Үрчлээний эсрэг жинхэнэ үр дүнтэй найрлагууд

Гоо сайхны салбарт бүтээгдэхүүн болгон л нэг шилэн дотор залуу арьсны эх ундаргыг агуулсан гэж рекламдах нь олонтаа. Бараг бүх л хөгшрөлтийн эсрэг серум, тоснууд хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг арилгах хамгийн үр дүнтэй найрлагуудыг өөртөө агуулсан гэдэг. Дээрээс нь арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг эм бэлдмэл бус бараа бүтээгдэхүүн гэж ангилдаг учраас хуурамч үр дүн амласан ч хуулиар хүлээлгэх хариуцлага байхгүйгээс гадна заавал шинжлэх ухааны судалгаанд суурилсан байх албагүй ажээ.

Гэлээ гээд бүх үрчлээний эсрэг бүтээгдэхүүнүүдийг хулхи гэх гэсэнгүй. Зарим судалгаа шинжилгээнд суурилсан бүтээгдэхүүнүүд шувуун хөл шиг гүн үрчлээсийг ч үр дүнтэй багасгаж чаддаг учир бид танд үрчлээсийг багасгадаг гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан найрлагуудыг онцлон танилцуулъя. Ингээд та хүмүүсийн шуураад байгаа үрчлээний эсрэг бүтээгдэхүүнүүдийг үнэн, хулхи эсэхийг нь өөрийн оюунаар шүүн тунгаагаарай.

 

Ретинол

Ретинолын (Витамин А) хөгшрөлтийн эсрэг үйлчилгээг нотолсон судалгаа, шинжилгээнүүд нилээдгүй байдаг. Ретинол нь арьсны эсүүдийг нөхөн төлжүүлж, шинэ коллагений үйлдвэрлэлтийг идэвхжүүлж, чөлөөт радикалын гэмтлээс арьсыг хамгаалж, арьсны гадаргууг гуужуулах замаар үйлчилдэг учир хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг арилгахад хамгийн үр дүнтэй орц гэгддэг ажээ.

Энэхүү тос нь хөгшрөлтийг удаашруулах, гүн чийгшүүлэхэд туслах аденозин, дамаск сарнайн тос болон бага тунт ретинолыг агуулсан учир арьсыг чангалж, үрчлээсийг багасгана.

Энэхүү өндөр тунт, бүүстер-серум нь өдөр тутамд хөгшрөлтийн эсрэг хэрэглэж болох шингэн витамин л гэсэн үг. Гол найрлагадаа чихэр өвсний үндэс, сентелла азиатика, гиалуроны хүчил болон витамин А-г агуулсан.

 

 

 

 

 

 

 

 

Витамин Ц

Юм болгонд Витамин Ц (аскорбины хүчил) агуулагддаг нь учиртай. Витамин Ц нь арьс арчилгаанд хамгийн их судлагдсан найрлага бөгөөд нарийн ба гүн үрчлээснээс гадна нөсөө толбо, гундсан арьс зэрэг хэд хэдэн арьсны асуудлыг шийддэг гэнэ. Түүнчлэн Витамин Ц нь хүчтэй антиоксидант учраас арьсыг чөлөөт радикалын гэмтлээс хамгаалдаг аж. Витамин Ц-ийн олон төрөл байдаг авч аскорбины хүчил нь хамгийн их судлагдсан байдаг. 

15 төрлийн витаминыг өөртөө агуулсан бөгөөд Витамин Ц нь өндөр тунгаар орсон учир арьсны өнгийг жигдэлж, идэвхтэй цайруулна.

5%-ийн витамин Ц-тэй зөөлөн найрлагатай учир анх удаа хэрэглэж буй хүмүүст зохимжтой.

 

 

 

 

 

 

 

 

Пептидүүд

Пептидүүд нь хүний биед уулаасаа оршиж байдаг богино гинжин холбоотой амин хүчлүүд юм. Пептидүүд нь олон янз байх агаад төрөл болгон нь өөр өөр үүргийг гүйцэтгэдэг – арьсны эсүүдэд илүү их коллаген ялгаруулах дохиог илгээх эсвэл шархны эдгэрэлтийг дэмжих гэх мэт. Дараах пептидүүд нь эмнэлгийн судалгаагаар үр дүнтэй гэдэг нь батлагдсан:

  • Argireline: Таны нүүрний булчинд хөдлөх дохиог өгдөг нейротрансмиттерийг блоклодог нейропептид. Үүний дүнд арьс чангарч, хөдөлгөөнт үрчлээсүүд багасна.
  • Copper tripeptide: Хамгийн их судлагдсан пептид; коллаген болон эластины нийглэгжилтийг идэвхжүүлж, шархны эдгэрэлтийг дэмжинэ.
  • Matrixyl: palmitoyl pentapeptide-4 пептидийн худалдааны нэршил бөгөөд эластин, фибронектин, коллагений үйлдвэрлэлтийг идэвхжүүлж, үрчлээний хэмжээ болоод гүнийг багасгадаг.

Маш зөөлөн торгомсог бүтэцтэй энэхүү бүтээгдэхүүн нь үрчлээний эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсыг өргөж чангалан чийгшүүлнэ.

 

Гиалуроны хүчил

Хүний арьсанд уулаасаа оршдог гиалуроны хүчил нь усны молекулыг өөртөө татаж, тогтоон барьдаг учир арьсны чийгийг нэмэгдүүлж, чийг алдагдахаас сэргийлдэг. Ийн чийгийг нөхсөнөөр арьсны гадаргуу толигор, булбарай болдог учир үрчлээсний харагдац нь багасдаг. Зөөлөн, арьсны нүхийг бөглөдөггүй, цочроодоггүй учир батгашимтгай, эмзэг арьстай хүмүүсийн ч хэрэглэвэл зохих найрлага юм.

Уг тариур хэлбэрийн гиалуроны хүчил нь хуурайшсан арьсыг хормын төдийд чийгээр ханган, хуурайшилтыг анагаана.

Энэхүү тонер + эссенцийн хосолмол бүтээгдэхүүн нь 7 төрлийн гиалуроны хүчлийг агуулсан учир арьсыг өнгөн давхаргаас нь хамгийн гүний давхарга хүртэл чийгшүүлж, арьсыг залуухан, булбарай харагдуулна.

 

 

 

 

 

 

 

 

Альфа-гидроксийн хүчил (AHA)

Альфа-гидроксийн хүчил (AHA) нь арьсны гадаргуу дахь үхэжсэн эсүүдийг хооронд нь бэхэлж байдаг “цавууг” задалснаар арьсны өнгөн хэсгийг үр дүнтэй гуужуудаг. Үүний үр дүнд арьс илүү гэрэлтсэн, толигор, залуухан харагддаг. AHA дотроос хамгийн их судлагдсан нь гликолийн хүчил (glycolic acid) болон сүүн хүчил (lactic acid) нь юм. Сүүн хүчил нь гликолийн хүчлийг бодвол арьсанд гүн нэвтэрч чаддагггүй тул эмзэг арьстай хүмүүст тохиромжтой.

Энэхүү 8%-ын АHA (глюколик хүчил)-тай сэрум нь арьсны өнгөн давхаргыг идэвхтэй гуужуулж, цагаан батга, нөсөө толбыг арилгахад тустай.

 

Ниацинамид

Өөрөөр витамин Б3 гэж нэрлэгддэг Ниацинамид нь нүхжилтийг багасгаж, жигд бус арьсны өнгийг засаж, барзгар арьсыг толийлгож, гүн суусан үрчлээсийг зөөллөдөг. Мөн арьсны хамгаалалтын бүрхүүлийг бэхжүүлдэг учраас чийг алдагдаж арьс хуурайшихаас сэргийлнэ. Та үрчлээс болон арьсныхаа уян хатан чанарт санаа зовоогүй байсан ч эл найрлагыг арьс арчилгаандаа оруулахад илүүдэхгүй.

Энэхүү Aqua Concentrate нь арьсны гүн хүртэл нэвтрэн орж эрчимтэй чийгшил өгдөг цайруулах үйлчилгээтэй чийгшүүлэгч тос юм. Арьсанд хурдан шингэдэг, тослог бус хөнгөн бүтэцтэй эмзэг, тослог арьсанд ч тохиромжтой зөөлөн чийгшүүлэгч тос.


Нийтлэлээр санал болгосон бүтээгдэхүүнүүд