Subscribe хийх төрлөө сонгоно уу

Урьдчилсан захиалгат #beautybox сар бүрийн 28-31 -ний хооронд үнэгүй хүргэгддэг

 

Сар бүрийн #beautybox


7-р сар
6-р сар
5-р сар

Түгээмэл асуудаг асуултууд

Dear, Klairs -Supple  Preparation Facial Toner  │ Бүтэн Хэмжээ: 180 мл, 56,000₮

Klairs брэндийн хамгийн алдартай бүтээгдэхүүн болох энэхүү тонер нь арьсыг дараагийн шатанд маш сайн бэлдэж өгнө. Арьсны PH тэнцвэрт байдлыг огтхон ч эвдэхгүйгээр илүүдэл тослог ба бохирдлыг цэвэрлэнэ. Найрлагад нь багтах амино хүчлүүд нь арьсны ямар нэгэн төрлийн харшлыг багасгаж, гүн чийгээр хангана.Тонер хэрэглэх нь арьс арчилгаанд байх зайлшгүй шатуудын нэг бөгөөд дараагийн шатны арьс арчилгаа болох эссэнцийг шингэхэд тусалж, гайхалтай суурь болдог.

Tip! Нүүр хүзүүгээ сайтар цэвэрлэсний дараа тонероос багахан хэмжээтэйг гарын алган дээрээ эсвэл хөвөн цэвэрлэгчид шингээгээд нүүрээ зөөлөн арчиж болохоос гадна зөөлөн товшиж шингээж өгнө. Үүний дараа салфеткан маск болон эссэнц, сэрум, зовхины тос болон чийгшүүлэгч тосоо дарааллаар нь хэрэглээрэй.

Dear, Klairs -Supple  Preparation Facial Toner  │ Үндсэн үнэ: 23 мл, 8,000₮

Наранд түлэгдсэн арьсны ганц аврагч. Энэхүү салфеткан маск нь willow bark болон centella asiatica хандыг агуулсан болохоор харшилд өртсөн арьсыг тайвшруулаад зогсохгүй, erythritol -ын найрлага нь арьсны температурыг буулгана. Уг маск нь хулсны нүүрсээр хийгдсэн учир нүхжилтэнд хурсан бохирдлыг цэвэрлэнэ.Томорсон нүхжилттэй арьсанд дээд зэргээр тохирно.

Tip! Уутыг нээхээсээ өмнө эссэнцийг нь маскандаа шингээхийн тулд гараараа сайтар үрээрэй. Нүүрээ цэвэрлэж, тонероор цэвэрлэсэний дараа маскаа тавина. 20 минут хүлээгээд маскаа авч, уутанд байгаа үлдэгдэл сэрумаа түрхэн сайтар шингээнэ.

Village 11- Body Oil Wash│ Бүтэн Хэмжээ: 300 мл, 38,000₮

Бусад биеийн шингэн савангуудаас ялгарах онцлог нь давхар үйлчилгээ юм.  Мөн давхарласан, үелсэн бүтэцтэй:  биеийн угаагч ба биеийн тос гэсэн. Хөөсөн цэвэрлэгч нь биеийн арьсны бохирдлыг угааж цэвэрлэж байхад тос нь арьсыг чийг тэжээлээр хангах үйлчилгээтэй. Найрлагад нь багтсан Aloe Butter (Зуун настын тос) Rose  Butter (Сарнайн тос) нь хуурайшсан арьсанд чийг тэжээлийг дээд зэргээр өгнө.

Tip! Бие угаагчаа усанд сайтар норгоод бие угаагч  тосноосоо тохиромжтой хэмжээгээр түрхэж  хөөсрүүлээд биеэ зөөлөн үрж угаана. Дараа нь биеэ усаар сайтар зайлаарай.

Village 11- Relax-Day Body Oil Cream │ Бүтэн Хэмжээ: 200 мл, 39,900₮

Энэхүү биеийн тос нь Village 11 Factory –ийн нууц технологиор хийгдсэн бөгөөд арьсыг тэжээлээр хангаж гэрэлтүүлнэ. Найрлагадаа Aloe Butter (Зуун настын тос )ба Rose Butter (Сарнайн тос), shea butter-ыг агуулах ба арьсан дээр нимгэн бүрхүүл үүсгэж чийгийг хадгалж өгдөг. Маш хуурай арьсыг ч чийгшүүлэх чадвартай. Бүх биедээ түрхэхэд тохиромжтой.

Tip! Усанд орж,биеэ алчуураар хатаасан биендээ түрхэж иллэг хийнэ. Биеийн хуурайшсан хэсэг дээрээ давхарлан хэрэглэх боломжтой

Aromatica- Tea Tree Balancing Toner │ Бүтэн Хэмжээ: 130 мл, 56,000₮

AROMATICA брэндийн Tea Tree Balancing Toner-ын 80.9% нь  цайны модны навч агуулсан байдаг ба арьсыг тослогжихоос сэргийлж, арьсыг цэвэрлэж сэргээх үйлчилгээтэй. KFDA -ээр баталгаажсан давхар үйлчилгээтэй ( цайруулах ба хөгшрөлтийн эсрэг) уг сэргээх тонер нь найрлагад Niacinamide ба Adenosine багтах бөгөөд энэ нь арьсыг цайруулна.  Органик зуун настын навчны ханд нь эмзэг мэдрэмтгий арьсыг тайвшруулах үйлчилгээтэй.

Tip! Нүүрээ цэвэрлэсэний  дараа хөвөнд шингээн нүүр ба хүзүүндээ  түрхэнэ.

Aromatica- Tea Tree Balancing Emulsion │ Бүтэн Хэмжээ: 130 мл, 56,000₮

AROMATICA брэндийн Tea Tree Balancing Emulsion нь найрлагадаа Plantain, Comfrey, Burdock зэрэг ургамлуудын хандыг агуулах ба арьсыг тэжээлээр хангаж чийгшүүлэх үйлчилгээтэй. Энэ бүтээгдэхүүн нь арьсны өнгийг сэргээж, арьсны эрч хүчтэй байдлыг нэмэгдүүлнэ. Ногоон цайны навчны  ханд нь арьсны балансыг тэнцвэржүүлж, илүүдэл тослогийг хянах үйлчилгээтэй.  Цайруулах болон хөгшрөлтийн эсрэг давхарласан үйлчилгээтэй ба Bergamot essential oil нь арьсны стрессийг тайлж, арьсыг эрүүл харагдуулна.  Загатнадаг эмзэг мэдрэмтгий арьсанд ч тохиромжтой бөгөөд  арьсны өнгийг сэргээж, арьсыг гүн чийгээр хангана.

Tip! Tea Tree Balancing  Toner-оор чийгсүүлсний дараа бүтээгдэхүүнээс бага зэргийг авч нүүр ба хүзүүний  арьсандаа түрхээд зөөлөн иллэг хийнэ.

Таны захиалга төлбөр төлөгдсөнөөр баталгаажна. Төлбөр төлөгдөөгүй нөхцөлд системээс 24 цагийн дотор автоматаар устана.

Таны урьдчилан захиалгат #beautybox сар бүрийн 28-31 ний хооронд түгээгддэг.

1-12 сарын урьдчилсан захиалга гэдэг нь Та энэ хугацааны #beautybox-ын төлбөрийг нэг дор төлөөд дараах саруудын #beautybox-ыг хүлээн авна.