гэхдээ идэж буй хоол хүнс чинь чанаргүй, тэжээллэг биш бол эсрэгээрээ шим тэжээлийн дутагдалд орохыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр хүнсний нэмэлт тэжээлүүд таны хоолны дэглэмийн тань ганц хоёр онгорхой нүх сүвийг бөглөж чадах боловч хоол идэх зуршил, идэж буй хоол хүсний чинь чанарыг засаж сайжруулж чадахгүй гэдгийг ойлгоорой.

Таны биед үнэхээр хэрэгтэй шимт бодисууд

Витаминууд таны хооллолт, амьдралын хэв маягийг засахгүй ч гэлээ эрүүл мэндэд тустай гэдгийг нь нотолсон хэд хэдэн нэмэлт тэжээлүүд бий.

Кальци: Насанд хүрэгчид өдөрт ойролцоогоор 1,200 мг кальци авах хэрэгтэй. 

Витамин Д: Бид витамин Д-ийн тусламжтайгаар Кальцийг биедээ шингээж ашигладаг учир ихэнх калцийн бэлдмэл давхар витамин Д-тэй байдаг. Энэ витаминыг мөн нарны туяанаас авч болно. Та долоо хоногт 3 удаа майк, шорт өмсөөд өглөө 10 цагаас өмнөх наранд 30 минут гарахад хангалттай хэмжээний витамин Д авч чадна.

Гэхдээ витамин Д агуулсан цөөн л хүнс байдаг. Үүнд: далайн загаснууд, үхрийн элэг, өндөгний шар, мөөг, калциар баяжуулсан сүү, дүпү, шар буурцгийн сүү гэх мэт багтана. Тиймээс өвлийн улиралд та витамин Д-ээ нарнаас авч чадахгүй, малын гаралтай сүү уудаггүй бол витамин Д-ийн нэмэлт бэлдмэл уухад гэмгүй байх.

Загасны тос: Омега-3 өөх тосны хүчлийг хангалттай хэмжээнд авах нь зүрхний өвчин болон тархины үйл ажиллагаа муудахаас сэргийлдэг болохыг харуулсан судалгаанууд байдаг. Далайн өөх тос ихтэй загаснууд бол омега-3-ын хамгийн сайн эх үүсвэр боловч маалинга, чиа үр, хушга, шаар буурцаг зэргээс мөн авч болно. Судалгаагаар хүн өдөрт 0.5-1.8 гр загасны тос уухад хангалттай гэж үздэг байна.

Омега-3-аас өгсүүлээд арьсанд хэрэгтэй шим тэжээлээр баялаг 100% нохойн хошууны охь тос

Фолийн хүчил: Фолийн хүчил нь навчит ногоон ногоо, ислэг жимс, шошийн төрлийн ургамалд агуулагддаг Б комплекс витамины нэг бөгөөд таны бүх эсийн генетикийн код буюу  DNA, RNA-г бий болгоход тусалдаг чухал бодис юм. Насанд хүрэгчид өдөрт 400 микрограм фолийн хүчил авч байх хэрэгтэй бол, жирэмсэн болохоор төлөвлөж буй эмэгтэйчүүдэд заавал фолийн хүчлийн бэлдмэл уухыг зөвлөдөг. Фолийн хүчлийн дутагдал төрөлтийн гажиг үүсэхэд нөлөөлдөг.

Магни: Магни нь бидний биед шаардлагатай шимт бодис бөгөөд бид магнийг зөвхөн хоол хүнс, нэмэлт тэжээлээр дамжуулан авдаг учраас магнийн дутагдалд орох нь амархан байдаг. Магни нь стресс, мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, булчин ба мэдрэлийн үйл ажиллагаа, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх болон уураг, яс, ДНХ (DNA)-г бий болгоход чухал ач холбогдолтой. Насанд хүрэгчид өдөрт 300-320 мг магни авбал зохимжтой. 

Магни агуулсан хоол хүнс: Хар шоколад, авокадо, самар (алмонд, кэшью, бразил самар), шошийн төрлийн ургамал (сэвэгзарам, chickpea, вандуй, буурцаг гэх мэт), дүпү, хулууны үр, чиа үр, маалингын үр, бүхэл үр (гурвалжин будаа, киноа гэх мэт) болон загас.

Пробиотик: Йогурт, кимчи зэрэг исгэсэн хүнсэнд пробиотик буюу ашигтай бактериуд байгалиасаа оршдог. Бүх бактериуд өвчин үүсгэгч биш бөгөөд бидний ходоодонд байдаг ашигтай бактериуд зарим хоол хүнсийг боловсруулж шим тэжээл авахад тусалдаг учир биеийг бүхэлд нь эрүүл байлгахад чухал нөлөөтэй ажээ. Ходоодны асуудалтай, суулгадаг хүмүүст пробиотик нэн ялангуяа хэрэгтэй бөгөөд эдгээрийг хоол хүнс, нэмэлт тэжээлийн аль алинаас нь авч болох ч, төрөл бүрийн нарийн, навчит, ногоон, өнгө өнгийн ногоо, жимс, самар, үр, буурцаг, шош гэх мэт байгалийн хүнс хэрэглэдэг бол ашигтай бактериуд аяндаа ходоодонд бий болдог.

Будааны хивэг, пробиотикттой унтлагын цэлцэгнүүр маск

Эх сурваж:

https://www.verywellfit.com/do-you-need-to-take-vitamins-2507776

https://www.health.harvard.edu/staying-healthy/do-you-need-a-daily-supplement