AROMATICA- Брэндийн илэрхийлэл

AROMATICA бол гоо сайхан амьдралын хэв маягыг цогцоор нь хамтатгасан брэнд бөгөөд дээд зэргийн үр дүнтэй ургамалын гаралтай эмчилгээний охь шимээр гоо сайхныг сэргээх илэрхийлэмж билээ. AROMATICA нь хүний биед хамгийн аюулгүй, дээд зэргийн орц  найрлагуудыг үйлдвэрлэлдээ хэрэглэдэг ба хүрээлэн байгаа орчноо хайрлан энэрэх, амьдралыг хүндлэх гүн гүнзгий  философитой брэнд юм.  

Далай тэнгисийн экосистемд аюул заналхийлж байна. 

2018 оны 6 сард Өмнөд Тайландад далайн усанд хаясан хуванцар хог хаягдал нь халимны аминд хүрсэн тохиолдол гарчээ. Аврагчид ба малын эмч, байгал хамгаалагчид газар дээр нь ирэн халимны амийг аврахыг хичээсэн ч  бүтээгүй юм. Албаны хүмүүс хэлэхдээ халим эхлээд хуванцар, гялгар уут зэргээг бөөлжиж байгаад, 5 хоног эрчимт эмчлгээ хийсний эцэст үхсэн байна. Задлан шинжилгээний үеэр халимны ходоодноос 8 кг гаруй жинтэй 80 ширхэг гялгар уут олдсон байна. Энэ бол хуванцар ба гялгар уутны хаягдал далайн экосистемд хэрхэн хортойгоор нөлөөлж байгаан том сануулга  юм.   

Хуванцар анх 1960 онд анх бий болжээ, түүнээс  хойш 2015 оны байдлаар 5 тэрбум тонн хуванцар үйлдвэрлэгдсэн байна. Хуванцарыг олон жилийн настай үйлдвэрлэсэн бөгөөд жил бүр тэнгисийн усанд 10 сая тонн хуванцар асгадаг гэсэн статистик гарчээ. Мөн түүнчлэн гялгар уут нь задардаггүй ба олон жижиг хэсэг болдог. Хуванцар хаягдалын хуримтлал North Pacific Gyre -т их төвлөрсөн бөгөөд ийм жижиг гялгар уутнууд нь zooplankton-оос 6 дахин их хэмжээтэй байдаг. 

Aromatica брэнд хуванцарын хэрэглээг бууруулах тал дээр дорвитой хувь нэмэр оруулж байна.
 

  1. 100% дахин боловсруулсан шил хэрэглэх. PP PET савлагаа 
  2. Задралд орох  боломжтой хуванцар, дахин боловсруулсан хуванцрыг хэрэглэх
  3. FSC сертификаттай цаас болон 100% дахин боловсруулсан цаас хэрэглэх
  4. Шилэн савлагаа хэрэглэх, аль болох дахин дүүргэн ашиглаж  болох савлагаатайгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх. 

Дахин хэрэглэ, дахин боловсруул, хаягдлаа багасга
Aromatica брэнд хамгийн аюулгүй, найддвартай орц найрлагуудыг хэрэглэдэг ба хүрээлэн байгаа байгал орчиноо хайрлаж, амьдралыг хүндэлдэг билээ.