Хөхүүл эхийн арьс арчилгаа

Хөхүүл ээжүүд маань нялх үрээ өлгийдөн авснаас хойш өдөр шөнийн зааггүй хүүхдээ асарч сувилсаар өөрийгөө ч хайхрах завгүй байдаг. Гэхдээ эмэгтэй л хүн болсон хойно хэдий өөртөө анхаарал тавих завгүй байгаа ч гэсэн жирэмсэн байхад биедээ орсон өөрчлөлтүүдэд битүүхэндээ санаа зовсоор байдаг.

Жирэмсэн болсноос хойш эмэгтэй хүний биед маш олон гормоны өөрчлөлтүүд явагдаж, энэ нь хүүхдээ төрүүлсний дараа ч үргэлжилсээр төрсний дараах үс уналт, сэвхдэлт, батгашилт, язралт, хуурайшилт гээд олон асуудлыг дагуулан ирэхэд ээжүүд маань тэр бүр яахаа мэддэггүй шүү дээ.

Тиймээс өнөөдрийн нийтлэлээр бид хөхүүл ээжүүддээ онцгойлон зориулсан арьс арчилгааны болон үс арчилгааны зөвлөгөөнүүдийг хүргэж байна. 

Хөхүүл эхийн арьсны асуудал

Жирэмслэхэд бидний биеийн гормонд маш их өөрчлөлтүүд орсон нь арьсанд ч гэсэн илэрхий нөлөөлж хөхүүл ээжүүдийн маань арьс:

  • Эмзэгших
  • Батгаших
  • Хуурайших
  • Язрах асуудлууд түгээмэл тохиолддог.

Арьсны асуудал: Эмзэгших

Хөхүүл ээжүүдийн арьс гормоны өөрчлөлтүүдээс болоод өмнө нь дуртай хэрэглэдэг байсан бүтээгдэхүүнээсээ ч харшилдаг эмзэг арьстай болсон байдаг.

Тиймээс нүүрэндээ шинэ бүтээгдэхүүн түрхэхээсээ өмнө үргэлж чихний ар, бугуй эсвэл тохойн дотор талд түрхэж үзээд (1 хоног хүлээнэ) харшил өгөх эсэхийг нь шалгаж байх нь зүйтэй. Үгүй бол яг юунаас харшлахыг нь таахын аргагүй юм.

Мөн бүтээгдэхүүн сонгохдоо ‘clean’ буюу ‘элдэв хорт бодис агуулаагүй’ эсвэл ‘hypoallergenic’ буюу ‘харшил өгдөггүй’ гэсэн тайлбартайг сонгоорой.

Арьсны асуудал: Батгаших

Жирэмсний явцад эмэгтэй хүний биед андроген даавар ихээр ялгардаг бөгөөд энэ даавар нь арьсанд үрэвсэлтэй батга гарахтай шууд бус хамааралтай учраас бүсгүй та гэнэтхэн батга гараад уналаа гэж битгий сэтгэлээр унаарай. Энэ бол маш хэвийн үзэгдэл. Хүүхдээ төрүүлснээс хойш таны гормон эргээд хэвийн голдиролдоо орох гэж жил орчим болдог учир энэ хүртэл батга гарсаар байж магадгүй. Харин жилээс удаан гарч байвал арьсны эмчид хандан оношлуулаарай. Гормоны холбогдолтой батга гэрийн нөхцөлд арилгахад төвөгтэй учраас.

Батгатай арьсны арчилгаа:

  • Химийн гуужуулагч АНА, ВНА-аар арьсаа 7 хоногт 1-2 удаа гуужуулж байх

Арьсыг чийгшүүлэхийн зэрэгцээ гуужуулах AHA+BHA+PHA-тай пад

8%-ын АHA (глюколик хүчил)-тай нөсөө толбыг арилгах сэрум

  • pH бага буюу бага зэргийн хүчиллэг (зөөлөн гэсэн үг) угаагчаар нүүрээ угаах

Цайны модтой тослог тэнцвэржүүлэх хөөсөн угаагч

Арьсыг чийгшүүлж, үрэвсэл намдаах хөөсөн цэвэрлэгч

  • Mugwort, tea tree, calamin, sulfur zinc, niacinamide зэрэг бактерийн эсрэг үйлчилгээтэй найрлагуудыг агуулсан бүтээгдэхүүн эсвэл spot treatment бүтээгдэхүүн хэрэглэх

    Арьсыг тайвшруулж, үрэвслийг намдаах эссенц

батганы спот эмчилгээний тос

  • Батгыг сорви тогтоохгүйгээр хурдан эмчлэхэд туслах батганы наалт наах

Батганы наалт

  • Хоолны дэглэм батга гарахад мөн холбоотой байдаг. Ялангуяа малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн, сахар агуулсан хүнс, гурил, гурилан бүтээгдэхүүн нь үрэвсэлтэй, хөндүүртэй батга гаргадаг гол буруутан юм.
  • Дээрх аргуудыг хэрэглээд батгаа шахахгүй байхад батга маш хурдан арилах болно.
  • Анхааруулга: Ихэнх батганы эмчилгээ жирэмсэн болон хэтэрхий хүчтэйдэх учраас эмчийн заалтгүйгээр дур мэдэн эм, тосон түрхлэг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Жишээлбэл, хеликобактерийн эмчилгээ, антибиотик, ходоод цэвэрлэх эм, isotretinoin (витамин А), retinol/retinoid, benzoyl peroxide зэрэг уламжлалт батганы эмчилгээг эхлүүлэхээсээ өмнө эмчтэйгээ үргэлж зөвлөлдөж байгаарай. 

Арьсны асуудал: Хуурайших

Дан ганц хөхүүл ээжүүд гэлтгүй эмэгтэй хүн бүрд тулгамддаг хамгийн түгээмэл асуудал бол арьс хуурайших юм. Аз болоход энэ асуудлыг шийдэхэд харьцангуй амархан билээ. 

Хуурай арьсны арчилгаа:

  • pH багатай зөөлөн цэвэрлэгчээр нүүрээ угаах нь маш чухал. Батганы, нүхжилтийн эсвэл тослог арьсны ‘ширүүн’ цэвэрлэгч нь ихэвчлэн арьсны чийгшлийн бүрхүүлийг устгаснаас болж арьс угаасны дараа таталдаж, гөлчийх мэдрэмж төрдөг. 

Хуурай арьсыг чийгшүүлэх зөөлөн цэвэрлэгч

  • Арьсаа хэтэрхий их гуужуулж байгаа эсэхээ сайн ажиглаарай. Арьсыг долоо хоногт 1-2 удаа л гуужуулахад хангалттай бөгөөд хэтэрхий их гуужуулбал арьс эмзэгшиж хуурайших болно. Скрабаар арьсаа гуужуулдаг бол хүчтэй үрэхгүйгээр, зөөлөн массажлахад анхаарах; АНА, ВНА зэрэг хүчлээр гуужуулдаг бол хэтэрхий өндөр хувьтай (7-30% АНА, 2-4% ВНА) бүтээгдэхүүнийг тонер маягаар өдөр бүр эсвэл ойр ойрхон хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Арьсыг зөөлөн гуужуулж чийгшүүлэх тонер

  • Ихэнх эмэгтэйчүүд батга, нүхжилт, үрчлээ, нөсөө гээд арьсны асуудлаа шийдэх гэж олон хүчтэй серумүүдийг нэг дор хэрэглээд чийгшүүлэх алхмаа орхигдуулдаг. Тиймээс та арьс арчилгаандаа зөвхөн 1 идэвхт найрлагатай бүтээгдэхүүн оруулаад, үлдсэн нь дан чийгшүүлэх алхам байвал тохиромжтой. 

Арьсыг гүн чийгшүүлэх 40%-ийн гиалуроны хүчилтэй серум

  • Хэрвээ та төрөлхийн тос бага ялгаруулдаг, өнгө алдсан хуурай арьстай бол илүү өтгөн чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй.

Хут хуурайшиж, гэмтсэн арьсыг гүн чийгшүүлж эмчлэх өтгөн чийгшүүлэгч тос

  • Харин таны арьс тослог их ялгаруулаад байгаа хэр нь ээ хуурайшаад байгаа бол тослогийг тэнцвэржүүлэх ногоон цай, цайны мод, ниацинамид агуулсан, усан суурьтай чийгшүүлэгч тос сонгох хэрэгтэй.
  • Тос-чийгийн тэнцвэр нь алдагдаж хуурайшсан арьсны хамгаалалтын бүрхүүл ихэвчлэн гэмтсэн байдаг учраас энэхүү бүрхүүлийг сэргээх ceramide, NMF агуулсан чийгшүүлэгч тоснууд болон rosehip seed oil, jojoba oil, squalene oil гэх мэт охь тоснууд маш сайн үр дүнтэй байна (учир нь хамгаалалтын бүрхүүл өөрөө өөх, тосноос бүрддэг учраас).

Арьсыг чийгшүүлж, хамгаалалтын бүрхүүлийг бэхжүүлэх тос

  • Хэт хуурайшсан арьсанд яаралтай түргэн тусламж болгож салфеткан маскыг ойр ойрхон тавибал үр дүнтэй. 

Хөхүүл эхийн үс уналтын арчилгаа: 

Таны үс энгийн үед өдөр бүр бага багаар унах нь хэвийн үзэгдэл боловч жирэмсэн болоход эстроген гэх эм бэлгийн даавар их хэмжээгээр ялгарч, дээрээс нь цусан хангамж болон цусны эргэлт нэмэгдсэнээс болж эмэгтэйчүүдийн үс, яг үнэндээ, унахаа больж, жирэмсэн байх явцад өтгөрсөн байдаг. 

Харин хүүхэд төрүүлсний дараагаар эстроген болон бусад гормонууд огцом буурч, унах ёстой байсан үснүүд гэнэт нэгэн зэрэг унаж эхэлдэг байна. Тиймээс жирэмсний дараах үс уналт бол таны сүүлийн 9 сарын турш унагах ёстой байсан үснүүд л нэгэн зэрэг их хэмжээгээр унаж байна гэсэн үг юм. 

Энэ үс уналт хүүхдээ төрүүлснээс хойш хэзээ нь ч эхэлж болох бөгөөд ялангуяа хүүхдийг 4 сартай байхад хамгийн их унадаг бөгөөд ихдээ жил гаран үргэлжилдэг аж. 

  • Үсээ угаахын өмнө доороос нь дээш хүртэл зөөлөн самнах. Нойтон байхад үс хэврэг байдаг учир үсээ нойтон дээр нь битгий самнаарай.
  • Үсийг нэмж гэмтээх будаг, хими, халуун индүүгээр ороох  зэргийг түр азнах. Үс ихээр унаж байхад нэмж гэмтээгээд байвал үс хуурайшиж, салаалж, соронзлогдож, хугарч таныг илүү сэтгэлээр унагаах болно.
  • Халуун сэнс болон алчуураар үсээ үрж хатаахгүй байх. Оронд нь алчуураар үсээ ороогоод эсвэл зөөлөн дарж илүүдэл усыг шингээн өөрөөр нь хатаагаарай. 
  • Үс уналтын эсрэг уурагтай, тэжээл өгөх шампунь хэрэглэх.

Үсэнд гүн тэжээл өгөх уурагтай шампунь

Үс уналтын эсрэг үйлчилгээтэй шампунь.

  • Үсийг хуурайшиж, гэмтэхээс сэргийлж ангижруулагч заавал хэрэглээрэй. 

Үсийг өтгөрүүлэх ангижруулагч

Үсийг бэхжүүлэх ангижруулагч

  • Үсний угийг зулгаадаг дээш боох, шуух зэрэг үсний засалтуудыг хэсэгтээ хийхгүй байгаарай.

Жирэмсэн үеийн арьс арчилгааны зөвлөгөөг уншихыг хүсвэл энд дарна уу.

Clean Beauty-ийн тадаарх цогц зөвлөлгөөг энэхүү дарж уншина уу.