Beauty Secrets компани олон улсын Rhinos компаниас хөрөнгө оруулалт авлаа

Монголын тэргүүлэгч гоо сайхны платформ болох “Beauty Secrets” компани нь 2021 оны 12 сарын 20-ний өдөр Монголын стартап компани дундаас анх удаа БНСУ-ын Шинэ Технологийн Хөрөнгө Оруулалтын Сангаас /New Tech Investment Fund/ санхүүжилт татан төвлөрүүллээ.

Хөрөнгө оруулалтын компанийн тухай

Компани: ‘Rhinos – KAI Frontier Fund 1’-ийг “Райнос Эссет Менежмент” компани болон “Кореа Эссет Секьюритис” компаниуд хамтран байгуулсан.

Онцлог: БНСУ-ын хууль эрхзүйн хүрээнд албан ёсоор үүссэн анхны Хөрөнгө Оруулалтын Сан /New Tech Investment Fund/.

Зорилго: Хөрөнгө оруулалтын сан нь технологид суурилсан, өсөх ирээдүйтэй Монгол улсын стартап компаниудын хөрөнгө оруулалтыг өсгөх, олон нийтэд дэлгэрүүлэх.

‘Rhinos – KAI Frontier Fund 1’ сан нь анхны хөрөнгө оруулалт хийх стартапаар өсөх ирээдүйтэй Монголын “Beauty Secrets” компанийг сонгон хөрөнгө оруулалт хийхээр болсон билээ. Үүгээр үл барам, уг сан нь зөвхөн санхүүгийн хувьд хөрөнгө оруулагч байгаад зогсохгүй Монголын стартап компаниудыг дэлхийн тавцанд гаргах, өргөжин тэлэх боломжийг эрэлхийлэх ба Райнос Эссет Менежмент компанийн олон улсын сүлжээгээрээ дамжуулан бизнесийн хамтрагчидтай холбож өгөх зорилготой юм.

Энэ удаагийн хөрөнгө оруулалтаар дамжуулан Beauty Secrets компани нь зөвхөн бизнесээ өргөжүүлэх бус Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах томоохон сүлжээтэй болох юм.

Чадварлаг удирдлагуудын нэг болох дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банканд ажиллаж байсан туршлагатай санхүүгийн мэргэжилтэн ТУЗ-ын хараат бус гишүүнээр томилогдон ажиллах ба санхүүгийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгч бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллахаар зэхэж байна.

Beauty Secrets нь Монголын анхны гоо сайхны цахим дэлгүүр, анхны Beauty Tech компанийн захиарал Д. Энххорвоо.

Энххорвоо захирлын мэндчилгээ:

Дижитал эрэн үед онлайн худалдан авалт эрчимжиж үүнийг зохицуулахын тулд  бүх үйлчилгээгээ автоматжуулж, 100 хувь технологи суурьтай компани болсон билээ. Ийнхүү, технологийн сүүлийн үеийн чиг хандлагыг мэдэрч, нэвтрүүлэн цаг алдалгүй платформоо сайжруулж амжилттай ажиллаж байна.

Дэлхий даяар аль хэдийн хэрэглэгчдийн хүртээл болсон subscription үйлчилгээг дотооддоо нэвтрүүлэн, гаднын улс орноос авдаг дэлхийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо авах боломжийг бүрдүүлж технологи, автомат системийн дагуу хэрэглэгчдэд илүү хялбар, хурдан, чанарыг эрэлхийлэн ажиллахыг зорьж байна.

20 гаруй брэндүүдтэй урт хугацаанд хамтран тууштай ажиллаж байгаа нь зөвхөн Монголын зах зээлд төдийгүй БНСУ-н гоо сайхны салбарт өөрсдийгөө таниулахад боломж гэж харж байгаа юм.

 ‘Rhinos – KAI Frontier Fund 1’ сангийн Монголын стартап компаниудад хөрөнгө оруулалт хийх ажлыг идэвхжүүлэх, дэвшилтэт стартапуудыг олж шалгаруулах ажлыг Райнос Инвестмент ҮЦК ХХК-ийн дэд захирал хатагтай Н.Цэвэгмид хариуцан ажиллаж байна.

Цэвэгмид захирлын мэндчилгээ:

‘Rhinos – KAI Frontier Fund 1’ сан нь Солонгосын хамгийн том  Мезанин /Mezzanine/ Хөрөнгө Оруулалт Менежментийн Компани болох “Райнос Эссет  Менежмент” болон жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт хийдэг мэргэжлийн ҮЦК болох “Кореа Эссет Секьюритис” компаниудын хамтран байгуулсан хөрөнгө оруулалтын сан юм.

Он удаан жилийн туршлагатай, өргөн харилцаа холбоо бүхий мэргэжлийн байгууллагууд үүсгэн байгуулсан тул БНСУ-ын мэргэжлийн байгууллагаас татсан хөрөнгө оруулалт нь дэлхийн бусад орны хөрөнгө оруулагчдыг татахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж ойлгож болно. Түүчлэн, цар тахлын бэрх нөхцөлд бизнесийн орчин хучигдмал байгаа үед шинэ хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх амаргүй байсныг дурдах нь зүйтэй.

Райнос Инвестмент ҮЦК нь саяхан СЗХ-ноос андеррайтерийн тусгай зөвшөөрлөө хүлээн авсан ба уг зөвшөөрлийн хүрээнд 2 улсын хооронд хамтарсан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гаргах зэрэг олон ажлууд хүлээгдэж байна. Бид “Шинэ Технологийн Хөрөнгө Оруулалтын Сан”-тай адил дараа дараагийн 2 болон 3 дахь сангуудыг байгуулахын төлөө чармайн ажиллах болно.

 

Forbes US сэтгүүлээс цар тахлын үед амжилттай ажиллаж буй орон орны компаниуд болон бизнес эрхлэгчдийн жагсаалтыг гаргасан бөгөөд үүний нэгээр Монгол улсаа төлөөлөн Beauty Secrets компанийг онцоллоо.

 

 

Цар тахлын энэ үед дэлхийн дахинд бизнесүүд хэрхэн ажиллаж байна, ямар шинэчлэлтүүд хийж байгаа талаар Forbes сэтгүүл нь 30 гаруй улсын бизнесүүдийг 12-р сарын сэтгүүлдээ онцлон бичжээ. Үүнд,  Монгол улсаа төлөөлөн Beauty Secrets компани нь олон улсын зах зээлд суурьшсан гоо сайхны Subscription үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн анхдагч нэрээрээ онцлогдон гарсан юм.

Дэлхийн жишиг, үйлчилгээг эх орноосоо авах боломжоор хангахын тулд Beauty Secrets ХХК нь хэрэглэгч болон харилцагч нартаа зориулан олон төрлийн үйлчилгээ, үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллах болно.

Гоо сайхны тэргүүлэгч Платформ Beauty Secrets

Хором мөч бүрд аз жаргалыг…