Улаан мэнгэ гэж юу вэ?

Бидний арьсан дээр яагаад улаан мэнгэ байдаг юм бэ?

 

Тод улаан, дугариг эсвэл зуйван хэлбэрийн жижиг, хавтгай эсвэл дээш товойсон улаан мэнгэ нь ихэвчлэн гар, хөл, мөр болон цээж хэсгээр гардаг бөгөөд эдгээр нь бөөгнөрөн ургасан цусны хялгасан судсууд юм. Маажих, хуулах гэж оролдох юм бол цус гарах магадлалтай байдаг.

Улаан мэнгэ нь яг ямар шалтгааны улмаас гардаг нь тодорхойгүй бөгөөд удамшлаас болоод зарим хүмүүст илүү их гарах магадлалтай байдаг. Түүнчлэн жирэмслэлт, зарим химийн бодис, эрүүл мэндийн шалтгаан, амьдарч буй цаг уураас шалтгаалан гарч болзошгүй байдаг гэнэ.

Улаан мэнгэ нь мөн нас ахихтай холбоотой бөгөөд ихэвчлэн 30 наснаас хойш гарч эхэлдэг байна. Судалгаагаар 75-аас дээш настай хүмүүсийн 75%-д нь ийм мэнгэ байдаг ажээ.

 

Улаан мэнгийг байлгах нь зөв үү?

Улаан мэнгэ нь арилахгүй боловч эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй учир та оролдохгүй орхиж болно. Харин товойж гарсныг нь маажих гэж оролдвол цус гарна шүү. 

Гэхдээ арьсны хавдрын мэнгэний адилаар хэмжээ, хэлбэр, өнгө нь өөрчлөгдөх юм бол арьсны эмчид яаралтай хандаж оношлуулаарай.

Та улаан мэнгийг түүлгэх шаардлагагүй ч гоо үзэмжийн талаас эсвэл амархан цус гардаг газар байдаг бол лазер, мэс заслын аргаар түүлгэж болно.

 

Улаан мэнгэ аюулгүй ч гэлээ ердийн хар мэнгэ нь арьсны хавдрын мэнгэ болон хувирах боломжтойг та мэдэх үү? Арьсаа нарны хэт ягаан туяанаас хамгаалаагүйн улмаас арьсны хорт хавдар үүсдэг учраас та өдөр бүр нарны тос түрхэж арьсаа хамгаалаарай!

Бидний зүгээс танд санал болгох нарны тоснууд:

Харшил өгдөггүй эмзэг арьсанд ч тохиромжтой физикал нарны тос

Чийгшүүлэгч тос мэт сүүн шингэн бүтэцтэй нарны тос

Арьсыг хуурайшуулахгүй, хөнгөн бүтэцтэй нарны тос

24%-ийн цайрын исэлтэй, зуун насттай физикал нарны тос

 

Манайд худалдаалагдаж буй нарны тоснуудыг та энд дарж үзнэ үү.

 

 

 

 

 

Beauty Secrets-ийн хамт олон Тавдугаар сарыг Арьсны хорт хавдрын талаар ойлголт түгээх сар болгон тэмдэглэж, #SUNSAFE кампанит ажлыг зохион байгуулж байна.

Эх сурвалж: Amanda Delgado, “How To Get Rid Of Cherry Angiomas,” 2018. https://www.healthline.com/health/cherry-angioma#causes