"AMPLE:N брендийн нэр нь ‘Ampoule’ болон ‘N(=and)’ гэсэн үгсийн нийлбэр бөгөөд арьсны олон төрлийн асуудалд чиглэсэн ампуль суурьтай арьс арчилгааны бүтээгдэхүүнийг гаргадгаараа бусад брендүүдээс ялгардаг. Кореана Косметиксийн 30 гаруй жил хуримтлуулсан лабораторийн туршлага дээр үндэслэн бий болсон AMPLE:N бренд нь патентаар баталгаажсан арьсны асуудлуудад чиглэсэн үр дүнтэй олон төрлийн орц найрлагуудыг бүтээгдэхүүнүүддээ ашигладаг."
Дермо ампулизм
“Ample:N” бүтээгдэхүүнийг дермо ампулизмын үзэл баримтлалд үндэслэн боловсруулсан бөгөөд эдгээр ампулуудыг ашиглан арьсны олон янзын асуудлыг шийдэх боломжтой.
Мөн бид амьдралын шинжлэн ухааны дэвшилтэт арга барилд суурилсан тасралтгүй судалгаа хийсний эцэст өндөр үр дүнтэй орц найрлагыг гаргаж, таны арьсны асуудлыг богино хугацаанд шийдэж өгөхийг зорьсон билээ.
Дерматологийн салбарын 30 жилийн судалгааны амжилттай үр дүн
“Coreana Cosmetics” – ийн 30 жилийн түүхтэй судалгааны хүрээлэнгийн арьсны мэргэжилтнүүд арьсны эрүүл мэндийг сайжруулж, бүх төрлийн арьсны асуудлыг шийдэхийн тулд уйгагүй хичээл зүтгэл гарган ажилласны үр дүнд арьсны ямар ч асуудалд тохирсон орц найрлага бүхий жорыг
“Ampoule:N” – ий бүх бүтээгдэхүүн нь дерматологийн судалгааны үр дүнд бүтээгддэг бөгөөд нарийвчилсан судалгаагаар сонгогдож, патентлагдсан орц найрлага нь арьсанд маш сайн нөлөөтэй.
Арьсыг цочроохгүй нь туршилтаар батлагдсан
Бид арьс цочроох хүчин зүйлсийг бууруулж, бүтээгдэхүүнийхээ үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд зах зээл дээр “Арьсыг бага цочроох туршилт”-ыг давсан цорын ганц бүтээгдэхүүнийг хөгжүүлж байна. Ингэснээр хэт эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүс ч итгэлтэй хэрэглэх боломжтой.