Өсвөр насны батгыг хэрхэн хурдан эмчлэх вэ?

Шилжилтийн насны хүүхдүүд болон эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог батга хэмээх арьсны өвчин нь бие махбодид учруулах хохирлоос гадна өөр илүү гүн, хор хөнөөлтэй үр дагавруудыг тухайн хүний сэтгэл санаа, бусадтай харилцах харилцаа болоод ажил амьдралд нь учруулж байдгийг та мэдэх үү?

Батга өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдгийг мэдэхийг хүсвэл энд дарж уншаарай.

Хэрвээ та батганаас болж шаналдаг бол…

Хоол хүнс ба дэглэм

Хоол хүнснээс болж батга гардаггүй. Энэ арьсны өвчин нь хүмүүсийн болохгүй гэж хэлсэн, таны идсэн шоколад, гоймон, чипснээс болоогүй. Гэхдээ бүх төрлийн жимс, ногоо, бүхэл үрийн хүнс гэх мэт байгальд ургаж бий болсон, ямар нэг “үйлдвэрлэх” процесс ороогүй хүнсийг түлхүү хэрэглэх нь биеийг эрүүл, эрч хүчтэй байлгахад шаардлагатай амин дэм, эрдэс бодисоор хангадаг гэдгийг санаарай.

Гэхдээ хоол хүнс батгыг үүсгэдэггүй ч гэсэн хүндрүүлдэг нь үнэн. Жишээлбэл, зарим судалгаагаар малын гаралтай сүү, гликемийн индекс өндөр хүнс (цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлдэг хүнс буюу цагаан талх, гурилан бүтээгдэхүүн, сахар ихээр агуулсан хүнс) болохыг олж тогтоосон байв. Тиймээс хэрвээ таны батга илүү хүнд, үрэвсэлтэй, улайсан харагдаж байвал та идэж буй хоол хүнсээ нэг ажиглаад үзээрэй. Малын гаралтай сүү хэр их хэрэглэж байна? Чихэрлэг амттан, нарийн боов, бялуу хэр их идэж байна? гэх мэт  өдөрт иддэг бүх хүнсээ 7 хоногийн турш тэмдэглэж аваад эргэн хараарай.

 

Дасгал хөдөлгөөн

 

Дасгал хөдөлгөөн чухал уу? Чухал. Батгыг эмчлэх үү? Үгүй. Хүмүүс сайн хөлөрвөл арьсны нүх онгойж бохирдол гадагшилна гэж эндүү ойлгодог. Яг үнэндээ хөлөрвөл арьсны нүх илүү амархан бөглөрч батга гардаг учраас дасгал хийснийхээ дараа заавал шүршүүрт орж байгаарай.

Гэхдээ дасгал хөдөлгөөн сэтгэл санааг дээшлүүлж, таныг илүү хүчтэй, өөртөө итгэлтэй болгож, стресс, сэтгэлийн түгшүүр болон сэтгэл гутралыг бууруулдаг (эндорфин гормоны нөлөөгөөр) гэдэг нь үнэн учраас батганаас болж харагдах байдалдаа дургүй, өөртөө итгэлгүй болсон, стресстдэг хүмүүс байвал өөрийнхөө хийх дуртай дасгал хөдөлгөөнийг олж (спорт, бүжиг, фитнессийн төрлүүдээс дуртайгаа сонгож) хичээллэснээр өөрөө өөртөө итгэлтэй, өөрөө өөрийгөө үнэлж чаддаг, өөдрөг болохоос гална батгыг ч илүү багасгана (стрессийн гормоныг бууруулснаар хүнд хэлбэрийн батга гарахаас сэргийлнэ).

 

Стресс

 

Батга биднийг стрессдүүлдэг, тийм биз? Тэгвэл бас нэгэн судалгаагаар стрессийн гормон их ялгарах тусам батга их гардаг болохыг олж тогтоосон байна (стрессийн гормон нь батгыг үүсгэдэг андроген гормоныг идэвхжүүлдэгтэй холбоотой). Шалгалтын үеэр арьс базаахгүй болдог нь үүнтэй холбоотой.

Тиймээс юу таны стрессийг тайлж байна, түүнийгээ өдөр бүр хийгээрэй. Найзуудтайгаа гадуур гарч гоё хоолонд орох, сэтгэлээ онгойтол ярилцах эсвэл өрөөндөө ганцаараа ном унших, бясалгал хийх, ууланд алхах гээд таныг сөрөг бодлуудаас чинь салгаж, сэтгэл санааг чинь тайвшруулах юу ч байж болно.

 

Гарсан батгыг шахахгүйгээр хурдан эдгээх арга бий!

 

Гарсан батгыг шахахгүй, маажихгүй, чимхэхгүй, оролдохгүй, хүрэхгүй байх нь МАШ ЧУХАЛ.

Хурууны өндгөнд маш их нян бактери байдаг учраас батгыг шахахад:

  1. Онгорхой шарханд бактери орж дараа нь илүү үрэвсэлтэй идээтэй батга үүснэ
  2. Шахсанаас болж арьсны гүнд батганы идээ тэсэрч, эргэн тойронд үсэрхийлэн дараа нь нэмж батга гардаг.
  3. Хүчтэй хумсалж, дарсанаас болж арьсны эд гэмтээж арилшгүй насанд туршийн СОРВИ болон хар/улаан/хүрэн/бор толбонууд үлддэг.

 

Тэгээд шахахгүй юм бол өөр яаж хурдан эдгээх юм гэж үү?

 

Батгыг маш хурдан хатааж эмчилдэг “спот эмчилгээний” бүтээгдэхүүнүүд байдаг. Тэдгээрээс түрхээд хоноход маргааш нь хавдар, улайлт нь намдсан байна. Мөн батганы идээг наашлуулж, шахахаас сэргийлдэг батганы наалт байдаг. Өглөө, орой бүр “спот эмчилгээний” бүтээгдэхүүнийг батган дээрээ түрхээд, шахахгүй, арьс арчилгаагаа сайн хийгээд байвал батга хүндрэхгүй, хурдан эдгэж арьсны асуудлууд ч бага болно.

Бүх төрлийн батгыг шөнийн турш хатааж маш хурдан эмчлэх бүтээгдэхүүн

Үрэвсэлтэй батганы улайлт, хавдар, хөндүүрийг намдааж эмчлэх бүтээгдэхүүн

 

Үрэвслийг намдааж, асуудалтай арьсыг тайвшруулж эмчлэх skin&LAB брэндийн Dr. Troubless+ Medicica Comfort Line

Солонгос царванг маш өндөр концентрациар агуулсан арьсны үрэвсэл, улайлтыг намдааж, тайвшруулж, чийгшүүлэн эмчлэх үйлчилгээтэй дэлхийд алдартай I'm From брэндийн Mugwort Line

 

Сорви болон нөсөө толбыг арилгах

 

Батга эдгэсний дараа эсвэл шахсаны дараа харагдах бараан хүрэн толбонууд бол яг үнэндээ сорвинууд биш учраас аяндаа өөрөө арилна. Энэ процессийг түргэсгэхийн тулд AHA (арьсыг гуужуулдаг хүчил) болон витамин Ц агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж болно.

Сорви гэдэг нь урш товойсон эсвэл дотогш хонхойсон жигд бус арьсны хэлбэрийг хэлдэг бөгөөд энэ нь арилшгүй учраас мэргэжлийн гоо сайхан, арьсны эмнэлэгт хандан сорви арилгах лазер эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ретиноид, AHA, витамин Ц-г (алиныг нь ч хамтад нь хэрэглэж болохгүй) тууштай хэрэглэснээр хэмжээг нь багасгаж болно.

Арьсны өнгийг жигд цайруулах үйлчилгээтэй 1.5% витами Ц серум

Арьсыг цайруулж, нөсөө толбыг бүдгэрүүлэх үйлчилгээтэй 5% витамин Ц серум

Арьсыг гуужуулж, нөсөө толбыг бүдгэрүүлэх үйлчилгээтэй 8% AHA (glycolic acid) агуулсан серум

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Батганаас болж хүүхдүүд хүмүүстэй харьцах, гадуур гарах дургүй болж, нүүр царайнаасаа ичиж, сэтгэлийн хямралд орж, стрессдэж, өөрөө өөртөө итгэлгүй болдог.

Батганаас болж шаналж буй хүмүүс яг юунаас болж батга гараад байгааг олж мэдсэний үндсэн дээр түүндээ тохирсон эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Дээрээс нь энэ бол арьсны өвчин учраас гаднаас нь мянга бүтээгдэхүүн хэрэглээд ч эдгэхгүй байж магад.

Тиймээс үр дүнтэй үгүй нь мэдэгдэхгүй баахан олон бүтээгдэхүүнийг туршиж байснаас зүгээр л арьс өвчин судлалын төв, харшлын эмнэлэгт очиж үзүүлсэн нь дээр шүү.

Та доорх нийтлэлүүдээс хэрэгтэй гэснээ уншаарай:

“Хар батгыг хэрхэн арилгах вэ? Танд хэрэгтэй зөвлөгөө өгье”

“Мөөгөнцрийн батга гэж юу вэ? Танд байгаа юу?”

“Цээж ба нурууны батгыг арилгах зөвлөгөө”

“Хоол хүнс үнэхээр батга гаргадаг уу? Ямар хоол хүнс батгыг эдгээдэг вэ?”

“Гормоны батга гэж юу вэ? Хэрхэн эмчлэх вэ?”

“Батганаас болж үүссэн нөсөө толбыг хэрхэн арилгах вэ?”

“Өсвөр насны арьс арчилгааг хэрхэн хийх вэ?”

Эх сурвалж: Palmer, Angela. “Coping and Living with Acne.” Verywell Health. August 29, 2021. Link