Батга гарамтгий арьсны шинж тэмдгүүд, яаж батгашилт үүсдэг вэ?

Бидэнд таагүй санагддаг зүйлийн учрыг олохдоо эхлээд ямар учир шалтгааны улмаас гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд л үндсээр нь бүхэлд нь асуудлыг зогсоох боломжтой.

Тиймээс  бид одоо ердөө л хэсэгтээ  зовиурыг нь зогсоодог эмчилгээний тухай бус, батга гарах шалтгааныг ярихыг хүслээ.  Би батга гараад байхаар нь жирэмснээс хамгаалах эмээ зогсоогоод хэсэг хугацаанд гайгүй болсон ч удалгүй бүүр ч ихээр батгашаад байна гэх яриаг сонссон л байх. Батга бол нэлээд төвөгтэй сэдэв, гэхдээ арьсаа сайн сонсож мэдсэнээр батганаас салах боломжтой. Яахаа мэдэхгүй, яаж батганаасаа салахаа мэдэхгүй учраа олохгүй байгаа бол бидний энэхүү нийтлэлийг уншаад үзээрэй.

Батга үүсэх арьсны өнгөн хэсэг  буюу арьсны гадаргуу.

1. Арьсны түүхээсээ эхэлцгээе.

Бүгдэд хэрэгтэй байх үүднээс арьсаа сайн арчилж чаддаггүй зарим хүмүүст зориулаад батга бий болоход ямар процесс явагддаг вэ гэдгийг ойлгуулах зорилгоор арьсны бүтцээс эхэлцгээе. Арьсны өнгөн хэсэг буюу stratum corneum нь уургаар баялаг үхмэл эсүүд буюу keratin-аас бүрддэг. Кератин гэдэг нь таны үс хумсны бүтцэд байдагтай ижил зүйл бөгөөд арьсны давхаргыг гүнээс нь хамгаалдаг хаалт юм. Кератин нь тосны хүчлүүд, ceramide ба холестирины нийлэмж юм.

Мөн stratum corneum нь арьсны амьд эсүүдийн давхарга бөгөөд энэ нь хааяа stratum spinosum буюу өргөст барзгар давхарга ч гэж нэрлэгддэг байна. Цааш судлахад арьсны хамгийн гадна талын давхарга болох epidermis байх ба тэнд stratum germinativum буюу суурь давхарга байдаг. Энд эсийн ихэнх нь суурь эсүүд бөгөөд энэ нь эпидермисийн олдворын кератиноцитууд юм. Суурийн эсүүд үндсэндээ ургаж, хуваагдаж үржиж улмаар боловсрон, аажимдаа үхэжсэн арьсны эсүүд болж хувирдаг. Суурь эсийн хуваагдал ба үхжил , үхэжсэн эс үүсэх энэхүү процессыг кератинизаци гэж нэрлэдэг.

2. Харин одоо нүхжилтийн тухай ярья.

Хэвийн Ажиллагаатай нүх сүвнүүд

Арьсны нүх сүвнүүд хэвийн ажиллагаатай ба ямар нэгэн асуудалгүй бол арьснаас ялгарах сэбум буюу арьсны халим хэвийн  байна.

Харин xэвийн бус ажиллагаатай нүх сүвнүүд

Батга үүсэх гол шалтгаан юм.  Бидний ярьснаар keratinization-ы явц нь үхэжсэн арьсны эсийг бүрдүүлдэг. Desquamation буюу гуужуулах процесс гэдэг нь үхэжсэн арьс арьснаас себумын хамтаар гуужихыг хэлэх бөгөөд кератин нь өөрөө арьсны нүх сүвний дотор байдаг. Бүх зүйл номын дагуу явагдахад нүх сүвэн дэх кератин амархан гуужна. Гэвч заримдаа кератин маань гуужилгүй арьсны нүх сүвэнд үлдчихдэг бөгөөд себумтай холилдсоноор нүх сүв маань цавуу шиг супер наалдамхай болж  бүх л хог бохирдлыг өөртөө нааж эхлэнэ. Ингээд л таны арьсны нүх сүв бөглөрчхөж байгаа юм. Үүнээс болоод ар араасаа л таагүй үйл явдлууд эхлэнэдээ.

Бөглөрсөн нүх сүвтэй байнаа гэдэг нь нян огцом үржих суурийг бүрдүүлж өгч байгаа ба арьсны нүх сүвнээс авахуулаад арьсны эргэн тойронд хүртэл үрэвсэл үүсэх үндсэн шалтгаан болж өгдөг.  Нянгууд себумыг задалж тослогийн хүчил рүү нэвтэрч oxidative stress  (эсийг хамгаалж байдаг антиоксидантыг  “муу залуус” гэмтээснээр исэлдлийн стресс буюу oxidative stress үүсдэг). Исэлдлийн стресс нь үндсэндээ дамжууллын хүчин зүйл гэж нэрлэгддэг молекулуудад хүргэдэг. Эдгээр транскрипцийн хүчин зүйлсийн нэг нь үрэвсэл үүсэх гол хүчин зүйл цитокин хэмээх уургыг үүсгэдэг . Ингэж батга, microcomedo үүсдэг байх нь. Microcomedo-оос харагдахуйц том батга үүсдэг.  Хэвийн бус үйл ажиллагаатай, дургүй хүрмээр нүх сүв нь microcomedo –г эхлээд үүсгэдэг ба энэ нь нүдэнд харагдахуйц батга юм. Дараа нь энэ  comedo буюу хар толгойтой (ил батга) ба цагаан толгойтой (далд батга)  болон хувирдаг.  Жоохон л үрэвсэхэд ийм үр дүн гарна. Хэрэв  comedo нь өөрөө хатчихвал асуудал хүндрэхгүй. Харин битүү хэвээрээ үлдвэл улам цаашаа үрэвсэж харагдахуйц том батга болж гарч ирнэ.

Долоо хоногт 2-3 удаа заавал гуужуулж байх хэрэгтэй!

Дараагийн асуулт:  

Xурц үрэвсэлт interleukin-1 тэй хэрхэн тэмцэх вэ?

Хэрэв янз бүрийн хууч өвчин, тэр дундаа хорт хавдрыг авч үзвэл батга өвчинтэй адилаар гол суурь гэм буруутан нь үрэвсэл байдаг. Үрэвсэлтэй хэрхэн тэмцэх, үрэвсэл юунаас болж бий болдог вэ гэдгийг ойлговол батга гараад байгаагийн  үндэс суурийг олж мэдлээ л гэсэн үг юм. Хоол хүнс, стресс, унтах, сэрэх цаг, дасгал хийх цагаа зохицуулах, арьс арчилгааны өөрт тохирсон цэвэрлэгч бүтээгдэхүүнээ олж хэрэглэх гэх мэт олон сайн аргууд байдаг бөгөөд бүгд цогцоороо батгатай тэмцэж чаддаг. Энэ нийтлэлийг уншаад та батга үүсэх гол шалтгаан юу болох талаар системтэй бүрэн мэдээлэл авсан гэж найдаж байна.

Арьсыг тодорхой давталттайгаар гуужуулж цэвэрлэх нь батганаас урьдчилан сэргийлэх гол суурь болно.

Батганы наалт нь нянгийн халдварыг зогсоож, мөн арьсанд бохирдол үүсгэсэн бүхий л нян, тос, бактерыг гаргаж ирж эмчилнэ