Батганаас болж үүссэн нөсөө толбыг хэрхэн арилгах вэ?

Батганаас болж үүссэн нөсөө толбыг хэрхэн арилгах вэ?

Батга шахсаны дараа тухайн хэсгийн улайж, харлаж, хөхөрч, тав тогтсон арьс нь цагийн аясад өөрөө эдгэдэг боловч тэр болтол бусдын нүдэнд өртсөн сэвтэй арьстай явах нь сэтгэлд ч гэсэн сэв суулгаж биднийг өөртөө итгэлгүй болгодог шүү дээ. Хэрвээ танд ч гэсэн батга шахсаны дараах нөсөө толбо үүссэн бол та арьсны эмч дээр очиж лазер, бичил зүүн эмчилгээ, тосон түрхлэг бичүүлж авахаас гадна арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээр эдгэрэлтийг нь түргэсгэж болно. 

1. Витамин Ц

L-ascorbic acid буюу витамин Ц нь антиоксидант учраас коллагений үйлдвэрлэлтийг эрчимжүүлж, арьсны өнгийг жигдэлж, сорвийг бүдгэрүүлдэг болох нь судалгаа шинжилгээгээр нотлогдсон найрлага юм. 

Та витамин Ц-г анх удаагаа хэрэглэж байгаа мөн эмзэг арьстай бол хамгийн бага хцвьтайгаас нь өдөр алгасан түрхсээр арьсандаа аажмаар дасгаарай. Мөн өглөө түрхвэл илүү үр дүнтэй.

5%-ийн витамин Ц-г агуулсан учир анх удаа витамин Ц-г хэрэглэх гэж буй хүмүүст нэн тохиромжтой.

15 төрлийн витаминыг өөртөө агуулсан бөгөөд Витамин Ц өндөр тунгаар орсон тул арьсны өнгийг жигдэлж, идэвхтэй цайруулна.

 

 

 

 

 

 

 

2. Azelaic acid

Үрэвслийн эсрэг давхар үйлчилгээтэй азелаины хүчил нь үрэвсэлт батра болон түүнээс үүссэн нөсөө толбыг үр дүнтэй эмчилнэ. Тав тогтож борлосон арьсанд ч үр дүнтэй. 

3. Mandelic acid

Бүйлс буюу алмондноос гаргаж авдаг АНА төрлийн гуужуулагч хүчил болох манделийн хүчил нь үрэвсэлт батга, нарны хэт ягаан туяаны гэмтэл, нөсөө толбыг бүдгэрүүлэхэд үр дүнтэй. Түүнчлэн бусад АНА-тай харьцуулахад арьсыг цочроох нь бага учраас эмзэг, батгашилттай арьсанд ч гэсэн тохиромжтой зөөлөн гуужуулагч юм. 

Батганы сорви, нөсөө толбыг бүдгэрүүлж арьсны өнгийг жигдэлнэ.

4. Kojic acid

Мөөгөнцрөөс гаргаж авдаг уг хүчил нь витамин Ц-тэй ижилхэн арьсыг цайруулдаг байгалийн бодис учраас батганаас болж үүссэн бор толбыг цайруулахад үр дүнтэй. 

5. Niacinamide

Ниацин буюу витамин B-3-аас гаргаж авдаг ниацинамид нь арьсны чийгийг хадгалахад тусалдаг учраас хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнд ашиглах нь элбэг бөгөөд коллагенийн үйлдвэрлэлтийг нэмэгдүүлдэг. Тогтмол хэрэглэж эхэлснээс хойш 1-2 сарын дараа үр дүнгээ харуулна. 

Арьсыг гүн чинчийгшүүлж, өнгийг сэргээж, үрчлээ үүсэхээс сэргийлнэ.

Өдөр, шөнийн харшил өгдөггүй All Clean Blemish cream улайлт, нөсөө толбыг 7 хоногийн дотор л бүдгэрүүлж эхэлнэ!

Арьсыг гүн чийгшүүлж цайруулдаг үйлчилгээтэй тос

 

 

 

 

 

 

 

6. Ретиноид

Ретиноид гэдэг нь витамин А-аас гаргаж авдаг бодис бөгөөд үрчлээг арилгадаг болох нь нотлогдсон цорын ганц найрлага болохоос гадна үрэвсэлт батга, нөсөө толбыг ч арилгахад үр дүнтэй байна. Ретиноид болон ретинол нь арьсны нөхөн төлжилтийг түргэсгэж шинэ залуу эсүүдийг илүү хурдан арьсны гадаргад гаргаж ирэн арьсыг шинэчилдэг. 

Чихэр өвсний үндэс, сентелла азиатика, гиалуроны хүчил болон витамин А-г агуулсан.

7. Chemical peels

Химийн хуулдаг гуужуулагч нь артсны өнгөн давхаргыг “хуулж” илүү гөлгөр, жигд өнгөтэй арьсыг доороос нь гаргаж ирдэг бөгөөд ихэвчлэн АНА (ж: glycolic acid), ВНА (ж: salicylic acid) хүчлүүдээс бүрддэг. Та аль ч хүчлүүдийг нь сонгосон бай, хуулдаг гуужуулагч нь ердийн гуужуулагч серум, шингэнүүдээс илүү өндөр хувьтай байх ёстойг анхаараарай (хүчлийн төрлөөс хамаараад 15-40% хүртэл байна). Дэлгүүрт зарагддаг гуужуулагчид ихэвчлэн зөвхөн арьсны өнгөн давхаргыг гуужуулдаг учир та мэргэжлийн арьсны эмнэлэг, гоо сайханч дээр очин хуулдаг гуужуулагчаар арьсны дунд давхаргыг ч гэсэн гуужуулах хэрэгтэй.

Химийн хуулдаг гуужуулагч биш боловч LHA гуужуулагч болон бусад арьсыг цайруулах найрлагуудыг өөртөө агуулсан нөсөө толбоны ампуль