fbpx

Бюти Секретс ХХК нь #beautybox үйлчилгээг урьдчилсан захиалгат болон автомат төлөлтийн нөхцөлөөр санал болгоно. Үүнд: автоматаар сунгагдах, сар бүр төлбөр татагдах 1 сарын үйлчилгээний нөхцөл, сонгосон хугацааны турш цуцлахгүйгээр ашиглах, автоматаар сар бүр төлбөр татагдах 6 болон 12 сарын нөхцөл, урьдчилсан төлбөрт 3 сарын бэлгийн #beautybox нөхцөлүүд тус тус байна.

ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ

Хэрэглэгч www.beautysecrets.mn цахим худалдааны сайтад өөрийн имэйл хаягаа бүртгүүлэн нэвтэрсэн байх шаардлагатай. Үйлчилгээг авах нөхцөлөө сонгон төлбөр төлөх мэдээлэл болон нэр, холбоо барих утас, хүргүүлэх хаягаа үнэн зөв бөглөнө. #beautybox үйлчилгээний захиалга сар бүрийн 5-аас 28-ныг дуустал нээлттэй байна. Мөн хэрэглэгч сонгосон хугацаанд төлбөр автоматаар татагдах төлбөрийн картын мэдээлэл оруулна.

АНХААРАХ:

⦁ Төлбөрийг сар бүр бүртгүүлсэн данснаас автоматаар татна. Таны сонгосон үйлчилгээний нөхцөлөөс буюу хугацаанаас хамаарч, тухайн хугацааны туршид сар бүр төлбөрийг бүртгэлтэй данснаас автоматаар татна.
⦁ Үйлчилгээний нөхцөлийн хугацаа автоматаар сунгагдана. Таны сонгосон үйлчилгээний нөхцөлийн хугацаа дуусахад цуцлах хүсэлт гаргаагүй бол үйлчилгээний нөхцөл тухайн хугацаагаар автоматаар сунгагдана.
⦁ Сонгосон хугацааны туршид цуцлах боломжгүй байна. Та автомат төлөлтийн үйлчилгээний нөхцөлийг сонгож, баталгаажуулснаар тухайн хугацааны туршид үйлчилгээг цуцлахгүй ашиглах амлалт өгч байгаа болно.
⦁ Мэдээллийн аюулгүй байдал, хувийн мэдээллийг чандлан нууцлах. Хэрэглэгч үйлчилгээг сонгох үедээ ашигласан картын мэдээлэл, болон холбоо барих утасны дугаар, хүргэлтийн хаягаа үнэн зөв оруулах, бусдад үзүүлэхгүй нууцлах үүрэгтэй. Бусдад мэдээллээ задруулснаас үүдэлтэй аливаа асуудалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ. Бюти Секретс ХХК хэрэглэгчийн мэдээллийг бусдад дамжуулахгүй байх, ашиглахгүй байх үүргийг хүлээнэ.

1 САРААР АШИГЛАХ НӨХЦӨЛ

Автомат төлөлтийн нөхцөлтэй 1 сарын #beautybox үйлчилгээг сонгосноор, та үйлчилгээг зогсоох эсвэл цуцлах хүсэлт гаргах хүртэл сар бүр таны бүртгүүлсэн данснаас 50,000₮ хасагдах нөхцөлийг ойлгож, зөвшөөрч байгаа болно.
Үйлчилгээний хугацаа автоматаар сунгагдана. Та үйлчилгээг идэвхжүүлснээс хойш таны үйлчилгээ сар сараар автоматаар сунгагдах бөгөөд та үйлчилгээг зогсоох эсвэл цуцлах хүсэлт гаргахад дараагийн сараас үйлчилгээ зогсоно.
Үйлчилгээг зогсоох. Та автомат төлөлтийн нөхцөлтэй 1 сарын #beautybox үйлчилгээг цуцлах бол support@beautysecrets.mn хаягаар имэйл илгээх эсвэл 75051525 дугаарт холбогдож хүсэлтээ илгээснээр бид дараагийн сараас эхлэн таны үйлчилгээг зогсоох болно.

6 БОЛОН 12 САРЫН ТУРШ АШИГЛАХ НӨХЦӨЛ

Автомат төлөлтийн нөхцөлтэй 6 болон 12 сарын #beautybox үйлчилгээг сонгосноор, та үйлчилгээг зогсоох эсвэл цуцлах хүсэлт гаргах хүртэл таны үйлчилгээ тухайн хугацаагаар автоматаар сунгагдах, сар бүр таны бүртгүүлсэн данснаас төлбөр автоматаар татагдах (6 сараар сонгосон бол сар бүр 45,000₮, 12 сараар сонгосон бол сар бүр 39,000₮ хасагдана) ба сонгосон хугацааны туршид үйлчилгээг зогсоох, цуцлахгүй байх амлалт өгч буйг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа болно.
Үйлчилгээний хугацаа автоматаар сунгагдана. Хэрэв та 6 сараар ашиглах нөхцөлийг сонгосон бол таны үйлчилгээ цуцлах хүсэлт гаргах хүсэлт 6 сар тутамд 6 сараар автоматаар сунгагдана. Харин 12 сараар сонгосон бол тухайн хугацаагаар цуцлах хүсэлт гаргах хүртэл автоматаар сунгагдана.
Үйлчилгээг зогсоох.
⦁ Та 6 сараар үйлчилгээг ашиглах нөхцөлийг сонгосон байгаа тохиолдолд 6 сарын хугацаандаа үйлчилгээг цуцлах боломжгүй. Харин 6 сарын турш үйлчилгээг ашиглаад цаашид үргэлжлүүлэн сунгахгүй байх эрхтэй. Энэ тохиолдолд ⦁ support@beautysecrets.mn хаягаар имэйл илгээх эсвэл 75051525 дугаарт холбогдож хүсэлтээ илгээснээр бид дараагийн сараас эхлэн таны үйлчилгээг зогсоох болно. 6 сарын үйлчилгээний хугацаандаа цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд зөвхөн дахин сунгагдах нөхцөлийг л цуцална.
⦁ Та 12 сараар үйлчилгээг ашиглах нөхцөлийг сонгосон байгаа тохиолдолд 12 сарын хугацаандаа үйлчилгээг цуцлах боломжгүй. Харин 12 сарын турш үйлчилгээг ашиглаад цаашид үргэлжлүүлэн сунгахгүй байх эрхтэй. Энэ тохиолдолд ⦁ support@beautysecrets.mn хаягаар имэйл илгээх эсвэл 75051525 дугаарт холбогдож хүсэлтээ илгээснээр бид дараагийн сараас эхлэн таны үйлчилгээг зогсоох болно. 12 сарын үйлчилгээний хугацаандаа цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд зөвхөн дахин сунгагдах нөхцөлийг л цуцална.

УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ 3 САРЫН БЭЛГИЙН #beautybox

Энэхүү нөхцөлийг сонгосноор та үйлчилгээний 3 сарын төлбөрийг нэг дор төлөх нөхцөлийг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа болно. 3 сарын бэлгийн нөхцөл нь автоматаар сунгагдахгүй, 3 сар үйлчилгээг аваад автоматаар зогсоно. Үйлчилгээний төлбөрийг төлсний дараа үйлчилгээг цуцлах, зогсоох, төлбөрийг буцаан олгох боломжгүй,

ХҮРГЭЛТ

Урьдчилсан болон автомат төлөлтийн нөхцөлтэй #beautybox-ийг бүрийн 28-аас 31-ний хооронд үнэгүй хүргэнэ. Хэрэглэгч хүргэлтийн хаягийг буруу оруулснаас үүдэн гарах аливаа асуудал, төлбөрийг хэрэглэгч бүрэн хариуцна.

ТӨЛБӨР ТӨЛӨХ

Урьдчилсан төлбөрт бэлгийн #beautybox үйлчилгээний төлбөрийг үйлчилгээг идэвхжүүлэх үед нэг дор төлнө.
Автомат төлөлтийн нөхцөлтэй #beautybox үйлчилгээний төлбөрийг дараах байдлаар төлнө.
Үйлчилгээний нөхцөлийг сонгож, баталгаажуулах үед бүртгүүлсэн карт, данснаас эхний сарын төлбөрийг татна. Дараагийн саруудын төлбөрийг эхний худалдан авалт хийсэн өдрөөс хамаарч
Үйлчилгээний нөхцөлийн хугацаанд төлбөр төлөхөөс зайлсхийсэн, хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

НӨХЦӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

Сар бүрийн #beautybox-д орох бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тариф, хүргэлтийн нөхцөлд БЮТИ СЕКРЕТС ХХК-аас өөрчлөлт оруулах, шийдвэрлэх бүрэн эрхтэй. Харин үйлчилгээг авч буй хугацаанд нь хэрэглэгчийн үйлчилгээний нөхцөлд урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрчлөлт оруулах эрхгүй байна.