Хэрэглэж байгаа тонер чинь үр дүнгээ өгөхгүй байна уу?

Та арьс арчилгаандаа тонер гэх бүтээгдэхүүнийг оруулж ирж хэрэглэж байгаа хэдий ч яг ямар үйлчлгээтэй, ямар утга агуулгатай гэдгийг сайн ухаараагүй байгаа бол дараах бяцхан нийтлэлд дурдагдах 4 шалтгааныг уншаарай. 

10 шатлалт арьс арчилгааг мөрддөг ч, тонерын үүргийг төдийлөн сайн ойлголгүй, хамгийн сүүлд сонгох бүтээгдэхүүн хэмээн нэг их ач холбогдол өгдөггүй над шиг хүмүүс мэр сэр байгаа байх.  Би л гэхэд хувьдаа тонер бол илүүдэл тослогыг тэнцвэржүүлж хянах шаардлагатай л бүтээгдэхүүн, миний арьс хуурай энгийн юм чинь надад ер нь тонерын хэрэг огт байхгүй гэж бодож байснаа ч нуух юун.

Тонер нь бүх төрлийн арьсанд зориулагдсан, цэвэрлэсэний дараах үлдэгдэл бохирдлыг цэвэрлэх үйлчилгээтэй, мөн түүнчлэн чийгшүүлэх тос, сэрум зэрэг үнэтэй авсан тансаг бүтээгдэхүүнүүдийг тань арьсанд илүү сайн шингээж өгөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг бүтээгдэхүүн шүү. 

Эхлээд хэрэглэж эхлэх үед арьсанд сайн муу нөлөө алиныг нь өгч байгаа нь ч нэг их сайн мэдэгдэхгүй. Харин тасралтгүй хэрэглээд хэсэг хугацааны дараа арьс тань харьцангуй цайж, батгаших нь багасан, хуурайшихаа хүртэл больсныг та анзаарах болно. 

Тонер хэрэглэх тал дээр гардаг зарим нэг буруу ташаа ойлголтыг эргэлздэг байснаа бүр сургагч номлогч болон хувирсан туршлага дээрээ сэдэвлэн хүргэж байна.

Магадгүй та өөрийн арьсны онцлог, төрөл зүйлд тохируулан тонероо сонгоогүй байж болох юм. Спиртийн агууламжтай болон witch hazel -тай  тонерууд л тонер гэхээр санаанд чинь буусан байж болох юм, гэвч энэ талын ойлголт маш өргөн хүрээтэй, том ялгаатай ойлголт юм. Таны арьсны төрөл, онцлогт тохирсон 4 төрлийн тонер байдаг ба дэлгэрэнгүй мэдээллийг тус бүр дээр нь хүргэе.

Чийгшүүлэх тонер

Хэрэв таны арьс хуурай бөгөөд эмзэг мэдрэмтгий бол танд илүү чийгшүүлэх төрлийн тонер хэрэгтэй юм. Чийгшүүлэгч тонерууд л таны арьсыг сайртаж хуурайшихаас, улайж загатнахаас сэргийлж чадна. Иймэрхүү төрлийн тонерууд нь ихэнхдээ найрлагадаа гиалуроны хүчил ба хусны шүүс зэрэг чийгшүүлэгчдийг агуулсан байдаг. 

Арьсыг гадна ба дотроос нь гүн чийгшүүлэх үйлчилгээтэй 5 өөр төрлийн бүтэцтэй молекулуулаас бүрдэх гиалуроны хүчлийг найрлагадаа шингээсэн тонер юм. Арьсны бүх давхаргад нэвчиж шингэн гүнээс нь чийгшүүлнэ.

Гуужуулах тонер

Олон төрлийн үйлчилгээтэй бүтээгдэхүүнд хэн л дургүй байх билээдээ. Гуужуулагч тонерууд найрлагадаа (1% -иас багагүй) глюколик ба лактик хүчил гэх мэт АHA төрлий хүчлүүд, салицилик хүчил буюу BHA төрлийн хүчлүүдийг агуулах ба арьсыг зөөлөн толигор болгон нүхжилтийг агшаадаг. Хэрэв ийм төрлийн тонеруудын хүчлийн хэмжээ бага зэрэг их бол (2-10%) арьсыг гуужуулах үе шатыг чинь ч орлож чадна. 

Тоник, гуужуулагчийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх энэхүү маш зөөлөн бүтэцтэй тонер нь арьсны РН түвшинг тэнцвэржүүлэхийн зэрэгцээ арьсны өнгийг сэргээж, бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэж зөөлрүүлнэ. АНА болон папая жимсний хүчил нь арьсыг маш зөөлнөөр гуужуулж цайруулах бол ВНА нь нүх сүвийн бөглөөг гарган илүүдэл тослог болон бохирдлыг гүн цэвэрлэнэ.

Цайруулах тонер

Хэрэв таны арьс бараан нөсөө толбо ихтэй, түүнээс гадна батганы сорвитой бол витамин Ц, будааны ус, чихэр өвсний ханд зэрэг орц найрлагуудтай тонерыг сонгож хэрэглээрэй. Эдгээр орц  найрлагуудтай бүтээгдэхүүн арьсны өнгийг жигдэлж, өнгөлөг болгох давхар үйлчилгээтэй.

Витаминаар баялаг нимбэгийн ханд болон Франц хийжүүлсэн усаар найруулагдсан энэхүү тонер нь гэрэл цацарсан залуу арьсыг танд бэлэглэнэ. Маш хөнгөн, хуурайшуулахгүй, цэвэрлэх үйлчилгээтэйгээс гадна арьсыг тэнцвэржүүлж, цайруулан, нүхжилтийг цэвэрлэн толигор сайхан арьстай болгоно.  

Цэвэрлэгч тонер

Давхар цэвэрлээд байхад ч арьс бүрэн цэвэрлэгдэлгүй, арьсан дээр бохирдол үлдэх тохиолдол байдаг. Ийм тохиолдолд тонероороо ганц арчихад л энэ асуудал шийдэгдэнэ. Зарим тонерууд амино хүчил ба цэвэрлэгч шавар зэргийн орц найрлагатай байдаг.

Hатурал rosemary oil-ыг агуулах ба арьсыг цэвэрлэж сэргээх үйлчилгээтэй тонер. Халуун хүйтнээс болж мөн бохирдлоос болж арьс цочмог болсон үед энэ тонерыг хэрэглэхэд тохиромжтой. USDA-р баталгаажсан органик зуун настын ханд нь арьсыг тайвшруулж, чийгээр хангана. 

Мөн түүнчлэн тонерыг хэрэглэх техник гэж байдаг.  

Тонерыг түрхэх 2 үндсэн арга байдаг. Нүүр цэвэрлэгч хөвөнд шингээн арьсаа зөөлөн арчих, эсвэл гарын алган дээрээ дусаагаад арьсандаа шингээх гэсэн 2 арга юм. Хувь хүний хүсэл сонирхлоос л шалтгаалж аль нэгийг нь сонгох байхаа. 

Хэрэв та тослог, батга гарамтгий арьстай бол цэвэрлэгч тонерыг, эхний арга буюу хөвөнд шингээж  арьсаа арчих аргатай хослуулаарай. Ингэсэнээр цэвэрлэгээнээс үлдсэн байж болзошгүй бохирдлыг бүрэн цэвэрлэнэ. Мөн гараа арьсандаа хүргэхгүй байх нь чухал шүү. 

Хэрэв та хуурай, эмзэг мэдрэмтгий арьстай  бол чийгшүүлэгч тонерыг хэрэглээрэй. Энэ тохиолдолд гарын алган дээрээ  тонероо авч арьсандаа шавшиж шингээн, арьс хэрхэн шаардлагатай тэжээлийг ууж авч байгааг мэдрээрэй.

Тонероо түрхсэний дараах бүтээгдэхүүнээ шууд түрхэхгүй хэт удаан хүлээгээд байгаа юм биш биздээ?

Тонер хэрэглэхийн нэг шалтгаан нь бусад арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг арьсанд сайтар шингээх явдал юм. Тиймээс тонероо түрхчихээд хатахаас нь өмнө шууд дараагийн бүтээгдэхүүнүүдээ түрхээрэй. Арьсаа спонж гээд л бодчих. Нойтон байхдаа л саванг сайн шингээж авдаг биздээ. Үүнтэй яг ижил. Дээрх аргаар хэрэглэхэд сэрум ба чийгшүүлэгч тосны үйлчлэлийг дээд зэргээр мэдэрнэ.

Хэт их үр дүн хүсээд байгаа юм биш биз?

Тонер бол гайхалтай бүтээгдэхүүн, бүх төрлийг арьсанд үр дүнгээ өгдөг. Хэдий тийм боловч арьсыг тань өөрийн тань унаган арьснаас огт өөр болгочихно гэсэн үг биш шүү.